Товч тайлбар
Газар шорооны тоног төхөөрөмжийн шанаганы тохой (100) нь дараахийг багтаана: шанаганы хажуугийн хананд (640) бэхлэгдэх хажуугийн босоо хэсэг (140); шанаганы ёроолын ирэнд бэхлэгдэн (650) хэвтээ хавтгайг бүрэлдүүлэх (170) ёроолын хэсэг (150), ёроолын хэсэг (150) нь газартай харьцах багажийн нийлэх дээд гадаргуу (180), газартай харьцах багажийн нийлэх доод гадаргуу (190) болон газартай харьцах багажийг (110) холбоход тохируулсан газартай харьцах багажийн нийлэх дээд гадаргуу (180) дээрх уртааш тэнхлэгийн тэгшхэмийн төв (210) бүхий тулаас (200) багтааж ялгаа нь газартай харьцах багажийн нийлэх дээд гадаргуу (180) нь газартай харьцах багажийн доод гадаргууд параллель (190) байна. Шинэ бүтээл нь мөн шанаганы тохой (100), газартай харьцах багаж (110) бүхий газар шорооны шанаганы ирний хамгаалалтын систем (130) төдийгүй газар шорооны шанаганы ирний хамгаалалтын систем (130) бүхий шанаганд хамаарна.
Томьёолол
Томьёолол
1. Газар шорооны тоног төхөөрөмжийн шанаганы тохой (100) нь:
шанаганы хажуугийн хананд (640) бэхлэгдэх хажуугийн босоо хэсэг (140), хажуугийн босоо хэсгийн (140) гадна талд газартай харьцах багажийн нийлэх гадна босоо гадаргууг (220) бүрэлдүүлэх хажуугийн босоо хэсэг (140) болон хажуугийн босоо хэсгийн (140) дотор талд газартай харьцах багажийн нийлэх дотор талын босоо гадаргуу (230);
шанаганы ёроолын ирэнд бэхлэгдэх (650) хэвтээ хавтгайг (170) бүрэлдүүлэх ёроолын хэсэг (150), ёроолын хэсэг (150) нь газартай харьцах багажийн нийлэх дээд гадаргуу (180) болон газартай харьцах багажийн нийлэх доод гадаргуу (190) бүхий;
хажуугийн босоо хэсэг (140) болон ёроолын хэсэгт (150) харьцангуйгаар өнцөг үүсгэн тэдгээрийн хооронд үргэлжлэх завсрын хэсгийг (240) багтаах ба энд газартай харьцах багажийг (110) холбоход тохируулсан уртааш үргэлжилэх хэвтээ төв тэнхлэгтэй (210) тулаас (200), энэ нь газартай харьцах багажийн нийлэх дээд гадаргууд (180) хийгдэж, газартай харьцах багажийн нийлэх дээд гадаргуу (180) нь газартай харьцах багажийн доод гадаргууд (190) параллель байна.
2. Газар шорооны тоног төхөөрөмжийн шанаганы тохойны (100) томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь газартай харьцах багажийн нийлэх дээд гадаргуу (180) нь газартай харьцах багажийн нийлэх доод гадаргууд (190) 0o орчмоос 5o орчим ɸ өнцгийн хязгаарт параллель байна.
3. Газар шорооны тоног төхөөрөмжийн шанаганы тохойны (100) томьёоллын 1 эсвэл 2 дугаарын ялгаа нь газартай харьцах багажийн нийлэх гадна гадаргуу (220) болон газартай харьцах багажийн нийлэх дотор гадаргуу (230) нь параллель байна.
4. Газар шорооны тоног төхөөрөмжийн шанаганы тохойны (100) томьёоллын 3 дугаарын ялгаа нь завсрын хэсэг (240) нь газартай харьцах багажийн нийлэх дээд гадаргууд (250) параллель байрлах газартай харьцах багажийн нийлэх дээд гадаргуу (250) болон газартай харьцах багажийн нийлэх доод гадаргууг (260) бүрэлдүүлнэ.
5. Газар шорооны тоног төхөөрөмжийн шанаганы тохойны (100) томьёоллын 4 дүгээрийн ялгаа нь хажуугийн босоо хэсэг (140), ёроолын хэсэг (150) болон завсрын хэсэг (240) нь газартай харьцах багажийг (110) болон газартай харьцах багажийн босоо холболт нийлэх үүрэнд (320) газартай харьцах багажийн (120) холбогчийг түшихэд зориулсан газартай харьцах багажийн нийлэх дээд гадаргуу (180) дахь ухамыг (290) багтаах тулаас (200) суулгахад зориулсан хөтлөх хутганы хавтгайг (270) бүрэлдүүлэх хөтлөх хутгатай (270), энэ нь үүрний нийлэх хавтгайг (330) бүрэлдүүлж, ялгаа нь хөтлөх хутганы хавтгай (270) болон үүрний нийлэх хавтгай (330) нь параллель байна.
6. Газар шорооны тоног төхөөрөмжийн шанаганы тохойны (100) томьёоллын 5 дугаарын ялгаа нь хөтлөх хутганы хавтгай (270) болон үүрний нийлэх хавтгай (330) нь 0o орчмоос 20o орчим ω өнцгийн хязгаарт параллель байна.
7. Газар шорооны тоног төхөөрөмжийн шанаганы тохойны (100) томьёоллын 5 эсвэл 6 дугаарын ялгаа нь хажуугийн босоо хэсэг (140), ёроолын хэсэг (150) болон завсрын хэсэг (240) нь хөтлөх хутга (270), газартай харьцах багажийн нийлэх дотор гадаргуу (230), газартай харьцах багажийн нийлэх дээд гадаргуу (180) болон газартай харьцах багажийн нийлэх дээд гадаргуу (250) тус бүрийн хоорондох ирмэглэх налуутай (520) байна.
8. Газар шорооны тоног төхөөрөмжийн шанаганы тохойны (100) томьёоллын 5-7 дугаарын ялгаа нь газар шорооны тоног төхөөрөмжийн шанаганы тохой (100) нь хөтлөх хутга (270) болон газартай харьцах багажийн нийлэх дээд гадаргуу (180) хооронд газартай харьцах багаж холбогдох шилжилтийн бүсийн гадаргуутай (540) ялгаа нь шилжилтийн бүс (540) нь гадаргуугийн радиусаас (580) хэлбэржсэн ташуу (570) болон гадаргуугийн радиусын (580) эхний талтай огтлолцох ташуулдсан эхний гадаргууг (590) багтаана.
9. Газар шорооны тоног төхөөрөмжийн шанаганы тохойны (100) томьёоллын 8 дугаарын ялгаа нь шилжилтийн бүс (540) нь цаашид гадаргуугийн радиусын (580) хоёр дахь талтай огтлолцох ташуулдсан хоёр дахь гадаргууг (600) багтаана.
10. Газар шорооны тоног төхөөрөмжийн шанаганы тохойны (100) томьёоллын 1-9 дүгээрийн аль нэгийн ялгаа нь тулаасын (200) уртааш тэнхлэгийн тэгшхэмийн төв (210) болон хажуугийн босоо хэсгийн (140) газартай харьцах багажийн нийлэх дотор гадаргуу (230) нь +/- 10o хязгаарт параллель байна.
11. Газар шорооны шанаганы ирний хамгаалалтын системийн (130) ялгаа нь дараахийг багтаана, үүнд:
1-10 дугаар томьёоллын аль нэгд томьёолсон шанаганы тохой (100) болон
шанаганы тохойд (100) холбоход зориулсан газартай харьцах багаж багтана.
12. Газар шорооны шанаганы ирний хамгаалалтын системийн (130) томьёоллын 11 дүгээрийн ялгаа нь газартай харьцах багаж (110) нь газартай харьцах багажийн (110) гадна гадаргууг (341) нэн тэгш тавихад тохируулан газартай харьцах багаж (110) дээр бүрэлдсэн нийлэх цэгүүдэд (610) шанаганы тохойд (100) холбогдоно.
13. Газар шорооны шанаганы ирний хамгаалалтын системийн (130) томьёоллын 12 дугаарын ялгаа нь газартай харьцах багаж (110) нь нийлэх цэгүүдийг (610) бүрэлдүүлэх жийргүүдтэй (620) байна.
14. Газар шорооны шанаганы ирний хамгаалалтын системийн (130) томьёоллын 11-13 дугаарын аль нэгийн ялгаа нь газар шорооны шанаганы ирний хамгаалалтын систем (130) нь цаашид тулаасанд (200) шанаганы тохойд (100) газартай харьцах багажийг (110) сольж бэхлэхэд зориулсан газартай харьцах багажийн холбогчтой (120) байна.
15. Газар шорооны тоног төхөөрөмжийн шанаганы (630) ялгаа нь 1-10 дугаар томьёоллын аль нэгд дурдсан шанаганы тохой (100) эсвэл 11-14 дүгээр томьёоллын аль нэгд дурдсан газар шорооны шанаганы ирний хамгаалалтын систем (130) багтана.