ТОВЧ ТОДОРХОЙЛОЛТ
Нүүрстөрөгчийн хүдрээс нүүрустөрөгчийг тасралтгүй гарган авах арга (100) нь нүүрстөрөгчийн буталсан хүдэр агуулсан нэгдүгээр болон хоёрдугаар зуухыг хамарна (110). Хөргөгч түлшин хийг нэгдүгээр зуух руу нэвтрүүлж болно (120). Хөргөгч түлшин хий нь хүчилтөрөгч болон хоёрдугаар зуухаас гарсан нүүрустөрөгч ба исэлдлийн бүтээгдэхүүн агуулсан дахин эргэлдүүлэх хийг агуулж болно. Хүчилтөрөгч нь нэгдүгээр зуухан исэлдлийн бүсэд исэлдэлд хэрэглэглэж болно (130). Исэлдлийн бүсийн температурыг хөргөгч түлшин хийн хүчилтөрөгчийн концентрацыг хязгаарлах замаар тааруулж болно. Энэ нь исэлдлийн бүсийн урсгал дагуу байрлах пиролизын бүсэд байх нүүрстөрөгчийн буталсан хүдрийг халаах (140) халуун исэлдлийн бүтээгдэхүүн хийг үүсгэж болно. Пиролизын бүсэд хийн ба ууран нүүрстөрөгчид үүсч болно. Ууран нүүрсустөрөгчийг пиролизын бүсийн ургсал дагуу байх конденсацын бүсэд конденсацлан (150) дараа нь хураан авч болно (160).
Үлдсэн хийн нүүрсустөрөгч болон исэлдлийн бүтээгдэхүүнийг дахин эргэлдүүлэх хий болгон дахин эргэлдүүлж болно (170). Исэлдлийн бүс болон пиролизын бүс нь нүүрстөрөгчийн буталсан хүдэр дундуур урсгал дагуу чиглэлд тасгалтгүй шилжин хөдөлж болно. Исэлдэлтэнд хүчилтөрөгчгүй азот хэрэглэснээр нүүрстөрөгчийн давхар ислийн ялган авалт ба менежментэд тохиромжтой нүүрстөрөгчийн давхар ислийн азотгүй урсгалыг сайн дураар үүсгэж болно. Энэ нь исэлдлийн боловсруулалтын үед азотын исэл үүсэхээс сэргийлэх боломжтой.
Томьёолол:
1. Нүүрстөрөгчийн хүдрээс нүүрсустөрөгчийг тасралтгүй гарган авах арга нь: Нүүрстөрөгчийн буталсан хүдэр агуулах нэгдүгээр зуух болон нүүрстөрөгчийн буталсан хүдэр агуулах хоёрдугаар зуухтай байх бөгөөд нэгдүгээр зуухын хий гадагшлуулагч нь хоёрдугаар зуухын хий нэвтрүүлэгчтэй холбогдон нэгдүгээр зуухаас хоёрдугаар зуух руу хийг урсган, хоёрдугаар зуухын хий гадагшлуулагч нь нэгдүгээр зуухын хий нэвтрүүлэгчтэй холбогдон хоёрдугаар зуухаас нэгдүгээр зуух руу дахин эргэлдүүлэх хийг урсгаж байх;
Нэгдүгээр зуух руу хөргөгч түлшин хийг нэвтрүүлэх бөгөөд хөргөгч түлшин хий нь хүчилтөрөгчтэй хольсон дахин эргэлдүүлэх хийг хамрах бөгөөд дахин эргэлдүүлэх хий нь нүүрсустөрөгч ба исэлдлийн бүтээгдэхүүнийг хамрах;
Нэгдүгээр зуухан дотор исэлдлийн температурт байх исэлдлийн бүс дэх исэлдлээр хүчилтөрөгчийг зарцуулан исэлдлийн температур дах халуун исэлдлийн бүтээгдэхүүн гарган авах; Хөргөгч түлшин хийн хүчилтөрөгчийн концентрацыг хязгаарлах замаар исэлдлийн бүсийн исэлдлийн температурыг тохируулах;
Исэлдлийн бүсийн урсгалын дагуух пиролизын бүсэд нүүрстөрөгчийн буталсан хүдрийг халуун исэлдлийн бүтээгдэхүүн хий ашиглан халаах бөгөөд пиролизын бүс нь исэлдлийн температураас бага байх пиролизын температурт байн нүүрсустөрөгчийн хийн ба ууран бүтээгдэхүүн болон халаасан пиролизод орсон нүүрстөрөгчийн хүдэр гаргах;
Пиролизын бүсийн урсгалын дагуух конденсацын бүсэд нүүрстөрөгчийн буталсан хүдэр дээр нүүрсустөрөгчийн ууран бүтээгдэхүүнийг конденсацлах бөгөөд конденсацын бүс нь пиролизоор гарсан нүүрсустөрөгчийн ууран бүтээгдэхүүний буцлах цэгээс доогуур байх конденсацын температурт байх;
Пиролизын конденсацлагдсан нүүрсустөрөгчийн бүтээгдэхүүнийг цуглуулах; мөн Хоёрдугаар зуухын хий гадагшлуулагчаас гарах үлдсэн хийн нүүрсустөрөгчийн ба исэлдлийн бүтээгдэхүүнийг дахин эргэлдүүлэх хий болгох дахин эргэлдүүлэхийг хамрах бөгөөд Исэлдлийн бүс болон пиролизын бүс нь нүүрстөрөгчийн буталсан хүдэр дундуур урсгал дагуу чиглэлд тасралтгүй шилжин хөдөлнө.
2. Аргын томъёоллын нэгдүгээрийн ялгаа нь исэлдлийн бүс нь нэгдүгээр зуухан дотор наанадаж хэсэгт нь байх ба конденсацын бүс нь хоёрдугаар зуухан дотор наанадаж хэсэгт нь байна.
3. Аргын томъёоллын нэгдүгээрийн ялгаа нь хоёрдугаар зуухын хий гадагшлуулагч нь нэгдүгээр зуухын хий нэвтрүүлэгчтэй холбогдохдоо нэгдүгээр ба хоёрдугаар зуухтай цуваагаар холбогдсон наанадаж нэг нэмэлт зуухаар дамжина.
4. Аргын томъёоллын гуравдугаарын ялгаа нь нэгдүгээр зуух, хоёрдугаар зуух болон наанадаж нэг нэмэлт зуух нь төв хавхлагын тоногыг хүрээлэн тойрог хэлбэртэй байрлах бөгөөд төв хавхлагын тоног нь зуухуудын хооронд хийн урсгалыг зохицуулах хавхлагуудыг агуулна.
5. Аргын томъёоллын нэгдүгээрийн ялгаа нь хөргөгч түлшин хийн доторх хүчилтөрөгчийн концентрацыг стехиометрийн концентрацаас доогуур түвшинд барихад хамраах бөгөөд стехиометрийн концентрац нь пиролизын бүс пиролизод орсон нүүрстөрөгчийн хүдэр дундуур шилжин өнгөрсний дараа хөргөгч түлшин хий дэх шатах боломжтой түлш болон пиролизод орсон нүүрстөрөгчийн хүдэр дэх шатах боломжтой органик материалын нийт хэмжээнээс хамааралтай байна.
6. Аргын томъёоллын тавдугаарын ялгаа нь хөргөгч түлшин хий дэх хүчилтөрөгчийн концентрац нь эзэлхүүний хувьд ойролцоогоор 0.01%-с ойролцоогоор 5%-н хооронд байна.
7. Аргын томъёоллын нэгдүгээрийн ялгаа нь исэлдлийн температур нь ойролцоогоор 600 °F-с ойролцоогоор 1500 °F-н хооронд байна.
8. Аргын томъёоллын нэгдүгээрийн ялгаа нь пиролизын температур нь ойролцоогоор 500 °F-с ойролцоогоор 1100 °F-н хооронд байна.
9. Аргын томъёоллын нэгдүгээрийн ялгаа нь исэлдлийн бүс нь нэгдүгээр зуухаас хоёрдугаар зуух руу шилжин хөдлөх бөгөөд цаашлаад исэлдлийн бүс нь нэг зүгээр зуухаас хоёрдугаар зуух руу шилжин хөдөлсний дараа хоёрдугаар зуухын хий нэвтрүүлэгч рүү хөргөгч түлшин хийг нэвтрүүлэн, нэгдүгээр зуухны боловсруулалтад орсон нүүрстөрөгчийн хүдрийг хоолсон, нэгдүгээр зуухыг шинэ нүүрстөрөгчийн хүдрээр дахин дүүргэхийг хамарна.
10. Аргын томъёоллын нэгдүгээрийн ялгаа нь конденсацын бүс нь хоёрдугаар зуухын хий гадагшлуулагч руу шилжин хөдлөх бөгөөд цаашлаад нүүрстөрөгчийн буталсан хүдэр агуулсан гуравдугаар зуухыг хоёрдугаар зуухын хий гадагшлуулагчтай холбосноор конденсацын бүс нь хоёрдугаар зуухаас гуравдугаар зуух руу шилжин хөдлөхийг хамарна.
11. Аргын томъёоллын нэгдүгээрийн ялгаа нь цаашлаад эхэн үед нь нэг ба хоёрдугаар зуухан дах нүүрстөрөгчийн буталсан хүдэр нь пиролизын температураас доогуур температурт байх эхлүүлэх шатыг хамрах бөгөөд эхлүүлэх шат нь: Нэгдүгээр зуух руу хүчилтөрөгчгүй халаах хийг нэвтрүүлэн пиролизын бүс дэх нүүрстөрөгчийн буталсан хүдрийг пиролизынт температур хүртэл халаан пиролизын бүсийг үүсгэх; Пиролизын бүс урсгал дагуу чиглэлд шилжин хөдөлсний дараа пиролизын бүсийн урсгалын дээр тодорхой хэмжээний пиролизод орсон нүүрстөрөгчийн хүдэр үлдээн хүчилтөрөгчгүй халаах хийний оронд хөргөгч түлшин хийг нэвтрүүлэхийг хамрах; мөн Халсан пиролизод орсон нүүрстөрөгчийн хүдрийг хөргөгч түлшин хийн исэлдэлд оруулан исэлдлийн бүсийг үүсгэхийг хамарна.
12. Аргын томъёоллын нэгдүгээрийн ялгаа нь хөргөгч түлшин хийг нэвтрүүлэх үед температур нь ойролцоогоор 40 °F-с ойролцоогоор 600 °F-н хооронд байна.
13. Аргын томъёоллын нэгдүгээрийн ялгаа нь халсан пиролизод орсон нүүрстөрөгчийн хүдэр нь дор хаяж 600 °F температурт байна.
14. Аргын томъёоллын нэгдүгээрийн ялгаа нь хийг зуухнуудын хооронд халаан пиролизын бүсийн гүнийг уртасгаж болно.
15. Аргын томъёоллын нэгдүгээрийн ялгаа нь хөргөгч түлшин хий дэх исэлдлийн бүтээгдэхүүн нь нүүрстөрөгчийн давхар исэл, нүүрстөрөгчийн дан исэл, усны уурыг хамрах ба хөргөгч түлшин хий нь цаашлаад устөрөгч, метан, этан ба пропаны нэг эсвэл нэгээс дээш тооны бүрдлийг хамарч болно.
16. Аргын томъёоллын нэгдүгээрийн ялгаа нь нүүрстөрөгчийн хүдэр нь 500 °F-с дээш температурт шингэн ба хий нүүрстөрөгч болон задрах боломжтой хатуу хүдрийг хамарна.
17. Аргын томъёоллын нэгдүгээрийн ялгаа нь нүүрстөрөгчийн хүдэр нь занарын тос, нефть агуулсан элс, нүүрс, битумин, гилсонит, тасманит, хуванцар, резин, хотын хаягдал, үйлдвэрийн хаягдал, биомасс, полимер эсвэл тэдгээрийн холимогийг хамарч болно.
18. Аргын томъёоллын нэгдүгээрийн ялгаа нь халаалтын үед нүүрстөрөгчийн хүдэр нь нүүрсустөрөгчийн пиролизын хийн ба ууран бүтээгдэхүүний хий шилжих хөдөлгөөнийг нэвтрүүлэхүйц хангалттай нүхэрхэг чанартай байх бөгөөд уг нүхэрхэг чанар нь нүүрстөрөгчийн хүдрийн өөрийнх нь чулууулаг бүтэц ба хоёрдогч нүүрстөрөгчийн хүдрийн аль нэг нь эсвэл хоёулангаар нь тодорхойлогдон хадгалагдаж болно.
19. Аргын томъёоллын нэгдүгээрийн ялгаа нь хөргөгч түлшин хийг нэгдүгээр зуух руу оруулахдаа нэгдүгээр зуухын нүүрстөрөгчийн буталсан хүдрийн дээрх хоосон зай руу хүчилтөрөгч ба дахин эргэлдүүлэх хийг тусад нь оруулна.
20.Аргын томъёоллын нэгдүгээрийн ялгаа нь цаашлаад гадагшлуулагчийн температур, исэлдлийн бүсийн температур, пиролизын бүсийн температур эсвэл тэдгээрийг хамтад нь идэвхтэй хянан гадагшлуулагчийн температур, исэлдлийн бүсийн температур болон пиролизын бүсийн температурын дор хаяж нэг температурын хэмжилтээс хамааруулаад хөргөгч түлшин хийн урсгалын хурд, хөргөгч түлшин хийн нэвтрүүлэгчийн температур, хөргөгч түлшин хийн хүчилтөрөгчийн концентрац эсвэл тэдгээрийг хамтад нь тааруулахыг хамарна.
21. Аргын томъёоллын нэгдүгээрийн ялгаа нь нүүрстөрөгчийн буталсан хүдэр нь пиролизын бүсэд 0.1-с 24 цагийн туршид байна.
22. Аргын томъёоллын нэгдүгээрийн ялгаа нь цаашлаад конденсацын бүсэд усны уурыг конденсацлан конденсацлагдсан усыг хэрэглэх эсвэл хаях зорилгоор хураан авахыг хамарна.
23. Аргын томъёоллын нэгдүгээрийн ялгаа нь цаашлаад пиролизоос үүсэх илүүдэл нүүрсустөрөгчийн хийг дулаан эсвэл цахилгаан эрчим хүч гарган авах, эсвэл химийн бодис, устөрөгч эсвэл хийн түлш гарган авах урвалж болгох зорилгоор хэрэглэхийг хамарна.
24. Аргын томъёоллын нэгдүгээрийн ялгаа нь исэлдлийн температурыг карбонатын задрал ба азотын ислийн бүрдлийн нэг эсвэл аль аль нь явагдах цэгээс доогуур барин тааруулна.
25. Аргын томъёоллын нэгдүгээрийн ялгаа нь хөргөгч түлшин хийн хүчилтөрөгч нь азотгүй байх тул халуун исэлдлийн бүтээгдэхүүн хий нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялган авалт ба менежментэд тохиромжтой, нүүрстөрөгчийн давхсар ислийн азотгүй урсгал байна.
26. Аргын томъёоллын нэгдүгээрийн ялгаа нь нэгдүгээр болон хоёрдугаар зуух нь босоо эсвэл налуу зуухууд байх бөгөөд хийн урсгалын чиглэл нь зуухын дээд төгсгөлөөсөөс доод төгсгөл рүү чиглэл байна.