Мэдүүлгийн төрөл
Patent
Мэдүүлгийн төрөл
Үндэсний
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 10-2023-0007217 2023.11.17
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 10-2023-0007217
A
2025.04.30
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Д.Дэмбэрэл : УБ, СХД, 18-р хороо, 1-р хороолол, 6-49,
(54) Нэр
(MN) Дархлаа дэмжих тосон түрхлэгийн найрлага, түүнийг бэлтгэх, хэрэглэх арга
(EN) Ingredients of immune-boosting ointment, its method of preparation and use thereof
(57) Товч тайлбар
(MN)

Товч тайлбар:

Дархлаа дэмжих тосон түрхлэгийн найрлага, түүнийг бэлтгэх, хэрэглэх арга нь эмчилгээ, тэжээлийн зориулалттай эм, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт хамаарна.

Эмгүй эмчилгээний үйлдэлтэй түрхлэгийн шинэ найрлага нь намрын сэрүүн, хаврын хавсаргатай үе болон хүн ам шигүү суурьшсан хот, суурин газарт улирлын ханиад, томуу дэгдсэн үед хүүхэд хөгшдийг амьсгалын замын халдвараас урьдчилан сэргийлэх, дархлааг нь дэмжих зориулалтаар тухайн цаг үед тохируулан ашиглах зорилгоор сонгож найруулсан цоо шинэ орц, найрлагатай түрхлэгийн жорыг шинээр гаргаж бүтээлээ.

Адууны далангийн ширхэглэг өөх болон адууны хавирганы өөх, цайны модны хандыг тодорхой хэмжээгээр хольсон тосон найрлагыг тодорхой температурт тотоосон хугацаагаар боловсруулсан найрлагыг хүний биеийн арьсаар дамжин судас, улмаар цусанд нэвчин нян, бактерийн үйлчлэлийг саатуулан илааршуулах, өвчний нян идэвхижихээс урьдчилан сэргийлэх, эмчлэн эдгээх замаар нянгийн хоруу чанарыг бууруулж амьсгалын замын өвчний хүндрэлийг сааруулах боломжийг хангасанд энэхүү шинэ бүтээлд хамаарах шийдлийн мөн чанар оршино.

Эрс тэрс уур амьсгалтай бүс нутгийн бэлчээрийн адууны далангийн болон хавирганы өөх, цайны модны ханд гэсэн 3 нэрийн бүтээгдэхүүнийг боловсруулан гаргаж бэлтгэсэн энэхүү түрхлэг нь эмгүй эмчилгээний бүтээгдэхүүн бөгөөд тэрээр импортын түрхлэгийг бүрэн орлох улмаар экспортын бүтээгдэхүүн болох бүрэн боломжтой, түүнийг улирлын ханиад томууны дэгдэлтийн үед бүх насны хүмүүс ялагуяа хот, суурин газрын хүүхэд, хөгшид хэрэглэхэд зориулагдсан бүтээгдэхүүн бөгөөд дээрх үзүүлэлтүүд нь түрхлэгийн эрүүл мэндийн, нийгмийн, эдийн засгийн үр ашгийг тодорхойлно.

(EN)

Томьёолол:

1. Дархлаа дэмжих тосон түрхлэгийн найрлага, түүнийг бэлтгэх, хэрэглэх аргын ялгаа нь эрс тэрс уур амьсгалтай бэлчэээрийн адууны далангийн ба хавирганаас ялгаж авсан өөхийг цэвэрлэж машиндсаны дараа далангийн өөх-70%, хавирганы өөх-25%-ийн харьцаагаар хольж тэдгээрийг 100 градуст хайлуулах явцад эмийн ургамлын хандыг 5%-аар нэмж тэдгээрийн хольцыг 20-35 градуст 72 цагийн турш тогтмол барьж дээрх гурван орцыг бие биед нь уусгаж жигдрүүлэн найруулж бэлтгэнэ. 

2. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь эмийн ургамлын хандын 5%-ын найрлагад цайны модны ханд 0.5%, цайны модны тос 1.8%, сармисны ханд 1.5%, царвангийн ханд 1.2% байна. 

3. Аргын томьёоллын 1 дүгээрийн хэрэглэх аргын ялгаа нь дээрх найрлагатай тосыг 1-ээс дээш сартай хүүхдэд дархлаа дэмжих массажийг хийсэн өдрөөс эхлэн 1-2 хоногийн завсарлагаатайгаар 7 хоног, ханиад болон хатгалгаа өвчний үед орой унтахын өмнө 3-5 хоног дарааллан массажлах аргаар арьс, судсанд нэвчүүлэх ажиллагааг гүйцэтгэх ба насанд хүрсэн хүнд дархлааг дэмжих зорилгоор хүйтэн сэрүүний улиралд өдөрт 1 удаа 3-5 хоног дарааллан гүйцэтгэж хэрэглэнэ.

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2023.11.17Filed
Publication2025.04.30Published