Мэдүүлгийн төрөл
Utility Model
Мэдүүлгийн төрөл
Ашигтай загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
20-0003578 2025.05.29
Статус
Active
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 20-2024-0004823 2024.10.02
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 20-2024-0004823
A
2025.05.29
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(51) IPC ангилал
(72) Зохион бүтээгч
(MN) Маам ЭРДЭНЭТӨГС : Улаанбаатар Баянзүрх дүүрэг 22-р хороо Өлгийн 4-57
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(54) Нэр
(MN) Артиллерийн буудлагын засварлал тодорхойлох багаж
(57) Товч тайлбар
(MN)

ТОВЧ ТАЙЛБАР
Монгол Улсын Зэвсэгт хүчний газрын артиллерийн үндсэн үүрэг нь дайсныг галаар хөнөөх явдал бөгөөд артиллер нь Зэвсэгт хүчний галын хөнөөлийн үндсэн хэрэгсэл юм.
Артиллерийн буудлагын засварлал тодорхойлох багаж "ЕЗ-24", (Ертөнцийн зүг, чиг -2024 оны бүтээл) "СТ-24" (Солбицолын тэнхлэг -2024 оны бүтээл)-ийг Монгол Улсын батлан хамгаалах Зэвсэгт хүчин, Артиллерийн цэрэгт ашиглана. Артиллерийн сөнөөлтийн буудпагын тавилт тодорхойлох аргуудын нэг нь целийн тогтоол буудлага байдаг. Артиллерийн буудлагын анхны бэлтгэлийн алдааг буудлагаар илрүүлж, арилгаж, целийг сөнөөх хамгийн ашигтай тавилтыг эрж хайж байгаа буудлагын үеийг тогтоол буудпага гэдэг. Орчин үеийн байлдаанд артиллерийн тагнуул үйлдэх, гал засварлах ажиллагаанд нисгэгчгүй нисэх хэрэгсэл (ННХ)-ийг өргөнөөр ашиглаж байна. Энэ нь артиллерийн гал цаг хугацаандаа, өндөр нарийвчлалтай байх шаардлагыг бүрэн хангаж байна. Артиллерийн буудлаганд хазайлтын хэмжүүрийн тусламжтай хийх тогтоол буудлагыг нисгэгчгүй нисэх хэрэгсэл (ННХ)-ийн тусламжтай явуулахад түүний галыг түргэн шуурхай засварлах шаардлага гарч ирж байна. Артиллерийн буудлагын засварлал тодорхойлох багаж "ЕЗ-24", "СТ-24" -ийн хувьд нисгэгчгүй нисэх хэрэгсэл (ННХ)-ийн тусламжтай тогтоол буудлагын галыг засварлахад энэхүү багажийг ашиглана.
Нисгэгчгүй нисэх хэрэгсэлийн тусламжтай тогтоол буудлагын гал засварлах ажиллагааг хялбарчлах, өндөр нарийвчлалыг хангах үүднээс энэхүү багажийг зохион бүтээсэн болно.

(EN)

Томьёолол

1. Ертөнцийн зүг чигээр дараалан шалгах аргаар артиллерийн тогтоол буудлагын засварлалыг тодорхойлох Артиллерийн тогтоол буудлагын засварлал тодорхойлох багажны /ЕЗ-24/ ялгаа нь багаж нь төв хэсгээрээ хоорондоо хөдлөх боломжтой холбогдож бэхлэгдсэн дараахь дугуйнаас бүрдэнэ, үүнд:

        - хөдөлгөөнгүй арын дугуй, багажны арын хөдөлгөөнгүй дугуй дээр меллиметрийн                            хуваартай     цаас (1.1)-ыг нааж өгсөн ба түүний төв цэг (1.2) тэнхлэгийг дайран өнгөрч                  огтолцсон "Х", "У" тэгш өнцөгт координатын шулууныг татаж түүн дээр 2 сантиметрт 100                метрээр илэрхийлэгдэх (500 метр хүртэл) тоон хуваарьтай (1.3) байна;

        - хөдөлгөөнтэй эргэдэг урд дугуй, хөдөлгөөнтэй урд дугуй нь  хатуу тунгалаг акрилан                        материалаар хийгдсэн байх ба хөдөлгөөнтэй эргэдэг дугуйн төв цэг (2.1) тэнхлэгийг                        дайран  өнгөрч огтолцсон "Х", "У" тэгш өнцөгт координатын шулуунтай, түүний захад (2.2)              "Х" /хойд зүг/, "У" /урд зүг/, "3" /зүүн зүг/, "Б" /баруун зүг/ үсэг тэмдэглэсэн тэмдэглэгээтэй                байх ба 2 сантиметрт 100 метрээр илэрхийлэгдэх (500 метр хүртэл) тоон хуваарь (2.3)-тай            байна.

 

2. Солбицолын тэнхлэг (тор)-ийн аргаар артиллерийн тогтоол буудлагын засварлалыг тодорхойлох Артиллерийн тогтоол буудлагын засварлал тодорхойлох багажны /СТ-24/ ялгаа нь багаж нь хатуу тунгалаг акрилан материалаар хийгдсэн дараахь дугуйнаас бүрдэнэ, үүнд:

        - хөдөлгөөнгүй арын дугуй, арын хөдөлгөөнгүй дугуй дээр меллиметрийн хуваартай цаас                (3.1)-ыг нааж өгсөн ба түүний төв цэг (3.2) тэнхлэгийг дайран өнгөрч огтолцсон "Х", "У"                    тэгш  өнцөгт координатын шулууныг татаж түүн дээр 2 сантиметрт 100 метрээр                                илэрхийлэгдэх (450 метр хүртэл) тоон хуваарь (3.3), дугуйн захад 1-00-оос 60-00 хүртэлх              өнцгийн хуваарь (3.4) байна,

        - хөдөлгөөнтэй эргэдэг урд дугуй, урд дугуй дээрх босоо шулуун тэнхлэг дээрх суман дээр              (4.1) 750-5250 метр хүртэл хэмжээтэй хяналтын холын зайн хуваарь (4.2), босоо шулуун                тэнхлэгийн баруун зүүн талд 0-20-оор хуваасан -1-80 аас +1-80-ийн хоорондох өнцгийн                  хэмжээтэй налуу шулуунууд (4.3) байна.

3. Артиллерийн тогтоол буудлагын засварлал тодорхойлох багажны /СТ-24/ томьёоллын 2 дугаарын ялгаа нь хөдөлгөөнгүй дугуйн төв цэг (3.2) тэнхлэгийг дайран өнгөрч огтолцсон "Х", "У" тэгш өнцөгт координатын шулууны дээд, доод, баруун, зүүн захад ∆X+, ∆У+, ∆Х-, ∆У- (3.5) тэмдэглэгээнүүдтэй байх бөгөөд энэ нь буудлагын засварлалыг метрээр (450 метр хүртэл) тодорхойлох утга илэрхийлнэ.

4. Артиллерийн тогтоол буудлагын засварлал тодорхойлох багажны /СТ-24/ томьёоллын 2 дугаарын ялгаа нь солбицолын тор нь солбицолын тэнхлэгээр целийн тэсрэлтийн хазайлтыг тодорхойлох, өнцгийн хуваарь нь хяналтын шулуунаар хөдөлгөөнтэй дугуйг чиглүүлэхэд зориулагдана.

5. Артиллерийн тогтоол буудлагын засварлал тодорхойлох багажны /СТ-24/ томьёоллын 2 дугаарын ялгаа нь хөдөлгөөнтэй эргэдэг урд дугуй нь артиллерийн гал засварлагчийн байрлалаас хэмжсэн целийн тэсрэлтийн хол, чигийн хазайлтын тэсрэлтийг оруулахад орших бөгөөд хөдөлгөөнтэй дугуйн төвөөр хяналтын шулуун буюу (4.1) гал засварлагчийн зогсож байгаа цэг дайрч өнгөрнө.

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2024.10.02Filed
Registration2025.05.29Registered
Publication2025.05.29Published
Activation2025.05.29Active