Тэмээ ноослох, үзлэг, эмчилгээ, үйлчилгээ хийх төхөөрөмжийн бүтээц нь уламжлалт аргаар тэмээг ноослох түүнд үзлэг, эмчилгээ хийх мөн тамгалах зэрэг ажиллагааны үед малчин, малын эмч нарын хөдлөмөрийг хөнгөвчлөх, ноосыг бохирдолгүй цэврээр нь гаргаж авах зорилгоор бүтээгдсэн.
Тэмээг ноослох, түүнд үзлэг, эмчилгээ бусад үйлчигээг хийх ажиллагааг үл хөдлөх, хөдлөх хавтангуудын хооронд тэмээг зогсоо байдлаар нь гүйцэтгэж хөдөлмөр хөнгөвчлөх, үзлэг, эмчилгээ, үйлчилгээ хийх боломжийг бүрдүүлсэнд энэхүү ашигтай загварт хамаарах шийдлийн мөн чанар оршино.
Тэмээ ноослох, үзлэг, эмчилгээ, үйлчилгээ хийх төхөөрөмжийн бүтээц нь хөдлөх ба үл хөдлөх хана маягийн хос хашлага бүтэцтэй.
Үл хөдлөх, хөдлөх хашлагуудын тэмээ, мал зогсох хэсгийг зориулалтын зөөлөн хучлагаар (боломжтой бол), харин дугуй өнхрөх замаас бусад талбайг байгалийн өнгө төрхөөр нь байлгах нь зохимжтой бөгөөд энэхүү зам талбайг тухайн тэмээ болон малд хийх үзлэг, үйлчилгээ зэрэг ажиллагаанаас хамаарч зогсоолын талбайн аль боломжтой хувилбаруудыг сонгож ашиглана. /Зураг 3./
Тэмээ ноослох, үзлэг, эмчилгээ хийх төхөөрөмжийн бүтээцийн эд ангиудыг зориулж боловсруулан эсгэж бэлтгэсэн хуванцар зохиомол бүтэцтэй бусад материалуудаас сонгож бэлтгэн ашиглах нь бүтээцийн жинг хөнгөрүүлэх, ашиглалт, тээвэрлэлт угсралтын өртөг, зардал улмаар хөдөлмөр зарцуулалтыг хэмнэх түүнчлэн энэхүү бүтээцийг зөвхөн тэмээ бус бусад бод, бог малын ноослолт, үзлэг, эмчилгээнд зориулан ашиглах боломжтойг тэмдэглэж, дээрх үр дүнгүүд нь энэхүү бүтээцийн техник, технологийн, экологийн, эдийн засгийн үр ашгууд илрэн гарах ба энэхүү төхөөрөмжийг малчдын хоршоо, нөхөрлөлийн хүрээнд болон хоршоо, нөхөрлөлүүд бас хамтран зөөврийн болон суурин байдлаар сонгон ашиглах боломжтойг тэмдэглэж байна.
Томьёолол
1. Тэмээ ноослох, үзлэг, эмчилгээ, үйлчилгээ хийх зориулттай хашлагын ялгаа нь хөдөлмөр хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх, ноосыг цэврээр авах зорилго бүхий хашлага нь хөдлөх /А/ болон үл хөдлөх хашлагууд /Б/-аас бүрдэх бөгөөд
- хөдлөх хашлага /А/ нь доороо дугуй /11/-тай хэд хэдэн босоо багана /6/-ыг хооронд нь зайтай эгнүүлэн хөндлөн дамнуурга /4/-аар холбож үүссэн ба хашлагын нэг үзүүрийг шон /1/-той эргэх хөдөлгөөн хийхээр холбосон байна,
- үл хөдлөх хашлага /Б/ нь хэд хэдэн босоо багана /6/-ыг хооронд нь зайтай эгнүүлэн хөндлөн дамнуурга /4/-аар холбож үүссэн ба уг хашлагыг хөдлөх хашлагын шон /1/-гоос тодорхой зайтай зэрэгцээ байрлах босоо шон /2/-д хөдөлгөөнгүй бэхэлж, хөдлөх болон үл хөдлөх хашлагуудын гадна талд тавцант зогсоол /9/-ыг хөдөлгөөнгүй сурилуулна.
2. Тэмээ ноослох, үзлэг, эмчилгээ, үйлчилгээ хийх зориулттай хашлагын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь тэмээ ноослох, үзлэг, эмчилгээ, үйлчилгээ хийх хашлагын хөдлөх болон үл хөдлөх хашлагуудыг хашлага тус бүрээр нь эсвэл эд анги нэг бүрээр нь задалж угсрах боломжтой ба бүтээцийн эд ангиудыг металл, PVC хуванцар хөнгөн материалаар эсвэл эдгээрийн хослолоор хийж болно.