Товч тайлбар
Ахуйн цэвэр болон бохирын шугамын шингэнийг хөлдөлтөөс хамгаалах давхар хоолойн бүтээц нь цэвэр болон бохирын ус зайлуулах хоолойн доторх шингэнийг хөлдөхөөс хамгаалж, шугамын найдвартай ажиллагааг хангахад зориулагдсан болно.
Ахуйн цэвэр болон бохирын шугамын шингэнийг хөлдөлтөөс хамгаалах давхар хоолойн бүтээц нь цэвэр болон бохирын усны урсгалын хоолой /1./, давхар хоолой /2./ хоолойнууд хоорондын зайд шахсан Аргон хий(Ar) /3./ гэсэн бүтэцтэй шугам хоолой байна. /Зураг 1; 2; 3; 4/
Аргон хийн бүтэцийн шинж чанарыг ашиглаж шингэний урсгалын хоолой/1./ давхар хоолойн/2./ хоорондын зайг Аргон (Ar)/3./ хийгээр дүүргэж хамгаалсан бүтээц байна. Урсгалын хоолойг/1./ давхар хоолойн дундуур сүвлэн гаргасан энэхүү 2 хоолойн ирмэгүүдийн хоорондын зайг Резинэн жийргэвч
(Elastomer Seals), PTFE (Teflon) жийргэвч, Металл жийргэвч (Metal Gaskets) зэрэг жийргэвчүүдээр тагласан хэсгийг зориулалтын O-Ring (O хэлбэрийн битүүмжлэл) – ээр давхар бүтүүмжилж хамгаална.
Ахуйн цэвэр усны шугамын шингэнийг хөлдөлтөөс хамгаалах давхар хоолойн бүтээцийг тухайн хэрэглэгчийн цэвэр усны ашиглалтын шугамд шууд, харин бохирын усны урсгалын хоолойг бохирын худагт /4/ шууд холбож ашиглана. /Зураг 5./ Энэхүү бүтээцийг амины орон сууц, ус, дулаан хангамжийн төвлөрсөн шугамд холбогдоогүй хэрэглэгчидэд илүү тохиромжтой бөгөөд эдийн засгийн
хувьд ашигтай,түүнчлэн энэхүү бүтээцийг шинээр төлөвлөж байгаа амины орон сууц түүнчлэн шинээр баригдахаар төлөвлөгдөж байгаа бага, дунд оворын барилга байгууламжийн зураг төсөлд тусгаж хэрэгжүүлэх нь экологи, эдийн засгийн хувьд нэн боломжтой шийдэл хэмээн тэмдэглэж байна.
Томьёолол
1. Ахуйн цэвэр болон бохирын шугамын шингэнийг хөлдөлтөөс хамгаалах давхар хоолой бүхий бүтээцийн ялгаа нь ахуйн хэрэглээний цэвэр болон бохирын ус зайлуулах хоолойн доторх шингэнийг хөлдөхөөс хамгаалж, шугамын найдвартай ажиллагааг хангах давхар хоолойн бүтээц нь ахуйн цэвэр усны эсвэл бохирын ус зайлуулах хоолой /1/, түүний гадуур давхарлан угласан бүрхүүл хоолойгоос /2/ бүрдэх бөгөөд залгаа хоолойнуудын уулзварын амсруудыг /3/ зориулалтын материалаар бөглөн битүүмжилж хоолойнуудын /1, 2/ хоорондох хөндий зайг Аргон (Ar) хийгээр /4/ дүүргэсэн байна.
2. Бүтээцийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь бүрхүүл буюу углаа хоолой /2/ нь ган, PVC, керамик болон хуванцараар хийгдсэн хоолой байж болно.