товч тайлбар
Ашигтай загвар нь эрүүл мэндийн, хувь хүний эрүүл мэнд, спортын эрүүл мэндийн салбарт хамаарч, хүний биопотенциалын дохиог хэмжих, боловсруулах, хэрэглэгчдэд мэдээлэл өгөх төхөөрөмжийг үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээцийн техник шийдэлд ашиглагдана.
Ашигтай загварын шийдлээр, хүний биопотенциалын дохиог хэмжих, боловсруулах, тооцоолох, дамжуулах техник хэрэгсэл, микроконтроллер, түүний программ хангамж болон хэрэглэгчийн тухайн үеийн зүрх судасны системийн талаарх мэдээллийг микроконтроллероос хүлээн авсан өгөгдөл, мэдээлэл, дохиондоо тулгуурлан, дэлгэц дээр харуулж, хэрэглэгчид хүргэх гар утас болон компьютерын программ хангамж, мөн микроконтроллер болон компьютерыг холбох интерфейсийн бүтээц болон арга ажиллагааг тодорхойлсон.
Томъёолол
1. Фотоплетизмограмм болон зүрхний биопотенциалын дохионуудыг боловсруулах төхөөрөмжийн ялгаа нь фотоплетизмограмм (PPG) болон зүрхний цахилгаан бичлэгийн (ECG) дохиог хэмжих, бүртгэх мэдрэгчээс хүлээн авч боловсруулсан хүний зүрх судасны системийн үйл ажиллагааны талаарх өгөгдлийг микроконтроллерт боловсруулан, хэрэглэгчийн гар утас болон компьютертой утастай болон утасгүй интерфейсээр холбогддог байхаар зохиомжилсон.
2. Төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь PPG болон ECG дохионы мэдрэгч нь микроконтроллерт тэдгээрийг өсгөх, шүүх, боловсруулах схемээр холбогдсон байх ба энд микроконтроллер нь зөвхөн гар утас болон компьютерын програм хангамжаас ажиллах эхлэх дохио авсан үед төхөөрөмж бүрэн ажиллаж эхэлнэ.
3. Төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь төхөөрөмж нь суурин ба зөөврийн байдлаар хэрэглэгдэх бөгөөд суурин хэрэглэх үед 220В хувьсах гүйдлийн хүчдлийг тогтмол гүйдлийн тэжээлийн блокоор хувиргана.
4. Төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь төхөөрөмжийг тэжээх батарей нь зөөврийн болон суурин аль ч нөхцөлд ашиглагдаж болох ба батарейгаар ажиллуулж байгаа нөхцөлд түүний цэнэгийн утгыг гар утасны болон компьютерын программ хангамж дээр харуулна.