Тус шийдлийн бас нэг зорилго нь гэр, сууцны хэрэглээ болох халаагуур, зуух, ус халаагчид усаа эргүүлэн ашиглаж, түүнээс ахуйн хэрэглээнд ус ашиглаж боломжтой Цахилгаан зуухыг загварчлан, бүтээхэд оршино.
Тус шийдлийн Цахилгаан зуух нь их бие, хоёр ширхэг радиатор, ус дамжуулах хоолой, ус эргүүлэх насос, тень, дулаан мэдрэгч, удирдлагын хэсэг зэргээс бүрэлдэнэ. Удирдлагын хэсэг нь дулаан мэдрэгчийн хэмжсэн эргэлтийн усны дулааны өгөгдлийг аван, тень, ус эргүүлэх насосыг удирдан ажиллуулна. Их биеийн дээд хэсэгт тавцан, түүнд суурилуулсан тосгуур, болон холигчтой байна. Эргэлтийн уснаас холигчид өгөн, ахуйн хэрэглээнд ашиглана.
ТОМЬЁОЛОЛ
1. Цахилгаанаар ажилладаг тень /2/, эргэлтийн насос /5/, радиатороос /6/ бүрдэх Цахилгаан зуухны ялгаа нь тэгш өнцөгт хэлбэрийн их бие /3/, их биеийн /3/ параллель хоёр хананд байрлуулсан бөгөөд тус бүр дундуураа шингэн гүйх хоолой /7/, доод хэсэгтээ ус гарах ам, дээд хэсэгтээ ус орох ам бүхий хоёр ширхэг радиатор /6/, их биеийн /3/ нөгөө хоёр хананд /24, 25/ байрлуулсан хоёр ширхэг хаалга /24а, 25а/, нэг талаараа хоёр радиаторын /6/ хоёр ус гарах амтай /6б/, нөгөө талаараа хоёр радиаторын /6/ хоёр ус орох амтай /6а/ холбогдож хоёр радиатораас /6/ гарсан усыг дамжуулан хоёр радиаторын /6/ ус орох амд /6а/ өгөх ус дамжуулах зориулалттай 1-р хоолой /7/, 1-р хоолойны /7/ дунд хэсэгт байрласан ус эргүүлэх шахуурга болох 1-р шахуурга /5/, 1-р хоолойны /7/ хоёр радиаторын ус орох ам /6а/ талд байх цахилгаан халаагуур /2/ болон дулаан мэдрэгч /8/, дулаан мэдрэгч /8/ болон 1-р шахуургатай /5/ холбогдон дулаан мэдрэгчийн /8/ хэмжсэн өгөгдлийг авч 1-р шахуургыг /5/ удирдах удирдлагын хэсэг /10/, их биеийн /3/ дээд хэсэгт байрлуулсан тавцанд /4/ суурилуулсан тосгуур /20/ болон цорго /22/, бариул бүхий холигч /21/, нэг талаараа 1-р хоолойтой /7/, нөгөө талаараа цоргод /22/ холбогдон 1-р хоолойгоос /7/ ус авч холигчид /21/ өгөх зориулалттай 2-р хоолой, 2-р хоолойн дунд хэсэгт суурилуулсан бөгөөд 1-р хоолойгоос /7/ холигчид /21/ ус шахаж өгөх зориулалттай 2-р шахуурга /30/ болон шаардлагатай усыг гаднаас татан авч ус хангалтын зориулалтын 3-р шахуургаас /29/ бүрдэнэ.
2. Зуухны томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь цахилгаан халаагуурын удирдлагын хэсэг нь цахилгаан халаагуураас /2/ гарч 1-р хоолойгоор /7/ урсаж байгаа усны хэм 700С хүрэхэд цахилгаан халаагуурын /2/ ажиллагааг зогсооно.
3. Зуухны томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь цахилгаан халаагуур /2/ унтрахад цагийн удирдлага асаж, тодорхой тохируулсан хугацааны дараа цахилгаан халаагуурыг /2/ ажиллуулна.
4. Зуухны томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь удирдлагын хэсэг /10/ нь 1-р хоолойн /7/ ус тохируулсан хэмжээний дулаантай болоход цахилгаан халаагуурыг /2/ ажиллуулна.
5. Зуухны томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь цахилгаан зуух нь цахилгаан халаагуурыг /2/ ажиллуулах гар ажиллагаатай товчлууртай байна.
6. Зуухны томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь хоёр ширхэг радиатор /6/ нь хий уур гаргах тохируулагчтай /27/ байна.
7. Зуухны томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь цахилгаан зуух нь цахилгаан шугамдаа тог тохируулагчтай /32/ байна.