Мэдүүлгийн төрөл
Utility Model
Мэдүүлгийн төрөл
Ашигтай загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
20-0003595 2025.06.30
Статус
Active
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 20-2025-0004864 2025.04.23
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 20-2025-0004864
A
2025.07.01
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(72) Зохион бүтээгч
(MN) Доржготов ЭНХБААТАР : УБ, ХУД, Академи хотхон 34-502 тоот
(MN) Лувсанчойдор БАТБОЛД : УБ, БЗД, 4-р хороо, 516-17 тоот
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(54) Нэр
(MN) Цэргийн зориулалттай, хэт богино долгионы, үүргэвчийн радиостанц
(57) Товч тайлбар
(MN)

ТОВЧ ТАЙЛБАР
Ашигтай загвар нь радио холбооны салбарт хамаарах бөгөөд радиостанцын техник, технологийн шийдлүүдийг батлан хамгаалах салбар, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байрууллагуудын радио холбоо зохион байгуулалт болон тусгай үүргийн хэт богино долгион
хэрэглэдэг салбаруудад ашиглах бүрэн боломжтой.
Шийдлийн мөн чанар нь "UHF-VHF, VHF-UHF, UHF-UHF, VHF-VHF" долгионы ажлын горимуудыг үүсгэн, хуучин паркийн ижил үүргийн радио станцүүдтай харилцан ажиллагааг давтамж долгионы хувьд нийцүүлэх нөхцлийг үүсгэх UHF модуль (9), VHF модуль (10), тэдгээрийн (23) ТХ, (24) RX,
(25) ТХ, (26) RX блокуудыг аналог болон тоон систем үүсгэгч SDR DMR технологийг бүрдүүлэгч блокт угсарсанд оршино.

(EN)

1. PA 12/Nylon FDM12™ маркийн хатуу хуванцраар хийсэн радио станцын их бие (1), өгөгдөл, мэдээлэл оруулах хяналт удирдлагын хэсэг (2), их бие байршуулсан хөргөлтийн хэсэг (3), UHF/VHF антен (4), ажиллагааны төрөл, горим оруулах товчлуур (5), электрон холболтын үүр (6), мэдээлэл хянах дэлгэц (7), радио станцын суурь, үүргэвчид бэхлэх хэсгээс (8) бүрдэх Цэргийн зориулалттай, хэт богино долгионы радиостанцын ялгаа нь "UHFVHF, VHF-UHF, UHF-UHF, VHF-VHF" долгионы ажлын горимуудыг үүсгэн, хуучин паркийн ижил үүргийн радио станцуудтай харилцан ажиллагааг давтамж долгионы хувьд нийцүүлэх нөхцөлийг хангах UHF модуль (9), VHF модуль (10), тэдгээрийн ТХ(23), RX(24), ТХ(25), RX (26) блокуудыг аналог болон тоон систем үүсгэгч SDR DMR технологийг бүрдүүлэгч блокт угсарч хийцийг зохиомжилсон.


2. Радиостанцын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь 7075 -Т6 маркийн хатуу хөнгөн цагаан металлаар хийсэн тэжээлийн хэсгийг (17) радио станцын үндсэн хэсэгтэй (1) холбох түгжээг (18) хоёр талаас нь хавчих маягаар түгжээний ховилд оруулахаар хийцийг зохиомжилсон.


3. Радиостанцын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь радио станцын тэжээлийн блокийн (17) энергийн эх үүсвэрийг тогтмол 12 Вольт, нарны бага оврын хуримтлуур, цэнэг хуримтлуулагч төхөөрөмж, цэнэг үүсгэгч механик төхөөрөмжөөс тэжээлийн блокийн удирдлагын хавтангийн (20) тусламжтай хангана.


4. Радиостанцын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь Wifi модулийн (11) тусламжтай интернэт сүлжээ үүсгэж, MCU модуль, ANT SW сэлгэн залгалт, STM микроконтроллер (15), encoderdecoder (16) харилцан ажиллагаагаар радио станцыг алсаас удирдах, дохио өгөгдлийг кодлох, устгах, хамгаалах тусгай горимыг үүсгэнэ.


5. Радиостанцын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь антены (4) тусламжтай GPS дохиог модуль хэсэгт (13) хүлээн авч RDA, MCU модуль (15) хэсгүүдийг дамжин дэлгэцээр (7) радио станцын байрлалын мэдээллийг дүрслэн гаргаж, мэдээлэлд анализ хийгдэн STM микроконтроллер удирдан тусгай дохиог нэвтрүүлэх шугамд үүсгэхээр хийцийг зохиомжилсон.

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2025.04.23Filed
Registration2025.06.30Registered
Publication2025.07.01Published
Activation2025.07.01Active