товч тайлбар
LoRaWAN сүлжээнд ажилладаг тээврийн хэрэгслийн On-Board Diagnostics (OBD) порт руу шууд залгагдаж байршлыг тогтоох төхөөрөмж юм. GPS (Global Positioning System) хиймэл дагуулын системээр дагижуулан тухайн обьектийн газар зүйн байршлыг тодорхойлох ба уг мэдээллийг ЛораВАН модуль ашиглан серверт илгээж мэдээллийг апп эсвэл вэб платформоор дамжуулан хянана.
1. Лораван сүлжээнд ажиллах машины байршил тогтоогч төхөөрөмжийн ялгаа нь GPS (Global Positioning System) хиймэл дагуулын системээр дамжуулан тухайн обьектын газар зүйн байршлыг тодорхойлох байршил тогтоогч модуль нь датагаа NMEA хэлбэрээр микроконтроллерт өгч микроконтроллероос Лораван модуль хүлээн авч өгөгдсөн программын дагуу тоон утга болгож тооцоолон гарсан утгыг Лораван модуль өргөн зурвасын хол зайн интернэтээр цацаж уг мэдээллийг хэрэглэгчид болон хяналтын төвд дамжуулахаар эх хавтангийн таг /1/-нд байрлах эх хавтан /1/-г ОBD холбогч /3/-той холбож хийцийг зохиомжилсон.
2. Төхөөрөмжийн томьёоллын 1 дугаарын ялгаа нь микроконтроллер дээрх программ хангамж нь мэдрэгчээс гарч ирж буй тоон дохиог төв сервер лүү лораван протоколын дагуу Лораван ClassA горимоор дамжуулах бөгөөд давтамжийн зурвасыг 920-921,4 Мгц ээр сонгосон байна.