Мэдүүлгийн төрөл
Utility Model
Мэдүүлгийн төрөл
Ашигтай загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
20-0003585 2025.05.29
Статус
Active
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 20-2025-0004856 2025.04.03
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 20-2025-0004856
A
2025.05.29
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(54) Нэр
(MN) Буудлагын шагайврын дасгал хийх автомат төхөөрөмж
(57) Товч тайлбар
(MN)

товч тайлбар
Ашигтай загвар нь зэвсэг техникийн салбарт хамаарах бөгөөд батлан хамгаалах салбарт болон буудлагын бэлтгэл сургуулилт хийхэд ашиглана. Ашигтай загвараар дэвшүүлсэн төхөөрөмж нь буунд суурилагдах бууны цохилуур мэдрэгчтэй лазер гэрэл /А/, буудах агшинд лазер гэрлийн тусгал тусах бай /Б/, байнд туссан дүрсийг USB камерын тусламжтайгаар хүлээн авч боловсруулах компьютер /В/-аас бүрдэх бөгөөд компьютерт хүлээн авсан дүрсийг боловсруулах “Buudlaga” программаар байнд туссан гэрлийг автоматаар таньж гэрэл туссан цэгт үнэлгээ өгөх зарчмаар ажиллана

(EN)

Томьёолол

1. Буудлагын шагайврын дасгал хийх автомат төхөөрөмжийн ялгаа нь төхөөрөмж нь дараахаас бүрдэнэ, үүнд:

- буунд суурилагдах бууны цохилуур мэдрэгчтэй лазер гэрэл /А/, энэ нь

       өндөр хатуулагтай ачаалал даах чадвартай 7075 маркийн хөнгөн цагааны хайлшаар                     хийгдсэн төхөөрөмжийн их бие /1/,

       бууны гол төмөр рүү орж тэлж бэхлэгдэх ташуу зүсэлттэй тэлэлтийн шурга /2/,

       тэлэлтийн шургыг шургын дүрмийн дагуу чангалах эсвэл суллах гар чангалагч /3/,

       буудах үеийн бууны чиглэлийг байд тусгах лазер гэрэл /4/,

       төхөөрөмжийг буунд суурилуулсны дараа лазер гэрлийн тусгалыг овоо харааны тусгалтай             тохируулах тусгал тохируулагч /5/,

       төхөөрөмжийн удирдлагын үндсэн элементүүдийг байрлуулсан электрон хэлхээний хавтан            /6/,

       төхөөрөмжийг цахилгаан тэжээлээр хангах батарей /7/-г агуулна;

- буудах агшинд лазер гэрлийн тусгал тусах бай /Б/, энэ нь

       бай тогтоогч эвхдэг суурь /I/,

       байн самбар /с/,

       суурьт бэхлэгдсэн камер /е/- аас бүрдэнэ;

- компьютер /В/, энэ нь

байнд туссан дүрсийг USB камерын тусламжтайгаар хүлээн авч боловсруулах бөгөөд компьютерт хүлээн авсан дүрсийг боловсруулах програмаар байнд туссан гэрлийг автоматаар таньж гэрэл туссан цэгт үнэлгээ өгөхөөр төхөөрөмжийн хийцийг зохиомжилсон байна.

 

2. Буудлагын шагайврын дасгал хийх автомат төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь электрон хэлхээний хавтан дээр USB Type С залгуур, төхөөрөмжийн ажиллагааны төлөвийг харуулах LED гэрэл, төхөөрөмжийн мэдээллийг комьпютерт дамжуулах Bluetooth модуль, бууны хөдөлгөөнийг өндөр нарийвчлалтай мэдрэх гироскоп мэдрэгч, буудах агшинг дууны чимээгээр мэдрэх микрофон, микроконтроллёр байрлана.

 

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2025.04.03Filed
Registration2025.05.29Registered
Publication2025.05.29Published
Activation2025.05.29Active