Мэдүүлгийн төрөл
Utility Model
Мэдүүлгийн төрөл
Ашигтай загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
20-0003580 2025.05.29
Статус
Active
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 20-2024-0004838 2024.12.04
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 20-2024-0004838
A
2025.05.29
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(51) IPC ангилал
(72) Зохион бүтээгч
(MN) Choi Nag Choul : Бүгд найрамдах Солонгос улс, Гуанжү, Намгу, Донгнип-ро 79 беон-гил, 27
(MN) Chung Sunwoo : Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Сөүл Роял каунти 312-403
(MN) Lim Geun Tae : Бүгд Найрамдах Солонгос улс, Жоннам, Сенам-гун, Хвангсан-миёон, Оеип-гил, 63
(MN) Пүрэв ОЮУНБИЛЭГ : Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 14-р хороо, Б-1-6-65 тоот
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Энхболдын Золзаяа : Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж 13/2, Глобал бизнес центр, 503 тоот
(54) Нэр
(MN) Олон төрлийн хөөс үүсгэгчтэй баганан флотацийн төхөөрөмж
(EN) Column flotation devices with a variety of bubble supply devices
(57) Товч тайлбар
(MN)

Олон төрлийн хөөс үүсгэгчтэй баганан флотацийн төхөөрөмжийг шинжлэх ухаан, технологийн салбарт, тэр дундаа уул уурхай, ашигт малтмалын боловсруулалтын салбарт ашиглаж, ашигт малтмалын эрдсийг зутан байдлаар баганад нэвтрүүлэн урвалж болон хийтэй хольж хөөсөн давхарга үүсгэж, хөвүүлэн баяжуулах аргаар ашигт малтмалын баяжмал болон хаягдлыг салган тусгаарлах зориулалттай төхөөрөмж юм. Энэхүү бүтээлд инлане-холигч болон кавитаци төрлийн бөмбөлөг үүсгэгчийг сольж ашиглах боломжтойгоор загварчилснаар олон төрлийн хөөс үүсгэгчийн “хийн хурд нэмэгдэхийн хэрээр өөрчлөлт багатай жигд, жижиг бөмбөлөг үүсгэдэг шинж чанар”-ыг ашиглан флотацийн багажийн хийн тархалтын шинж чанарт нөлөөлж, ашигт малтмалын баяжуулах процессын үр дүн, флотацийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд ингэснээр хялбар зарчмаар, нарийн ширхэглэгтэй дээжид тохиромжтой, чанартай баяжмал гарган авч, цаг хугацаа болон эдийн засгийн хувьд зардлыг хэмнэх өндөр ач холбогдолтой бүтээл болж байгаа юм.

(EN)

ТОМЬЁОЛОЛ

1. Олон төрлийн хөөс үүсгэгчтэй баганан флотацийн төхөөрөмжийн ялгаа нь баганан флотацийн их бие (5), ашигт малтмалын хүдрийг оруулах оролт (9), баяжмалыг гадагшлуулах эхний гарц (1), хаягдал гадагшлуулах хоёр дахь гарц (13), угаах ус шахах төхөөрөмж (2), инлане-холигч бөмбөлөг үүсгэгч (15) эсхүл кавитаци төрлийн бөмбөлөг үүсгэгч (11)-ээс бүрдэх бөгөөд баганын их бие (5)-ийн ёроол хэсэгт инлане-холигч бөмбөлөг үүсгэгч (15) болон кавитацийн төрлийн бөмбөлөг үүсгэгч (11)-ийн аль нэгийг сольж суурилуулан, суурилуулсан бөмбөлөг үүсгэгчийг баганын их бие (5)-тэй гагнаж бэхэлнэ.

 

2. Олон төрлийн хөөс үүсгэгчтэй баганан флотацийн төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь баганын их бие (5)-ийн гадна талын дээд хэсэгт угаах ус шүрших төхөөрөмж (2)-ийг холбож байрлуулна.

 

3. Олон төрлийн хөөс үүсгэгчтэй баганан флотацийн төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ашигт малтмалын хүдрийн баяжмалыг оруулах оролт (9) нь баганын их бие (5)-ийн дунд хэсэгт байрлана.

 

4. Олон төрлийн хөөс үүсгэгчтэй баганан флотацийн төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь баганын их бие (5)-ийн гадаргуун заагт тунгалаг нэвт харагдах хэсэг (19) агуулсан цэвэрлэгээний бүс (4) ба цуглуулах бүс (3) байрлана.

 

5. Олон төрлийн хөөс үүсгэгчтэй баганан флотацийн төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь хооронд нь гагнаж бэхэлсэн бөмбөлөг үүсгэгч (15 эсхүл 11), баганын их бие (5)-ийг хий хангамжийн төхөөрөмжид холбоно.

 

6. Олон төрлийн хөөс үүсгэгчтэй баганан флотацийн төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь баганын их бие (5)-ийн гадна талд хөдөлгөөнт объект (16)-ийг баганан флотацийн гадаргуун дагуу дээш, доош хөдөлгөөнтэй, автоматаар өргөгдөж, буулгах боломжтой байдлаар тохируулж суурилуулна.

 

7. Олон төрлийн хөөс үүсгэгчтэй баганан флотацийн төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь баганын их бие (5)-ийн гадаргууд уян хэлбэрийн хоолойгоор хийгдсэн босоо бариул (18)-ыг дээш, доош, зүүн, баруун тийш чиглэлд өнцгийг тохируулах боломжтой чөлөөтэй байдлаар холбон байрлуулж, хазайх, далийх чиглэл хийх уян хэлбэрийн хоолойгоор хийгдсэн байх бөгөөд түүний дээд хэсэгт LED гэрэл бүхий гэрэлтүүлэг (17) байрлана.

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2024.12.04Filed
Registration2025.05.29Registered
Publication2025.05.29Published
Activation2025.05.29Active