Товч тайлбар
Цахилгаан халаагууртай суултуур нь дулааны төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй газруудад (сум, зуслан, аялал жуулчлалын бааз гэх мэт) ариун цэврийн өрөөний тав тух, хэвийн ажиллагааг хангах. Халаах зориулалттай нихром утсыг суултуур болон түүний нөөц усны саванд суурилуулж, дулаан дамжуулах замаар бохир хөлдөхөөс сэргийлнэ. Нихром утсыг суултуур болон усны савны хананд суурилуулан, 220В цахилгаанд холбож халаана. Үр дүнд нь бохир усны хоолой болон савны дотор тал 30°C орчим халуунтай болж, тос өөх наалдахаас сэргийлнэ. Суултуурын халаалтын тэжээлийг шууд 220 Вольтын шугамаас мөн түүнчлэн нар салхины зэрэг цахилгааны бусад эх үүсгэврээс бас хангах боломжтой. Цахилгаан халаагууртай суултуурыг ашигласанаар дулааны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй айл өрх, албан байгууллага, тэрчлэн эрс тэс уур амьсгалтай бүс нутагийн гадна орчинд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг онцлогтой газруудад хэрэгжүүлсэнээр эрүүл ахуйн хийгээд ажлын байрны ая тухыг нэмэгдүүлэх улмаар суултуурын ашиглалтын явцад нөөцийн болон бохирын ус царцах, хөлдөх зэрэг сөрөг үзэгдэл үүсгэхээс урьдчилан сэргийлсэн зэрэг үр дүнгүүд нь энэхүү ашигтай загварт хамаарах шийдлийн технологийн, эрүүл мэндийн, эдийн засгийн үр өгөөжийг бүрэн илэрхийлнэ.
Томьёолол
1. Цахилгаан халаагууртай суултуурын ялгаа нь зуслан, эрс тэс уур амьсгалтай бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ажиллагсдын ажлын байр, сууцны ариун цэврийн байгууламжид суурилуулсан суултуурын хэвийн ажиллагааг хангах зорилгоор татуургын усны савны хана /1/ болон суултуурын бохирын хоолойн /2/ дотор хананд гаргасан зориулалтын хонгил хэсэгт нихром утас /3/-ыг суурилуулсан.
2. Суултуурын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь нихром утсыг 220 Вольт, 12 Ваттын сүлжээнд залгана.