Товч тайлбар
Төмөр замын балластны хайрга тарааж дэвсэх төхөөрөмж нь шинээр
баригдаж буй төмөр замын далан дээр төмөр замын дээд бүтэц байгуулах үед
ачаатай вагонуудын доргилтыг зам төмөр, бетон дэрээр дамжин ирэхэд нь
чичиргээг зөөллөж, төмөр замын даланд шингээх зориулалт бүхий ул суурь болох
балластны хайргын 1-р үеийг нэгэн жигд зузаан /35см, эсвэл 40см, эсвэл 45см/,
өргөн /4-4,8 метр/-тэйгээр тараан дэвсэх зориулалттай бөгөөд төмөр замын бетон
дэрнүүдийг тэгшхэн зулж тавих, тэдгээрийг зам төмөртэй холбох таатай нөхцөлийг
бүрдүүлсэн төхөөрөмж юм. Энэхүү төхөөрөмжийг төмөр замын дээд бүтцийг гар-
механикжсан болон механикжсан аргаар тавихад хэрэглэж болно.
Томьёолол
1. Баруун зүүн хойд хана (1, 2, 3), урд тэнхлэг (4), өөрөө буулгагчийг түлхэгч (5), урд дугуй (6), өргөсгөгч (8), хойд тэнхлэг (9), хойд дугуй (10), балластны хайрганы зузааныг өндөрсгөгч намсгагч механизм (11), хойд төмөр дугуйг холбогч тахир гар (12), хөдөлгөөнгүй түгжээ (17)-нээс бүрдэх Төмөр замын балластны хайрга тарааж дэвсэх төхөөрөмжийн ялгаа нь баруун (1) ба зүүн (3) ханыг хойд хана (2)-тай 900 өнцөг үүсгэн байрлахаар хооронд нь гагнаж тогтоох ба баруун зүүн хананы хойд доод хэсэгт хайрга гадагшлах хэсэг гаргаж хойд хана (2)-ны гадна доод хэсэгт балластны хайрганы зузааныг тохируулах өндөрсгөгч намсгагч механизм (11) бүхий хоёр үзүүртээ төмөр дугуй (10) бүхий хойд тэнхлэг (9)-тэй болгож хийцийг зохиомжилсон.
2. Төмөр замын балластны хайрга тарааж дэвсэх төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь өндөрсгөгч намсгагч механизм (11) нь дэвсэгдэж байгаа хайрганы зузааныг тохиромжтой хэмжээтэй гаргах боломж олгох хөндий рам бөгөөд түүний дээр хоёр нүх (14, 15) гаргаж, дөрвөлжин төмөр (17)-ийг хайрганы зузаанаар тооцсон байрлалд хөдөлгөөнгүй гагнаж тогтооно.
3. Төмөр замын балластны хайрга тарааж дэвсэх төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь нүх (15)-ээр нэвт гаргасан ган пальц (13)-аар хойд төмөр дугуйны гар (12)-ыг дээш болгох хөдөлгөөнийг хориглоно.
4. Төмөр замын балластны хайрга тарааж дэвсэх төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь хойд тэнхлэг (9)-ийн доод хэсгийг хойд хана (2)-ны гадна доод ирмэгтэй чацуулан гагнаж бэхлэх ба хойд тэнхлэгийн хоёр үзүүрт өндөрсгөгч намсгагч механизм (11)-ыг гагнан холбож түүн дээр гаргасан нүх (16)-нд хойд төмөр дугуй (10)-ны гар (12-)ны голыг хөдөлгөөнтэй байхаар суулгана.