Мэдүүлгийн төрөл
Patent
Мэдүүлгийн төрөл
PCT National Phase Entry
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 10-2024-0007325 2022.11.30
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 10-2024-0007325
A
2025.08.01
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
JP 2021-208066
2021.12.22
(51) IPC ангилал
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Dulguun Duurenjargal : 307 Amar Str. 22
(54) Нэр
(MN) БУТЛАГЧ ИНДҮҮ, ХАТУУ ТҮЛШ БУТЛАХ ТӨХӨӨРӨМЖ, БУТЛАГЧ ИНДҮҮ ҮЙЛДВЭРЛЭХ АРГА
(EN) CRUSHING ROLLER, SOLID FUEL CRUSHING DEVICE, AND METHOD FOR PRODUCING CRUSHING ROLLER
(57) Товч тайлбар
(MN)

Товч тайлбар

Энэхүү бутлагч индүү нь холхивчийн гэрийн гадна гадаргууд сууж, бутлагч индүү болон бутлах ширээний хооронд хатуу түлшийг буталдаг дугуй хэлбэртэй индүү (49) -ээс бүрдэнэ. Дугуй хэлбэртэй индүүний хэсэг (49) нь эхний (49А) ба хоёр дахь хэсэг (49B) -ээс тогтох ба тэдгээр нь тэнхлэгийн дагуу эхний хэсэг (49А) -тай нийлж, эхний хэсэг (49А) -д бэхлэгдсэн байна. Эхний хэсэг (49А) нь холхивчийн гэрийн гадна гадаргууд суусан эхний суурийн хэсэг (51А) болон ба эхний суурийн хэсэг (51А) -ийн гадна талын гадаргуу дээр суурилуулсан эхний суурь хэсэг (51А) -аас илүү элэгдэлд тэсвэртэй шинж чанартай эхний керамик хэсэг (52А) -г тус тус багтаана. Хоёр дахь хэсэг (49B) нь холхивчийн гэрийн гадна гадаргууд суусан болон ба эхний суурийн хэсэг (51B) -ийн гадна талын гадаргуу дээр суурилуулсан эхний суурь хэсэг (51B) -ээс илүү элэгдэлд тэсвэртэй шинж чанартай эхний керамик хэсэг (52B) -г тус тус багтаана.

(EN)

Томьёолол:

1. Гадна гэрт байрлах бөгөөд эргэлдэх тоосруулагч тавцан болон тоосруулагч булын хооронд хатуу түлшийг нунтаглан тоосруулж, эргэлтийн хүчийг тоосруулагч тавцангаас авч эргэлдэх зориулалттай доор дурдсаныг багтаасан Тоосруулагч булны ялгаа нь

гадна гэрийн хувьд эргэлтийн төв тэнхлэгийн дагуу эргэлдэхээр бэхлэгдсэн тулгуур хэсэг;

тоосруулагч тавцан болон булын хэсгийн хооронд хатуу түлшийг нунтаглаж тоосруулах тулгуур хэсгийн гадна тойргийн хэсэгт гадна талаараа тохирсон дугуй цагариган булын хэсэг;

булын хэсэг нь анхдагч хэсэг ба хоёр дахь хэсэгтэй байх бөгөөд хоёр дахь хэсэг нь эхний хэсгийн тэнхлэгийн дагуу зэргэлдээ байрлах ба тэнхлэгийн чиглэл нь булын хэсгийн эргэлтийн төв тэнхлэг сунгах чиглэлд булны хэсгийн гадна тойргийн гадаргуу нь тэнхлэгийн чиглэлд хөндлөн огтлолын хувьд нум хэлбэртэйгээр тахирласан байх;

эхний хэсэг нь тулгуур хэсгийн гадна тойргийн хэсэгт гадна талаараа тохирч суусан эхний суурь хэсэгтэй бөгөөд эхний суурь хэсэгтэй нэгдмэл байх эхний суурь хэсгийн гадна тойргийн гадаргуу дээр байрласан эхний суурь хэсгээс илүү элэгдэлд тэсвэртэй байх эхний гадна тойргийн хэсэгтэй байх ба булын хэсгийн төв шугамаас тэнхлэгийн нэг талд байрласан байх;

хоёр дахь хэсэг нь тулгуур хэсгийн гадна тойргийн хэсэгт гадаад тохирч суулгасан хоёр дахь суурь хэсэгтэй бөгөөд хоёр дахь суурь хэсэгтэй нэгдмэл байх хоёр дахь суурь хэсгийн гадна тойргийн гадаргуу дээр байрласан хоёр дахь суурь хэсгээс илүү элэгдэлд тэсвэртэй суурь хэсэгтэй нэгдмэл байх гадна тойргийн хэсэгтэй ба булын хэсгийн төв шугамаас тэнхлэгийн нөгөө талд байрласан байх ба эхний гадна тойргийн хэсэг болон хоёр дахь гадна тойргийн хэсэг нь тэнхлэгийн чиглэл дэх хөндлөн огтлолын төв шугамтай шугаман симметр байдлаар байрлуулсан байх нь тус тус багтана.

2. Тоосруулагч булын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь

булын хэсэг нь холбогч хэсэгтэй байх бөгөөд холбогч хэсэг нь дугуй цилиндр хэлбэрийн хэсэг, анхдагч тулгуур хэсэг, хоёр дахь тулгуур хэсгүүдтэй байх ба дугуй цилиндр хэсэг нь тулгуур хэсэг болон эхний ба хоёр дахь суурь хэсгүүдийн хооронд байрлах бөгөөд эхний тулгуур хэсэг нь дугуй цилиндр хэсгийн нэг үзүүрээс радиаль чиглэлд гадагш сунгаж, эхний суурь хэсгийн тэнхлэгийн дагуу нэг үзүүрт тулж, хоёр дахь тулгуур хэсэг нь дугуй цилиндр хэсгийн нөгөө үзүүрээс радиаль чиглэлд гадагш сунгаж, хоёр дахь суурь хэсгийн тэнхлэгийн дагуу нөгөө үзүүрт тулсан байх,

анхдагч суурь хэсэг нь дугуй цилиндр хэлбэртэй хэсгээр дамжин тулгуур хэсгийн гадна тойргийн хэсэгт гаднаас нь тохируулан суулгагдсан байх, хоёр дахь суурь хэсэг нь дугуй цилиндр хэлбэртэй хэсгээр дамжин тулгуур хэсгийн гадна тойргийн хэсэгт гаднаас нь тохируулан суулгагдсан байх, 

эхний тулгуур хэсэг болон хоёр дахь тулгуур хэсэг нь холбогч хэсгээр боолт шургуулж, хоорондоо бэхлэгддэг байх ба,

дугуй цилиндр хэлбэртэй хэсэг нь анхдагч суурь хэсэг болон хоёр дахь суурь хэсгээс бага хатуулагтай материалаар хийгдсэн байна.

3. Тоосруулагч булын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь тус эхний хэсэг болон хоёр дахь хэсэг нь эхний суурь хэсэгт гаргасан нүх болон хоёр дахь суурь хэсэгт гаргасан хоорондоо холбогдсон нүхээр дамжин орох шулуун боолтын нүхээр шургуулсан бэхэлгээгээр хооронд нь бэхлэгдсэн байна.

4. Тоосруулагч булын томьёоллын 1-3 дугаарын ялгаа нь эхний суурь хэсэг нь эхний тулгуур гадаргуутай байх ба энэ нь хоёр дахь суурь хэсгийг тулж байрлах ба эхний тулгуур гадаргууд ухсан эхний хонхорхойтой,

хоёр дахь суурь хэсэг нь хоёр дахь тулгуур гадаргуутай бөгөөд анхдагч суурийн эхний тулгуур гадаргууд тулсан байрлалтай байх ба хоёр дахь тулгуурын гадаргууд гаргасан хоёр дахь хонхорхойтлй байна.

5. Тоосруулагч булын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь эхний хонхорхой болон хоёр дахь хонхорхойгийн хооронд хаалттай зай үүссэн байх ба,

тус хаалттай орон зайд эхний гадна тойргийн хэсэг болон/эсвэл хоёр дахь гадна тойргийн хэсгийн элэгдлийг илрүүлэхээр тохируулсан илрүүлэх нэгжийг байрлуулсан байна.

6. Тоосруулагч булын томьёоллын 1-5 дугаарын ялгаа нь эхний ба/эсвэл хоёр дахь суурь хэсгүүд нь тулгуур хэсэгт тулсан гадаргууг дээр гаргасан холбогч хонхорхой байх ба

тулгуур хэсэг нь эхний суурь хэсэг болон/эсвэл хоёр дахь суурь хэсэгтэй тулсан гадаргуу дээр холбогч цухуйлттай байх бөгөөд уг холбох цухуйлт нь холбох хонхорт багтаж, түүнтэй бэхдэгдсэн байна.

7. Бүрэлдхүүндээ дараах ангийг багтаасан хатуу түлш тоосруулагч төхөөрөмжийн ялгаа нь томьёолол 1-6 дугаарын тоосруулагч бул;

тоосруулагч тавцан болон тоосруулагч булын хооронд хатуу түлшийг тогтоож, тоосруулах зориулалттай эргэлдэх тоосруулагч тавцан;

тоосруулагч бул болон тоосруулагч тавцанг агуулах гадна гэр тус тус багтана.

8. Гадна гэрийн дотор байрлаж, тоосруулагч тавцан болон тоосруулагч булны хооронд хатуу түлшийг тогтоож, тоосруулах зориулалттай тоосруулагч тавцангийн эргэлтийн хүчээр эргэлдэх дараах эд ангиудыг агуулсан Тоосруулагч булыг үйлдвэрлэх аргын ялгаа нь

гадна гэрийн төв тэнхлэгийн дагуу эргэлдэх боломжтой тулгуур хэсэг,

тоосруулагч тавцан болон тоосруулагч булны хооронд хатуу түлшийг тоосруулах зориулалттай тулгуур хэсгийн гадна тойргийн хэсэгт гаднаас суулгасан дугуй цагариг булны хэсэг,

эхний хэсэг нь тулгуур хэсгийн гадна тойргийн хэсэгт гаднаас нь суулгасан анхдагч суурь хэсэгтэй, эхний суурь хэсгийн гадна талын гадаргууд байрлуулсан бөгөөд эхний суурь хэсгээс илүү элэгдэлд тэсвэртэй эхний гадна тойргийн хэсэгтэй булны хэсэг нь төв шугамаас тэнхлэгийн чиглэлд байх ба булны хэсгийн гадна тойргийн гадаргуу нь тэнхлэгийн чиглэл дэх хөндлөн огтлолд нум хэлбэртэйгээр тахирласан байх,

хоёр дахь хэсэг нь тулгуур хэсгийн гадна тойргийн хэсэгт гаднаас нь суулгасан хоёр дахь суурь хэсэгтэй, хоёр дахь суурь хэсэгтэй нэгдмэл байх хоёр дахь суурь хэсгийн гадна талын гадаргууд байрлуулсан бөгөөд хоёр дахь суурь хэсгээс илүү элэгдэлд тэсвэртэй хоёр дахь гадна тойргийн хэсэгтэй булны хэсэг нь төв шугамаас тэнхлэгийн чиглэлд нөгөө талд байрлах,

эхний гадна тойргийн хэсэг болон хоёр дахь гадна тойргийн хэсэг нь тэнхлэгийн чиглэл дахь хөндлөн огтлолын төв шугамтай шугаман симметр байдлаар байрлуулсан байх ба

үйлдвэрлэх арга нь эхний хэсгийг үйлдвэрлэх;

хоёр дахь хэсгийг үйлдвэрлэх;

эхний болон хоёр дахь хэсгүүдийг хооронд нь бэхлэх алхамуудыг агуулна.

9. Тоосруулагч бул үйлдвэрлэх аргын томьёоллын 8 дугаарын ялгаа нь хоёр дахь хэсгийг үйлдвэрлэх үе шат болон эхний хэсэг болон хоёр дахь хэсгийг хооронд нь бэхлэх үе шат нь эхний хэсгийг үйлдвэрлэх үе шатанд үйлдвэрлэсэн эхний хэсгийг тоосруулагч булны хэлбэртэй тохирсон хэв дотор байрлуулж, хайлсан металлыг хэвэнд цутгаж, дараа нь хайлсан металлыг хөргөж хоёр дахь хэсгийг үйлдвэрлэх ба үүний дараа эхний хэсэг болон хоёр дахь хэсгийг нэгдмэл байдлаар хооронд нь бэхлэнэ.

10. Тоосруулагч бул үйлдвэрлэх аргын томьёоллын 9 дүгээрийн ялгаа нь эхний хэсэг нь хоёр дахь хэсгийн талын гадаргуугаас цухуйсан цухуйлттай байна.

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2022.11.30Filed
PCT National Phase Entry2022.11.30PCT National Phase
Publication2025.08.01Published