Мэдүүлгийн төрөл
Patent
Мэдүүлгийн төрөл
Үндэсний
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 10-2023-0007149 2023.06.30
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 10-2023-0007149
A
2025.04.30
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(72) Зохион бүтээгч
(MN) Бат-Амгалан МӨНХПҮРЭВ : Баянзүрх дүүрэг, 19-р хороо, Цайз да хүрээ, 39В байр, 106 тоот
(MN) Бямбасүрэн ӨЛЗИЙДЭЛГЭР : УБ, БЗД, 14-хороо, 74а 129 тоот
(MN) Мажигсүрэн ЭНХТУЯА : ХУД, 3-р хороо, river stone 2 хотхон 26-813 тоот
(MN) Ширэндэв НАСАНЖАРГАЛ : ХУД, 19-хороо, үйлдвэрийн ХД гудамж, 36-25 тоот
(MN) Юндэн ГАНЧИМЭГ : БЗД, 26-р хороо, Дүнжингарав хороолол, 103-3 тоот
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(54) Нэр
(MN) Читосан суурьтай үрэл хэлбэрийн шингээгч материал гарган авах арга
(57) Товч тайлбар
(MN)

Товч тайлбар
Энэхүү судалгааны ажилд шинэ төрлийн шингээгч материалыг читосан ба Монгол улс, Өмнөговь аймаг "Цогт-Овоо" сумын нутагт орших "Цогг-Овоо" ордын шаврын дээжийг механик хольцоос салган, хүчлийн ба дулааны боловсруулалтад оруулж бэлтгэсэн каолиныг ашиглан гарган авав. Читин нь целлюлозын дараа байгальд хамгийн элбэг тохиолддог биополимер юм. Хаягдал түүхий эд болох читиныг хавч, хясаа, сам хорхой гэх мэт далайн гаралтай амьтадын гадна хальсанд их хэмжээгээр агуулагддаг байна. Читиныг N-деацетилжүүлж читосаныг (аминополисахарид) гарган авна. Читосаны өвөрмөц чанар болох электролитийн шинж чанар, био нийцтэй байдал, гидрофил, наалдамхай шинж чанар, био задрал, дахин боловсруулах чадвар зэргээс нь шалтгаалан биоанагаах ухаан, ус цэвэршүүлэх, гоо сайхан, хүнсний салбарт өргөн ашигладаг байна. Читосан суурьтай, үрэл
хэлбэрийн шинэ төрлийн шингээгч материалыг гарган авахдаа цэвэр читосан болон
каолиныг 8:1, 8:2 ба 8:3 гэсэн харьцаагаар хольж химийн боловсруулалтад оруулж гарган авсан. Уг судалгаагаар гарган авсан шингээгч материал бөөрөнхий хэлбэртэй, 1-1.2 нм-ын хэмжээтэй болно. 8:1 ба 8:2 массын харьцаа бүхий читосан ба каолинын хольцыг ашиглан гарган авсан үрэл хэлбэрийн шингээгч нь хүнд (Cr(lll), Cr(VI), Pb(ll)) болон үнэт (Au(IV), Ag(l), Pt(IV)) металлуудыг шингээх чадвартай болохыг шингээлтийн туршилтаар тогтоов. Читосан суурьтай шинэ төрлийн шингээгч материалын усан уусмалаас хүнд болон үнэт металл шингээх идэвхийг уусмалын рН, хугацаа, температур, уусмалын анхны концентраци ба
шингээгч материалын массаас хамааруулан судалж үзэхэд хүнд металл агуулсан уусмалд шингээлтийн зэрэг 65-90% үнэт металл агуулсан уусмалд шингээлтийн зэрэг 85-99 % байгааг бид дараах багажит анализын үр дүнгээх тайлбарласан (SEM, EDS. XRD, FTIR, XPS). Энэхүү шинэ материалыг усан уусмалаас хүнд болон үнэт металл ялгахад ашиглах бүрэн боломжтой гэж үзэж байна. 200 гидрогелийн бөмбөлгүүдийг жинлэсний дараа олж авсан өгөгдөлийн дундаж жин 3.7*10-4 г байна.

(EN)

ТОМЬЁОЛОЛ

1. Читосан суурьтай үрэл хэлбэрийн шингээгч материал гарган авах аргын ялгаа нь байгалийн шавраас цэвэр каолин ялгах хэсэг, ялгасан каолиноо читосантай хольж шингээгч материал гарган авах хэсгээс бүрдэнэ.

2.Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь каолин ялгахдаа байгалийн шаврыг дэвтээх, шүүх, төмрийн оксидоос салгах, хүчлийн боловсруулалт хийх, саармагжуулах, хатаах, шатаах шатуудаар ялгана.

3. Аргын томьёоллын 2 дугаарын ялгаа нь дэвтээхдээ 700г шавар дээр 3 литр ус нэмж, 24 цаг дэвтээнэ.

4. Аргын томьёоллын 2 дугаарын ялгаа нь дэвтсэн шаврыг 0.63-0.044 мм голчтой шүүрээр шүүгээд, цааш каолин ялгахад 0.044 мм-аас бага ширхэглэг бүхий шаврыг ашиглана.

5. Аргын томьёоллын 4 дүгээрийн ялгаа нь шигшиж авсан шавраас төмрийн оксид болон органик хольцыг салгана.

6. Аргын томьёоллын 5 дугаарын ялгаа нь төмрийн оксидыг салгахдаа соронз, органик хольцыг салгахдаа 10 процентын хүхрийн хүчил ашиглана.

7. Аргын томьёоллын 5 ба 6 дугаарын ялгаа нь хүчиллэг шаврыг усаар угааж саармаг орчинтой болгоно.

8.Аргын томьёоллын 5-7 дугаарын ялгаа нь шаврыг 105°С хэмд 24 цаг хатаана.

9. Аргын томьёолол 5-8 дугаарын ялгаа нь шаврыг 800-900°С хэмд, 1 цаг хатаана.

10. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь шингээгч материал гарган авахдаа читосанаа цууны хүчилд хольж нэгэн төрлийн уусмал бэлтгэх, уг уусмал дээр каолин нэмэх, читосан ба каолинтой уусмалаа натрын шүлтийн уусмалд хольж үрлэн шингээгч гаргах, үрлэн шингээгчээ саармагжуулах, хатаах шатуудаас бүрдэнэ.

11. Аргын томьёоллын 10 дугаарын ялгаа нь цууны хүчлийн концентраци 2% байх ба читосанаас 8г, цууны хүчлээс 200 мл авч, 500 эрг/мин хурдаар 12 цаг холино.

12. Аргын томьёоллын 10 ба 11 дүгээрийн ялгаа нь каолиныг 1-Зг нэмж, 500 эрг/мин хурдаар 6 цаг холино.

13. Аргын томьёоллын 10-12 дугаарын ялгаа нь натрийн гидроксидын концентраци 1 нормаль байна.

14. Аргын томьёоллын 10-13 дугаарын ялгаа нь гарган авсан шингээгч материалыг саармаг орчинтой болгоод хатаана.

15. Аргын томьёоллын 10 ба 14 дүгээрийн ялгаа нь 60°С хэмд, 12 цаг хатаана.

 

 

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2023.06.30Filed
Publication2025.04.30Published