ТОВЧ ТАЙЛБАР
Уг бүтээлийн зорилго нь төмөр бетон дэрийг тээвэрлэж ирсэн тээврийн хэрэгслээс төмөр бетон дэрийг багцаар нь ажлын талбайд буулгах, эргүүлэн ачих зорилготой бүтээл юм. Энэхүү бүтээлийг төмөр замын дээд бүтцийн барилга угсралтад ашигласнаар цаг хугацааг хэмнэх, төмөр бетон дэр зулах ажлын өмнө ажлын фронтод бэлтгэж хураах, төмөр бетон дэрний механих эвдрэл гэмтэл багасах, ажлын бүтээмж нэмэгдэх, нэг ажилбараас нөгөө ажилбар руу шилжих хугацааг багасгасан, экскаваторын шанаганд болон 1.5 тн-с дээш өргөгч кранд тоноглосноор хүнд жин бүхий замын дээд бүтцийн материалыг ачих, буулгах нөхцөлийг бүрдүүлсэн зэрэг олон давуу талууд бий
болсон.
1. Төмөр замын бетон дэр багцаар өргөх, буулгах төхөөрөмжийн /траверс/ ялгаа нь их бие (1), өргөх хэрэгсэлд бэхлэгдэх гогцоо (2), эдгээрийг хооронд хооронд бэхлэх холбоос (11), их бие (1) хөндөл төмрөөр холбогдох дам нуруу (3), түүний хоёр талд их бие дам нурууг холбох холбоос (4)-р холбогдох гинж (5), дам нурууг бэхлэх холбоос (10)-д гинж (5)-н доод хэсэгт байрлах ээмэг (6)-т гинж, угольник хооронд бэхлэх холбоос (9), тэдгээрт ачаа өргөх угольник (7), гадна талд угольникыг ачаа руу чиглүүлэх бариул (8) зэрэг эд ангиудыг ган холбоосоор холбон хийцийг зохиомжилсон.
2. Төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь гинж (5)-ийн хоёр үзүүр хэсэгт ээмэг (6)-ийг байрлуулснаар дам нуруу (3) болон угольник (7)-д гинж (5) саадгүй холбогдох нөхцлийг бүрдүүлнэ.
3. Төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь угольник (7)-н гадна талд чиглүүлэгч бариул (8)-г ган холбоосоор холбон байрлуулснаар төхөөрөмжийг хүссэн чиглэлдээ чиглүүлэх боломжтой болно.
4. Төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь дам нуруу (3), угольник (7)-д чиглүүлэх бариул (8), гинж угольник хооронд бэхлэх холбоос (9)-уудыг ган холбоосоор холбосноор гинж (5) саадгүй хөдөлнө.