Товч тайлбар
Ашигтай загварын зорилго нь агаарын бохирдлыг бууруулах, хэрэглэгчийг тасралтгүй нэг хэмийн дулаанаар хангах, хөдөлмөр зарцуулалтыг багасгахад оршино.
Ашигтай загварыг хот суурин газар, хөдөө орон нутагт ашиглана. Утааны яндангаар утаа гардаггүй тул агаарыг бохирдуулахгүй.
Налуу байрлалтай усны цамцны (4) тусламжтайгаар шатдаггүй хөнгөн жинтэй тортгууд галын хотол (1) болон утааны хөндий (11) дэх тортог зайлуулах хоолойн (12) тусламжтай үнсний бункерт (14) хуримтлагдаж, үнсний тэргэнцрээр (15) зөөвөрлөгдөх тул орчин тойрноо бохирдуулдаггүй тортог баригч, утаа сорогчгүй механик аргаар шийдвэрлэсэн байдагт зуухны нэг онцлог оршино.
Томьёолол
Их бие, усны цамц (3, 4), галын хотол (1), салхивчийн хөндий (2), түлшний бункер (6), түлш дамжуулах төхөөрөмж (7), сэнс (9), хөдөлгүүр (8), агаар үлээх сэнс (5)-нээс бүрдэх Халаалтын бүрэн автомат зуухны ялгаа нь галын хотол (1)-д байрлах усны цамц (4)-ыг эсрэг хоёр хананы дагуу доошоо чиглэсэн налуу үүсгэн үзүүр хэсгээрээ бие биетэйгээ зөрөхөөр байрлуулж, зуухны дээд хэсэгтэй холбогдсон утааны хөндий (11)-д байрлах тортог зайлуулах хоолой (12)-н тусламжтай хөнгөн тортог үнсний бункер (14)-т хуримтлагдан гадагшилхаар хийцийг зохиомжилсон.