Мэдүүлгийн төрөл
Utility Model
Мэдүүлгийн төрөл
Ашигтай загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
20-0003599 2025.07.29
Статус
Active
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 20-2024-0004832 2024.11.06
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 20-2024-0004832
A
2025.08.01
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(72) Зохион бүтээгч
(MN) Eric Nathaniel Melenbrink : 100 Lynn Fells Pkwy Melrose, Cambridge, MA 02176
(MN) Micheal Philip Short : 203 Pemberton ST.Unit 2 Cambridge, MA 02140-2543
(MN) Г.Буяндэлгэр : БЗД 41-р хороо 5-р хороолол 2.1-123
(MN) М.Мэргэн : БЗД 40-р хороо 16-р хороолол 17-20
(MN) С.Алтанзул : БЗД 42-р хороо Сенгапур резидент, 34в-0920
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Д.Лхагвасүрэн : УБ, СБД 6-р хороо 48-р байр 69 тоот
(54) Нэр
(MN) Дулаан хадгалах зөөврийн батарейн бүтээц
(57) Товч тайлбар
(MN)

Монгол орон нь хүйтэн сэрүүний уур амьсгалтай  ба тулгамддаг томоохон асуудлын нэг нь дулаан, халаалтын асуудал юм. Монгол орны нийслэл Улаанбаатар хот нь дэлхийн хүйтэн нийслэлүүдийн нэгд тооцогддог ба өвлийн дундаж температур нь -22℃ байдаг. Нийт хүн амын тал орчим хувь нь нийслэл хотод суурьшин амьдардгаас 60 орчим хувь нь төвийн дулааны шугамд холбогдоогүй монгол гэр, амины орон сууцанд амьдардаг. Эдгээр айл өрхүүд дулааны эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд уламжлалт эх үүсвэрүүдийг ашигласаар байгаа нь хүрээлэн буй орчин, нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, байгалийн баялгийн нөөцийг шавхсаар байна. Ялангуяа өнөө үед төвийн дулааны станц, шугамд холбогдоогүй айл өрхүүд дулааны энергийн хэрэглээ хязгаарлагдмал, зардал маш өндөр, эдийн засагт хэмнэлтгүй хүндрэлтэй хэвээрээ байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор фаз өөрчлөгддөг материал ашиглаж, дулаан хадгалах зөөврийн батарэйн бүтээцийг болгосноор халаалтыг хялбархан, хэмнэлттэй аргаар шийдвэрлэх шинэлэг шийдлийг бий болгож байна. 

Дулаан хадгалах батарей зөөврийн батарэйн бүтээц нь нүүрсхүчлийн хий, хүхэрлэг хий зэргийг ялгаруулдаггүй учраас байгаль орчинд ээлтэй, санхүү эдийн засгийн хувьд хэмнэлттэй, эрүүл мэнд ба амьдралын тав тухтай байдлыг хэрэглэгчид олгох давуу талтай.

Дулаан хадгалах зөөврийн батарейн бүтээцийг Монгол гэр, амины орон сууцаас гадна аялал зуучлалын салбар, автобусны буудлын халаалт болгох, хөдөө орон нутгийн айл өрх, машины халаалт болгон ашиглах боломжтой ба энэхүү ашигтай загвараар дэвшүүлж буй бүтээцийн шийдэл нь ашиглахад хялбар, зардал хэмнэх, аюулгүй дулааны энергийн нэмэлт эх үүсвэр

(EN)

1. Дулаан хадгалах зөөврийн батарейн бүтээцийн ялгаа нь бүтээц нь фаз өөрчлөгддөг материал (1), төмөр ган хайрцаг (2), дулаан тусгаарлах материал (3), тусгаарлах гадна хайрцаг (4), батарей зөөвөрлөх бариул (5)-аас бүрдэнэ.

2. Бүтээцийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь фаз өөрчлөгддөг материал (1)-ыг 220°С-с дээш температурт бүрэн хайлуулж дулаан хурааж цэнэглэнэ.

3. Бүтээцийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь фаз өөрчлөгддөг материал (1)-ыг хайлах температур нь 1000°С-с дээш өндөр температурт тэсвэртэй төмөр, ган хайлшаар хийсэн тусгаарлах гадна хайрцаг (4)-ын дотор талд байрлуулсан.

4. Бүтээцийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь батарейн бүтээцийн дотор талд нь дулаан дамжуулах коэффициент багатай шилэн хөвөн, хөөсөнцөр зэрэг дулаан тусгаарлах материал (3)-ыг байршуулсан.

5. Бүтээцийн томьёоллын 2 дугаарын ялгаа нь бүрэн цэнэглэгдсэн зөөврийн батарей нь хамгийн багадаа 6-8 цагийн туршид 60°С ба түүнээс дээш температурыг хадгална.

6. Бүтээцийн томьёоллын 2 дугаарын ялгаа нь бүрэн цэнэглэгдсэн зөөврийн батарейг батарей зөөвөрлөх бариул (5)-аар өлгөн авч дулаан тусгаарлах гадна хайрцаг (4) дотор байрлуулна.

7. Бүтээцийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь дулаан хэрэглэх талбайн хэмжээнээс хамаарч дулаан фаз өөрчлөгддөг материал (1)-ын жин ба батарейн эзлэхүүний хэмжээ дараах харьцаатай байхаар зохион бүтээсэн. Үүнд:

27.80 мкв талбайд 93.28кг: 0.07 м.куб

31.15 мкв талбайд 107.29кг: 0.08 м.куб

41.83 мкв талбайд 144.08кг: 0.11 м.куб

64.01 мкв талбайд 220.47кг: 0.17 м.куб

 

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2024.11.06Filed
Registration2025.07.29Registered
Publication2025.08.01Published
Activation2025.08.01Active