Мэдүүлгийн төрөл
Patent
Мэдүүлгийн төрөл
Үндэсний
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 10-2023-0007165 2023.08.24
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 10-2023-0007165
A
2025.04.30
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(72) Зохион бүтээгч
(MN) Нурамхаан МАРЖАНГҮЛ : Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12 хороолол, денверийн гудамж 83 байр, 34 тоот.
(MN) Нямгэрэл ДАРЬЦОГЗОЛ : Улаанбаатар хот. Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, бага тойруу гудамж, 46 байр, 5 тоот.
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(54) Нэр
(MN) Ургамлын өсөлт дэмжигч, индол цууны хүчил нийлэгжүүлэгч нутгийн омог Klebsiella sp. Р26-Н1
(57) Товч тайлбар
(MN)

ТОВЧ ТАЙЛБАР
Тус шийдлийн зорилго нь Монгол орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд ургадаг
ургамлаас, хөдөө аж ахуй газар тариалалтанд үрийн соёололтийг дэмжин хөрсөнд
шилжүүлэх үйл явцыг түрэгсгэх зорилгоор ашиглах боломжтой ургамлын өсөлт
дэмжих чадвар бүхий эндофит бактерийн нутгийн омгийг олж илрүүлэн,
тодорхойлоход оршино.
Тус шийдлийн Зүүн гарын гоёо буюу Cynomorium songaricum эмийн ургамлаас
ялган авсан эндофит бактерийн Klebsiella sp. Р26-Н1 нутгийн омог нь Грам сөрөг,
савханцар хэлбэртэй, хөдөлгөөнгүй, ургамлын өсөлт дэмжих гормон болох индол
цууны хүчлийг нийлэгжүүлдэг, улаан буудайн үрийг соёолуулж, хөрсөнд ургамлын
ногоон масс, үндэс үүсгэх чадвартай болно.

(EN)

ТОМЬЁОЛОЛ

Зүүн гарын гоёо буюу Cynomorium songaricum эмийн ургамлаас ялган авсан ургамлын өсөлт дэмжигч, индол цууны хүчил нийлэгжүүлэгч нутгийн омог Klebsiella sp. P26-H1 нь грам сөрөг, хөдөлгөөнгүй, савханцар хэлбэртэй эндофит бактери бөгөөд, LB шингэн тэжээлийн орчинд 15°С-аас 45°С хэмд, рН 5 – 9 –тэй орчинд ургаж, ургамлын өсөлтөнд нэн шаардлагатай индол цууны хүчлийг нийлэгжүүлдэг. Тус омог нь индол цууны хүчлийг 24 цагт 32.56 мкг/мл хэмжээтэй, 120 цагт 69.52 мкг/мл хүртэл нийлэгжүүлэх чадвартай. LB шингэн тэжээлийн орчинд ургуулсан Klebsiella sp. P26-H1 нутгийн омгийн эсийн тоо 106-107 зэрэгт байх үед улаан буудайн үрийг 3 хоногт 18%- тай соёолуулах ба хөрсөнд шилжүүлэхэд ургамлын үндэс болон ногоон масс үүсгэх чадвар өндөр байна. Тус омгийг хөдөө аж ахуй, газар тариалалтанд үрийн соёололтийг дэмжих, хөрсөнд шилжүүлэх үйл явцыг түрэгсгэх зорилгоор биобэлдмэл эсвэл биобордоо үйлдвэрлэхэд хөрөнгө болгон ашиглах боломжтой. Энэхүү омог нь Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн Микробиологийн лабораторийн бичил биетний санд Klebsiella sp. P26-H1 нэртэйгээр хадгалагдаж байна.

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2023.08.24Filed
Publication2025.04.30Published