Товч тайлбар
Өөртөө үйлчлэх, төлбөрийн системийг шийдвэрлэсэн бүрзн автомат кофе машин нь хүмүүсийн өдөр тутамдаа кофе авхад зарцуулдаг цагийг хэмнэх мөн кофены зөв, чанартай хэрэглээг түгээх зорилготой. Уг кофе машин нь 24/7 хэрэглээтэй ба бүрэн автомат учир худалдагч, үйлчилгээний ажилтан шаардлагагүй. Хэрэглэгч 6 төрлийн кофеноос сонгоод төлбөрөө төлсний дараа кофе машин ажиллаж кофе бэлэн болно.
Тус кофе машиныг оффис болон оффис зориулалтаар ашигладдаг барилгууд, үйлчилгээний болон амины орон сууцны давхар мөн эвент, арга хэмжээнүүдэд ашиглах боломжтой шийдэл юм.
80литр багтаамжтай цэвэр усны сав 900 граммын багтаамжтай кофены үрийн сав, 10 литрийн бохир ус, 20 килограммын хаягдал үрийн савтай кофены автомат машин дээр тооцоолоход 40-50 аяга кофе гаргах боломжтой. Кофе машиныг ус болон бохирын шугамтай холбосон тохиолдолд цэвэр ус, бохир усны сав байршуулаж ойр ойрхон шалгах шаардлагагүй.
Олон удаагийн туршилтан дээр суурилан үйлдвэрлэгдсэн машин тул сайн чанарын кофе үрний амт чанарыг өндөр түвшинд боловсруулж чадах ба хэрэглэгчдэд зөв техникээр боловсруулсан шинэхэн кофег нэрж өгнө.
Шинээр нь нэрж гаргасан кофе нь энгийн найруулж уудаг кофе эсвэл лаазтай кофеноос 1 дахин их каффейн агуулдаг учир их хэмжээгээр уух шаардлагагүй бөгөөд удаан хадгалахад зориулсан химийн найрлага агуулдаггүй тул хэрэглэгчдийн эрүүл мэнд болон зөв хэрэглээнд чухал ач холбогдолтой.
Чанартай кофе уухын тулд ойролцоох дэлгүүр, кофе шоп явхад зарцуулдаг 10-15 минутыг 3-5 минут болгож хэмнэнэ.
Кофены булантай байх нь оффис болон үйлчилгээний орчныг тав тухтай байхад чухал ач холбогдолтой. Тав тухтай орчинд хүний анхаарал төвлөрөлтийг 25%-иар нэмэгдүүлж, ажлын бүтээмжийг өсгөдөг.
Хэрэглэгчид өөрийн аягандаа кофе авснаар нэг удаагийн хэрэглээг багасгаж байгаль орчинд ээлтэй сонголт болно.
1. Өөртөө үйлчлэх, бүрэн автомат кофе машины ялгаа нь кофены зөв, чанартай хэрэглээг түгээх зорилгоор кофены машины суурь (1), төв удирдлага (2), хаягдал усны сав (3), хаягдал кофены сав (4), цэвэр усны сав (5), цэвэр усны мэдрэгч (6), хаягдал усны мэдрэгч (7), хаягдал кофены мэдрэгч (8), үр хадгалах сав (9), ууттай үрийн мэдрэгч (10), зам (11), нунтаг кофены эх бие (12), нунтаг кофены дээд хэсэг (13), нунтаг кофены доод хэсэг (14), нунтаг кофены удирдлагын хэсэг (15), нунтаг кофены араа (16), кофе машины усны сав (17), кофе машины үр хадгалах сав (18), кофе машины дэлгэц (19), кофены цорго (20), кофе машины хаягдал хадгалах сав (21), кофены машин эх бие (22), төлбөр төлөх дэлгэц (23) гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
2. Автомат кофе машины ялгаа нь машин 19 барын даралтаар нэрэн 1,8% кофены агууламжтай кофе гаргах хүчин чадалтай бөгөөд мэдээлэл дамжуулах төв удирдлагаар цэвэр усны савны мэдрэгч (6), хаягдал усны савны мэдрэгч (7), хаягдал кофены мэдрэгч (8), ууттай үрний мэдрэгч (10) хэсгүүдэд байрлуулсан чипээр төв сервер лүү нэгдсэн форматаар илгээгдсэн мэдээлэл дээр үндэслэн алсны зайнаас тухайн машины хэвийн үйл ажиллагаа, алдаа гарсан эсэх, үр усны хэрэглээгээ хянах удирдах, өөртөө автоматаар цэвэрлэгээ хийх боломжтойгоор бүтээцжүүлсэн.
3. Автомат кофе машины ялгаа нь машин американо 3-н төрөл, лунго, эспрессо, латте зэрэг 6 төрлийн кофе гаргах хүчин чадалтай ба өөртөө 60 ширхэг нунтаг латте хадгалах боломжтой нунтаг кофены доод (14), нунтаг кофены дээд (13) хэсэг болон удирдах удирдлагын хэсэгтэй (15) холбогдон ажилладаг.
4. Автомат кофе машины ялгаа нь хэрэглэгч төлбөрийг бүх банкны онлайн банк, цахим хэтэвч, аппликэйшн болон QR code ашиглан төлөх боломжтой.
5. Автомат кофе машины ялгаа нь машин 24/7 цагийн турш хүний оролцоогүйгээр ажиллах хүчин чадалтай бөгөөд уг машины сууринд 80 литрийн багтаамжтай цэвэр усны сав (5), үр хадгалах сав (9), хаягдал усны сав (3), хаягдал кофены сав (4) байрлан нэг цэнэглэлтээр ажиллана.