Мэдүүлгийн төрөл
Utility Model
Мэдүүлгийн төрөл
Ашигтай загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
20-0003596 2025.06.30
Статус
Active
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 20-2025-0004869 2025.05.09
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 20-2025-0004869
A
2025.07.01
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(72) Зохион бүтээгч
(MN) Сэмчин МӨНХБАЯР : БГД, 2-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 56 байр, 20 тоот
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Д.Дэмбэрэл : УБ, СБД, 8-р хороо, Бага тойруу-49, МТҮПарк 112 тоот
(54) Нэр
(MN) Ийлдсийн Глипикан 3 (GPC3) биомаркерийг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын бүтээц
(57) Товч тайлбар
(MN)

Манай орны хүн амын дунд элэгний вирусийн халдвар түгээмэл тохиолддог, амьдралын буруу зуршил, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах, нарийвчилсан үзлэг оношилгоо хийлгэх эдийн засгийн боломж хомс, хөдөө орон нутагт өндөр үр дүнтэй дүрс оношилгооны тоног төхөөрөмж байдаггүй зэрэг нь өвчин эрт үедээ оношлогдолгүй архагшиж, өвчлөл нас баралт нэмэгдэх нөхцөл болж байна. Иймээс өөрийн орны дээрх онцлогийг харгалзан элэгний хавдрын эрт үеийн илрүүлэгт ашиглах боломжтой, нарийн багаж тоног төхөөрөмж шаардагдахгүй, аймаг, сум, өрх, дүүргийн эмнэлэгт шууд хэрэглэж болохуйц эрт илрүүлгийн хялбар аргыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Монгол улсад хэрэгжүүлж буй хавдрын эсрэг үндэсний хөтөлбөрүүдийн үзэл баримтлалд эрүүл мэндийн бүх шатлалд хавдрын тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж эрт үед оношлох нь үр дүнтэй билээ.

Ийлдсийн глипикан-3 (GPC3) биомаркерийг тодорхойлох түргэвчилсэн оношлуурын бүтээц нь анагаах ухааны салбарт элэгний хавдрын эрт үед илрүүлэхэд ашиглах бөгөөд Монгол улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх шатлалд сум, дүүрэг, өрхийн эмнэлэгт хавдрын урьдчилан сэргийлэх товлолт үзлэгт хэрэглэж болохуйц төдийгүй хувь хүн өөрөө ч зааврын дагуу шинжилгээг хийх боломжтой байхаар хийж гүйцэтгэсэн.

Уг бүтээл нь өртөг хямд, оношилгооны хялбар шийдэл бөгөөд бусад шинжилгээний аргуудтай харьцуулахад лабораторийн тусгай нөхцөл, мэргэшсэн ажилтан, тоног төхөөрөмж шаардагдахгүй давуу талтай бөгөөд элэгний хавдартай өвчтөнийг эрт үед нь оношлон, эмчилгээг эрт эхлүүлэх, цаашид бий болох хүндрэл, нас баралтын эрсдэлийг бууруулах, өвчтөний тавиланг сайжруулах боломжтой.

(EN)

Томьёолол

1. Шаталсан үе давхаргууд бүхий Ийлдсийн Глипикан 3 (GPC3) биомаркерийг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын бүтээцийн ялгаа нь шинжилгээний өртөг зардлыг бууруулах, ажиллагааг хөнгөвчлөх, цаг хугацааг богиносгох зорилгоор суурь ялтсан (1) дээр сорьц дусаах мембран (5), сорьц цуглуулах мембран (8)-ы дунд буюу суурь ялтсын төв хэсэгт илрүүлэгч эсрэг бие холбоот T-тестийн зурвас (6) болон C хяналтын зурвасууд (7) бүхий нитроцеллюз мембран (2) түүний зүүн үзүүрт коньюгат мембран (3) коньюгат мембранны төгсгөл дээр бүхэл цус шүүх мембраныг (4) тус тус давхарлан байрлуулж, суурь ялтсын (1) баруун хэсгийн үзүүрийн бүхэл цус шүүх мембраныг (4) тэнцүү өндөрлөж нэмж бүтээцжүүлсэн.

2. Бүтээцийн том,ёоллын 1 дүгээрийн ялгаа нь нитроцеллюз мембран (2) дээр илрүүлэгч эсрэг бие холбоот T-тестийн (6) болон C хяналтын (7) зурвасуудыг хооронд нь ижил зайд эгнүүлэн суулгасан.

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2025.05.09Filed
Registration2025.06.30Registered
Publication2025.07.01Published
Activation2025.07.01Active