Мэдүүлгийн төрөл
Utility Model
Мэдүүлгийн төрөл
Ашигтай загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
20-0003598 2025.06.30
Статус
Active
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 20-2025-0004872 2025.05.21
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 20-2025-0004872
A
2025.07.01
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(72) Зохион бүтээгч
(MN) Лувсан-Осор БАТЖАРГАЛ : УБ хот, БГД, 26-р хороо, Цагдаа хотхон-2, 30А байр 51 тоот
(MN) Цанжид ОЛОНБАЯР : УБ хот, БЗД, 26 хороо, нийслэл хүрээ өргөн чөлөө, 364-45 тоот
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Д.Дэмбэрэл : УБ, СБД, 8-р хороо, Бага тойруу-49, МТҮПарк 112 тоот
(54) Нэр
(MN) Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах сүлжээний резистив төхөөрөмжийн бүтээц
(57) Товч тайлбар
(MN)

Цахилгаан дамжуулах сүлжээний газардуулгын хамгаалалтын шингэнт төхөөрөмжийн бүтээц, түүний хөгжүүлэлт, угсралт нь эрчим хүч дамжуулах төхөөрөмжийн салбарт хамаарах ба СЦШ-R-35 маркийн төхөөрөмж нь зөвхөн 35 кВ-ийн хүчдэлтэй цахилгаан дамжуулах сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангахад зориулагдсан болно.

            Өмнө нь ашиглагдаж байсан  “Solid resistor” хийцийг өөрчилж, хамгаалалтын бүтээцийн металл хэсгийг орлуулсан электродыг бортгон саванд суулгаж уг савыг тусгай зориулалтын шингэнд дүрж байрлуулснаар эрчим хүчний 35 кВ-ийн сүлжээнд гэмтэл гарсан үед тоног  төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, улмаар хүн, мал, амьтныг цахилгаан гүйдлийн эрсдэлд орохоос сэргийлэх боломжийг бүрдүүлсэн.

            35 кВ-ийн хэвийн хүчдэлтэй цахилгаан дамжуулах сүлжээнд нэг фазын газардлагын гэмтэл гарах агшинд түүний саармаг цэгээр гүйх газардлагын гүйдэл нь шингэн эсэргүүцлийн резистив төхөөрөмжөөр гүйхдээ энэхүү шинэ загвар нь 22 кВ-ийг даах чадвартай ба  газардуулгын төхөөрөмжүүдэд гүйдэл эхлээд дагуу чиглэлээр гүйж, эсэргүүцлийн утгыг ихэсгээд, дараа нь коаксаль тусгаарлах системийн завсарын дагуу буцах чиглэлээр гүйж,  эцэст нь гаднах тусгаарлах бортого дээр гаргасан цооног нүхнүүдээр хөндлөн чиглэлд гүйж улмаар бакны эх биеэр дамжиж газардахаар зохиомжилсон нь энэхүү ашигтай загварт хамаарах шинэ шийдлийн мөн чанар болно.

35 кВ-ийн дамжуулах сүлжээний саармаг цэгийн газардуулгын энэхүү төхөөрөмж нь эх бие ба таг, эсэргүүцлийн хэмжээг үүсгэх тусгай хагас дамжуулагч шингэн, эсэргүүцлийг ихэсгэж тохируулах зориулалттай тусгаарлах төв бортого, тусгаарлах гадна бортого, оруулгын өндөр хүчдэлийн шаазан тусгаарлага, төхөөрөмжийн эх биений тулгуур шаазан тусгаарлага, шингэний температурын автомат удирдлага гэсэн үндсэн хийцүүдээс бүрдэнэ.

Энэхүү шингэн эсэргүүцлийн төхөөрөмж нь гадаадаас авдаг хатуу материал дээр хийгдсэн эсэргүүцлээс 3-4 дахин хямд үйлдвэрлэгдэх ба найдвартай ажиллагаа, дулаан тэсвэрлэх чадвараар хатуу эсэргүүцэлээс 4-5 дахин илүү давуу талтай болсон.

Өвлийн улиралд температурын нөлөөллийг багасгах зорилгоор автомат удирдлага бүхий халаагуурыг суурилуулсан ба мөн дулаан тусгаарлах өлгийг шинээр суурилуулсан зэрэг шийдлүүд нь энэхүү шинэ бүтээлийн ашиглалтын давуу тал, шинэлэг байдал болж бүтээцийн техник технологийн түвшин, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж байгаа болно.

(EN)

Томьёолол

1. Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах сүлжээний резистив төхөөрөмжийн бүтээцийн ялгаа нь 35 кВ-ийн шугам сүлжээнд нэг фазын газардлага гарах үед тоног төхөөрөмжийн найдвартай хэвийн ажиллагааг хангах, хүн, мал, амьтныг цахилгаан гүйдлийн эрсдэлд орохоос сэргийлэх зорилгоор хүчдэл жигдрүүлэгч (8) бүхий тусгаарлах коаксаль төв бортогыг (3) коаксаль гадна бортогын (4) дотор гүн суулгаж, гадна бортогын (4) амсарын эргэн тойронд нэвт нүхүүдийг (9) гаргаж бүтээцжүүлсэн.

2. Бүтээцийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь төв бортогонд (3) гадна бортогыг (4) гүн суулгаснаар халсан шингэн төв бортогын дотуур урсаж эргэн гадна бортогоор өгсөж, гадна бортогын амсарын эргэн тойрны гаргасан нэвт нүхээр (9) цацагдаж дулаанаа шингэнд шингээнэ.

3. Бүтээцийн томьёоллын 1 ба 2 дугаарын ялгаа нь өвлийн хүйтэн болон зуны халууны хэлбэлзлэлийг саармагжуулах бүрэн автомат удирдлагатай цахилгаан халаагуур (11) болон дулаан тусгаарлах бүтээцийг (10) нэмж угсарсан.

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2025.05.21Filed
Registration2025.06.30Registered
Publication2025.07.01Published
Activation2025.07.01Active