Tовч тайлбар
Энэхүү шинэ бүтээл нь коксжуулах болон түүний явцад ялгарах хийг боловсруулах систем ба арга юм. Системд коксжуулах тоног төхөөрөмж, хүчилтөрөгчөөр хангах төхөөрөмж, хийгээр хангах төхөөрөмж, урсгал тааруулах төхөөрөмж, хийг идэвхжүүлэх төхөөрөмж, хийг баяжуулах төхөөрөмж багтана. Энэхүү шинэ бүтээлийн хэрэгжилтэд шаталтыг дэмжих хийн хүчилтөрөгчийн агууламж нь агаарт буй хүчил төрөгчийн агууламжаас их байх байдлаар хийн урсгалыг тохируулж шаталтыг дэмжих хийн хүчилтөрөгчийн агууламжийг урсгал тааруулах төхөөрөмжөөр тохируулна. Тийнхүү хүчилтөрөгчөөр баяжсан шаталт явагдаж, коксын зуухны хийн азотын ислийн хэмжээг багасгаж, шаталтын дараах хаягдал хийн нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ нэмэгдэж, ингэснээр нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаж авч, хэрэглэх боломжийг хялбарчилна. Коксын зуухны хийн нүүрстөрөгчийн давхар исэл болон усны уурыг хийг идэвхжүүлэх төхөөрөмж болон хийг баяжуулах төхөөрөмжөөр боловсруулж синтез хийг гаргаж авна. Синтез хийг химийн түүхий эдээр ашиглаж болно. Иймээс нүүрстөрөгчийн давхар ислийн бохирдлыг багасгаж, хаягдлыг баялаг болгож, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулна.
ТОМЬЁОЛОЛ
1. Коксжуулах болон түүний явцад ялгарах хийг боловсруулах системийн ялгаа нь дараахаас бүрдэнэ. Үүнд:
хийгээр хангах хоолой болон хаягдал хийн хоолой бүхий коксжуулах тоног төхөөрөмж, үүнд хийгээр хангах нэгдүгээр хоолой болон хийгээр хангах хоёрдугаар хоолой багтана;
хийгээр хангах нэгдүгээр хоолойд холбогдсон хүчилтөрөгчөөр хангах төхөөрөмж; хийгээр хангах хоёрдугаар хоолойд холбогдсон хийгээр хангах төхөөрөмж;
хийгээр хангах нэгдүгээр хоолой болон хийгээр хангах хоёрдугаар хоолой дээр байрлуулсан урсгал тааруулах төхөөрөмж;
хаягдал хийн хоолой болон хүчилтөрөгчөөр хангах төхөөрөмжтэй холбогдсон хийг идэвхжүүлэх төхөөрөмж; мөн
боловсруулалтын нэгдүгээр хоолойгоор хийг идэвхжүүлэх төхөөрөмжтэй холбогдсон хийг баяжуулах төхөөрөмж;
үүнд хүчилтөрөгчөөр хангах төхөөрөмж нь цэвэр хүчилтөрөгч өгөх бөгөөд хийгээр хангах төхөөрөмж нь агаар эсвэл нүүрстөрөгчийн давхар ислийг өгөхөөр, эсвэл агаар ба нүүрстөрөгчийн давхар ислийг өгөхөөр тохируулагдсан байна;
урсгал тааруулах төхөөрөмж нь хийгээр хангах нэгдүгээр хоолой болон хийгээр хангах хоёрдугаар хоолой тус бүрээр дамжих хийн урсгалыг харгалзан тааруулж байхаар тохируулагдсан байна; коксжуулах тоног төхөөрөмж нь цэвэр хүчилтөрөгч болон агаарыг, эсвэл цэвэр хүчилтөрөгч болон нүүрстөрөгчийн давхар ислийг, эсвэл цэвэр хүчилтөрөгч, агаар болон нүүрстөрөгчийн давхар ислийг холих замаар гаргаж авсан шаталтыг дэмжих хийг хэрэглэж кокс үйлдвэрлэхээр тохируулагдсан байна;
хийг идэвхжүүлэх төхөөрөмж нь урвалжих хийн эх үүсвэрийг нүүрсжсэн материалтай идэвхжүүлэх урвалд оруулж холимог хий болон идэвхжүүлсэн нүүрсийг гаргаж авахаар тохируулагдсан байх бөгөөд үүнд хаягдал хийн хоолойгоор гарах коксын зуухны хийг цэвэр хүчилтөрөгч болон усны ууртай холих замаар урвалжих хийн эх үүсвэрийг гаргаж авах бөгөөд холимог хийд синтез хий, хаягдал хий, нүүрстөрөгчийн давхар исэл багтана; мөн
хийг баяжуулах төхөөрөмж нь холимог хийнээс синтез хийг ялгаж авахаар тохируулагдсан байна.
2. Томьёоллын 1 дүгээрийн коксжуулах болон түүний явцад ялгарах хийг боловсруулах системийн ялгаа нь системд цаашид урьдчилж халаах төхөөрөмж багтах бөгөөд энэ нь коксжуулах тоног төхөөрөмж дотор байрлаж, шаталтыг дэмжих хийг урьдчилан халаахаар тохируулагдсан байна.
3. Томьёоллын 1 дүгээрийн коксжуулах болон түүний явцад ялгарах хийг боловсруулах системийн ялгаа нь хийг баяжуулах төхөөрөмж нь цаашид нүүрстөрөгчийн давхар исэл болон хаягдал хий тус бүрийг гаргаж авахын тулд холимог хийг ялгаж боловсруулахаар тохируулагдсан байна; хийг баяжуулах төхөөрөмж нь хийг идэвхжүүлэх төхөөрөмжтэй боловсруулалтын хоёрдугаар хоолойгоор холбогдож хийг идэвхжүүлэх төхөөрөмж рүү хаягдал хийг оруулна; мөн хийг баяжуулах төхөөрөмж нь боловсруулалтын гуравдугаар хоолойгоор хийгээр хангах төхөөрөмжид холбогдож нүүрстөрөгчийн давхар ислийг хийгээр хангах төхөөрөмж рүү оруулна.
4. Томьёоллын 1 дүгээрийн коксжуулах болон түүний явцад ялгарах хийг боловсруулах системийн ялгаа нь системд цаашид хийг идэвхжүүлэх төхөөрөмжтэй холбогдсон усны уураар хангах төхөөрөмж багтана.
5. Томьёоллын 4 дүгээрийн коксжуулах болон түүний явцад ялгарах хийг боловсруулах системийн ялгаа нь системд ялгарах хийн температур болон хэмжээг тохируулах төхөөрөмж багтах бөгөөд энэ нь хий тодорхойлох элемент, температур тодорхойлох элемент, урсгал тааруулах хавхлагууд болон төв удирдлагын системээс бүрдэнэ; үүнд урсгал тааруулах хавхлагуудыг хаягдал хийн хоолой дээр, хүчилтөрөгчөөр хангах төхөөрөмж болон хийг идэвхжүүлэх төхөөрөмж хоёрын дунд, мөн усны уураар хангах төхөөрөмж болон хийг идэвхжүүлэх төхөөрөмж хоёрын дунд тус бүр байрлуулна; хийг идэвхжүүлэх төхөөрөмж нь урвалжих хийн эх үүсвэрийг гаргаж авахын тулд коксын зуухны хийг цэвэр хүчилтөрөгч болон усны ууртай холих урьдчилан холих тасалгаатай байна, үүнд хий тодорхойлох элемент болон температур тодорхойлох элементийг урьдчилан холих тасалгаанд байрлуулна; хий тодорхойлох элемент нь урвалжих хийн эх үүсвэрийн нүүрстөрөгчийн давхар исэл болон усны уурын агууламжийг тодорхойлох бөгөөд температур тодорхойлох элемент нь урьдчилан холих тасалгаанд урвалжих хийн эх үүсвэрийн температурыг тодорхойлно; төв удирдлагын систем нь хаягдал хийн хоолойгоор дамжих коксын зуухны хийн урсгал, хүчилтөрөгчөөр хангах төхөөрөмж болон хийг идэвхжүүлэх төхөөрөмж хоёрын хооронд дамжих цэвэр хүчилтөрөгчийн урсгал, усны уураар хангах төхөөрөмж болон хийг идэвхжүүлэх төхөөрөмж хоёрын хооронд дамжих усны уурын урсгал гэсэн гурван урсгалыг тааруулах хавлагуудыг хий тодорхойлох элементээр тодорхойлсон нүүрстөрөгчийн давхар исэл болон усны уурын агууламж, температур тодорхойлох элементээр тодорхойлсон температур дээр тулгуурлаж хянана.
6. Томьёоллын 1 дүгээрийн коксжуулах болон түүний явцад ялгарах хийг боловсруулах системийн ялгаа нь системд цаашид хаягдал дулааныг ашиглах тоног төхөөрөмж багтах бөгөөд энэ нь хийг идэвхжүүлэх төхөөрөмж болон хийг баяжуулах төхөөрөмжийн дунд байрлаж, холимог хийн дулааныг шингээж авахад тохируулагдсан байна.
7. Томьёоллын 6 дугаарын коксжуулах болон түүний явцад ялгарах хийг боловсруулах системийн ялгаа нь хаягдал дулааныг ашиглах тоног төхөөрөмжид хаягдал дулааны халаагч багтана, мөн коксжуулах тоног төхөөрөмж нь коксын дулааны зуух байна.
8. Томьёоллын 1 дүгээрийн коксжуулах болон түүний явцад ялгарах хийг боловсруулах системийн ялгаа нь урсгал тааруулах төхөөрөмжид урсгал тааруулах хоёр хавхлага багтах бөгөөд эдгээрийг хийгээр хангах нэгдүгээр хоолой болон хийгээр хангах хоёрдугаар хоолой тус бүр дээр байрлуулна.
9. Томьёоллын 1 дүгээрийн коксжуулах болон түүний явцад ялгарах хийг боловсруулах системийн ялгаа нь хийг идэвхжүүлэх төхөөрөмж нь урвалжих хийн эх үүсвэрийг нүүрсжсэн материалтай хийжүүлэх урвалд оруулах замаар холимог хийг гаргаж авахаар тохируулагдсан байх бөгөөд үүнд хаягдал хийн хоолойгоор гарах коксын зуухны хийг цэвэр хүчилтөрөгч болон усны ууртай хольж урвалжих хийн эх үүсвэрийг гаргаж авах бөгөөд үүнд холимог хий нь синтез хий, хаягдал хий, нүүрстөрөгчийн давхар ислийг агуулна; эсвэл хийг идэвхжүүлэх төхөөрөмж нь урвалжих хийн эх үүсвэрийг нүүрсжсэн материалтай хийжүүлэх урвал болон идэвхжүүлэх урвалд оруулж холимог хий болон идэвхжүүлсэн нүүрсийг гаргаж авахад тохируулагдсан байх бөгөөд үүнд хаягдал хийн хоолойгоор гарах коксын зуухны хийг цэвэр хүчилтөрөгч болон усны ууртай хольж урвалжих хийн эх үүсвэрийг гаргаж авах бөгөөд үүнд холимог хий нь синтез хий, хаягдал хий, нүүрстөрөгчийн давхар ислийг агуулна.
10. Коксжуулах болон түүний явцад ялгарах хийг боловсруулах аргын ялгаа нь тус арга нь томьёоллын 1-9 дүгээрийн аль нэгийн коксжуулах болон түүний явцад ялгарах хийг боловсруулах системээр хэрэгжих бөгөөд коксжуулах болон түүний явцад ялгарах хийг боловсруулах аргад дараах багтана. Үүнд: хийгээр хангах нэгдүгээр хоолой болон хийгээр хангах хоёрдугаар хоолой тус бүрээр дамжих хийн урсгалыг тохируулах; хүчилтөрөгчөөр хангах төхөөрөмжөөс нийлүүлэх цэвэр хүчилтөрөгч болон хийгээр хангах төхөөрөмжөөс нийлүүлэх агаарыг эсвэл нүүрстөрөгчийн давхар ислийг, эсвэл агаар болон нүүрстөрөгчийн давхар ислийг коксжуулах тоног төхөөрөмж рүү нэвтрүүлэх; цэвэр хүчилтөрөгч болон агаарыг, эсвэл цэвэр хүчилтөрөгч болон нүүрстөрөгчийн давхар ислийг, эсвэл цэвэр хүчилтөрөгч, агаар болон нүүрстөрөгчийн давхар ислийг хольж гаргаж авсан шаталтыг дэмжих хийн тусламжтайгаар коксжуулалтыг коксжуулах тоног төхөөрөмжөөр гүйцэтгэх; усны уур өгч, усны уурыг коксжуулах тоног төхөөрөмжөөс гарсан коксын зуухны хий болон хүчилтөрөгчөөр хангах төхөөрөмжөөс нийлүүлсэн цэвэр хүчилтөрөгчийн хамт хийг идэвхжүүлэх төхөөрөмж рүү оруулж, эдгээрийг хийг идэвхжүүлэх төхөөрөмжид хольж, урвалжих хийн эх үүсвэрийг гаргаж авах; хийг идэвхжүүлэх төхөөрөмжид урвалжих хийн эх үүсвэрийг нүүрсжсэн материалтай идэвхжүүлэх урвалд оруулж, холимог хий болон идэвхжүүлсэн нүүрсийг гаргаж авах; хийг баяжуулах төхөөрөмжид холимог хийнээс синтез хийг ялгаж авах.