Товч тайлбар
Ашигтай загвар нь дулааны салбарт хамаарна. Ашигтай загварын шийдэл нь хийн халаагуурыг хийн зуухаар тоноглож, агаар халаахын зэрэгцээ хоол ундаа боловсруулах хосолмол ажиллагаатай хийн халаагуурыг зохиомжлон гаргахад оршино. Хийн зуухаар тоноглохын зэрэгцээ, хийн халаагуурын хувьд дуу чимээ ихтэй байдаг, энэ дуу чимээг багасгахын тулд зуухны дотор талд сорох сэнсний
эргэн тойронд болон гарах амсар талд нь дуу чимээ шингээгч материалаар доторлосон. Түүнээс гадна механик бохирдлоос сэргийлэх зорилгоор хийн халаагуурыг анхан шатны болон плазмын шүүлтуүрээр, агаарыг ионжуулж цэвэршүүлэх зорилгоор плазм үүсгүүрээр тус тус тоноглосон.
Томьёолол
1. Шаталтын камер, утаа сорох сэнс, хийн шатаагуур, хийн хаалт болон хийн шугамаас бүрдэх Хийн зуухаар тоноглосон хийн халаагуурын ялгаа нь нэг эсвэл хэд хэдэн хийн зуухыг халаагуурын дээд талд байрлуулж, хийн холболтыг соронзон хаалтны ард холбоод, халаагуурын дотор талд сорох сэнсний эргэн тойронд болон гарах амсар талд дуу чимээ шингээгч материалаар доторлосон лист төмрийг байрлуулж, сорох талын сараалжинд анхан шатны эсвэл плазмын шүүлтүүр, сорох амсар дээр хүйтэн плазмын үүсгүүрээр тоноглоно.
2. Хийн халаагуурын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь хийн халаагуурын дотор талд ойролцоогоор 30 мм орчим зузаантай дуу шингээх материал болох чулуун хөвөн, хонины ноос, файбер хөвөн зэргийн аль нэгнээр доторлож нүхэлсэн лист төмрийг байрлуулна.