Мэдүүлгийн төрөл
Utility Model
Мэдүүлгийн төрөл
Ашигтай загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
20-0003593 2025.06.30
Статус
Active
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 20-2024-0004841 2024.12.11
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 20-2024-0004841
A
2025.07.01
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(72) Зохион бүтээгч
(MN) Гарьд АНАР : Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их тойруу гудамж, 73-р байр, 6-р давхар, 45 тоот
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Д.Лхагвасүрэн : УБ, СБД 1р хороо Нарны зам гудамж, Юнион бьюлдинг С505 тоот
(54) Нэр
(MN) Төвөгшил өндөртэй аяган суурийн хэв хашмалын бүтээц
(EN) Overhead transmission line cup base formwork with high tension
(57) Товч тайлбар
(MN)

товч тайлбар

“ЦДАШ-ын Төвөгшил өндөртэй аяган суурийн хэв хашмал” бүтээл нь эрчим хүчний барилга угсралтын ажилд ашиглагдах өндөр төвөгшилтэй хийцтэй төмөр бетон хийц эдлэл үйлдвэрлэхэд ашиглах хэв хашмал нь орон нутагт буюу төслийн талбайд шууд ойр байршилд хүргэж, аяган суурь үйлдвэрлэснээр тээвэрлэлтийн зардал болон хугацааг хэмнэх Монгол Улсад хийгдэж буй том бүтээн байгуулалтад өндөр үр ашигтай, байгальд ээлтэй материалаар хийгдсэн бүтээл юм. Уг бүтээл нь цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон хийц эдлэлийг холын тээвэрлэлтийн явцад эвдрэх, гэмтэх, ашиглалтын шаардлага хангахгүй байх олон асуудлыг нэгэн зэрэг шийдэж, өртөг хэмнэхээс гадна цаг хугацааг хэмнэж давхар ашиглалтын зардлыг багасгах бүрэн боломжтой юм.
Цахилгаан дамжуулах шугамын тулгуурын аяган суурийн хэлбэр нь төвөгшилтэй, жин ихтэй хийц тул тээвэрлэх зардал өндөр байдаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд технологийг боловсруулав. Хэвийг ажлын зураг төслийн дагуу үйлдвэрлэж, орон нутагт буюу төслийн талбайн ойр байршилд хүргэж, аяган суурь үйлдвэрлэснээр тээвэрлэлтийн зардал болон хугацааг хэмнэх болно. Гэхдээ бетон зуурмагийн чанарын шаардлага, хяналтыг чанд баримтлан ажиллах нь онцгой чухал гэдгийг анхаарах нь зүйтэй.

Энэхүү технологид:
- Бүх төрлийн өдөр төвөгшилтэй Аяган суурийн ажлын зураг / Аяган суурийн овор хэмжээ, арматурчлалын хэмжээ, анкеруудын хэмжээг тусгана./
- Бүх төрлийн өдөр төвөгшилтэй аяган суурийг цутгах хэвийг үйлдвэрлэх ажлын зураг / Хэвийг үйлдвэрлэхэд шаардлагатай эд ангиудын ажпын зургийг тусгана.
- Бүх төрлийн өдөр төвөгшилтэй аяган суурийн хэвийг угсарч төмөр бетон цутгах аргачлал / Хэвийг угсрах дараалал ашиглах зааврыг тусгана. /

(EN)

1. Төвөгшил өндөртэй аяган суурийн хэв хашмалын бүтээцийн ялгаа нь аяган суурийн доторх хөндийг бетоноор цутгаж бүхэл бетон хийц үйлдвэрлэх зориулалттай, тавцант тулгуур (1) дотор бэхэлсэн хэв хашмал аяга болон хөлтэй эх бие (2)-ээс бүрдсэн угсарч зөөвөрлөх боломжтой, металлаар хийгдсэн бүтээц юм.

2. Бүтээцийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь аяган суурийг бэхлэх тавцант тулгуур (1) нь аяган суурийг тойрч холбосон дөрвөн хөл (3), тавцанг бэхэлсэн гурван хөл (4)-тэй.

3. Бүтээцийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь аяган суурийн хэв хашмалын бүтээц тус бүр Ф5-Ам, Ф3-Ам, Ф3-2 гэсэн гурван төрлийн хэмжээтэй ба хөлний үеийг (5) нэмж хасах замаар өндрийг 2898-3125 мм хүртэл тохируулж угсрах боломжтой.

4. Бүтээцийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь аяган суурийн хэв хашмалын бүтээцийн дөрвөн талт аяганы ирмэг (6)-ийн урт тус бүр 2020 мм, 2310 мм, 2910 мм хэмжээтэй байна.

5. Бүтээцийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь цемент цутгалтын ажлыг хөнгөвчлөхөөр аяган суурийн хэв хашмалын аяганы дотор тал (7)-ыг 46.52o өнцгийн налуу конус хэлбэртэй бүтээсэн.

6. Бүтээцийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь аяган суурийн тогтвортой байдлыг хангахуйцаар бүтээцийн аягатай холбогдох хөлтэй их биеийг нэг талдаа 123o-ийн өнцгийн налуутай (8), нөгөө талдаа 78o налуу өнцгийн налуутай (9) байхаар зохиомжилсон.

7. Бүтээцийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь аяга нь диогналаараа 2 салангид хэсгээс бүрдэх ба тэдгээр нь хоорондоо боолтоор угсарч, тайлах зориулалттай 6 нүхтэй (10) байна.

8. Бүтээцийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь бүтээцийн аягатай холбогдох хөлтэй их бие нь бүх холбоосоороо гагнагдсан 2 хэсэгт хуваагдах ба тэдгээр нь хоорондоо боолтоор угсарч, тайлах зориулалттай 8-12 нүхтэй (11).

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2024.12.11Filed
Registration2025.06.30Registered
Publication2025.07.01Published
Activation2025.07.01Active