Мэдүүлгийн төрөл
Patent
Мэдүүлгийн төрөл
PCT National Phase Entry
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 10-2023-0007223 2022.06.06
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 10-2023-0007223
A
2025.03.28
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
FR 2105991
2021.06.07
(72) Зохион бүтээгч
(MN) FERSTLER, Fabrice : 12 A rue Sangels5425 GOSTINGEN
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Bayankhan LLC : 307 Amar Str. 22
(54) Нэр
(MN) ШАХАХ НАЙРЛАГА БЭЛТГЭХ ТӨХӨӨРӨМЖ
(EN) ASSEMBLY FOR PREPARING AN INJECTABLE COMPOSITION
(57) Товч тайлбар
(MN)

Энэхүү шинэ бүтээл нь чулуулаг бүтцийн зориулалтын завсарт анкер боолтыг битүүмжлэх шахалтын битүүмжлэл бэлтгэх төхөөрөмж (1)-т хамаарах бөгөөд уг төхөөрөмж нь дараахь зүйлийг агуулна. Үүнд: - дор хаяж нэг хадгалах хэрэгсэл (2) давирхайд суурилсан силикат бүрэлдэхүүн хэсэг гэж нэрлэгддэг нэг эхний бүрэлдэхүүн хэсэг, - дифенилметан диизоцианатад суурилсан MDI бүрэлдэхүүн хэсэг гэж нэрлэгддэг хоёр дахь бүрэлдэхүүнийг хадгалах зориулалттай хадгалах хэрэгсэл (3), - органик эсвэл минерал дүүргэгч, - хамгийн багадаа тодорхой хэмжээний MDI бүрэлдэхүүнийг дор хаяж тодорхой хэмжээний дүүргэгчтэй хослуулан хольц үүсгэхээр тохируулсан эхний хольц (5)-г үүсгэх төхөөрөмж, - үүсгэхээр тохируулсан хоёр дахь хольц (6)-г үүсгэх төхөөрөмж ба наад зах нь эхний хольцын хэмжээг дор хаяж силикат бүрэлдэхүүн хэсэгтэй хослуулсан хольц байна.

(EN)

Томъёолол 

1. Чулуулаг бүтцийн завсарт анкер боолтыг битүүмжлэх зориулттай Шахах найрлагыг бэлтгэх төхөөрөмж (1)-ийн ялгаа нь уг төхөөрөмж нь дор хаяж дараахыг агуулна, үүнд:

- дор хаяж нэг силикат давирхайд суурилсан шингэн бүрэлдэхүүн хэсгийг агуулсан силикат бүрэлдэхүүн хэсэг буюу дор хаяж нэг анхны бүрэлдэхүүн хэсэг бүхий дор хаяж нэг хадгалах хэрэгсэл (2), 

- дифенилметан ди‐изоцианатад суурилсан дор хаяж нэг шингэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх MDI бүрэлдэхүүн хэсэг буюу хоёр дахь бүрэлдэхүүн хэсгийг хадгалах хэрэгсэл (3), 

- органик болон эрдэс дүүргэгчийг хадгалах хэрэгсэл (4), 

- нэг талаас MDI бүрэлдэхүүн хэсгийг хадгалах хэрэгсэл (3), нөгөө талаас дүүргэгчийн хадгалах хэрэгсэл (4)‐тэй холбогдсон хамгийн багадаа ямар нэг хэмжээний MDI бүрэлдэхүүнийг бага хэмжээний органик эсвэл эрдэс дүүргэгчтэй хослуулах анхдагч хольц (5) үүсгэх төхөөрөмж, 

- нэг талаас эхний хольц (5) үүсгэх төхөөрөмжтэй, нөгөө талаас дор хаяж нэг силикат бүрэлдэхүүн хэсэгтэй хамгийн багадаа нэг хадгалах хэрэгсэл (2)‐тэй холбогдсон доод тал нь ямар нэг хэмжээний силикат бүрэлдэхүүн хэсэгтэй хослуулахаар тохируулсан хоёрдогч хольц (6) үүсгэх төхөөрөмж багтана. 

2. Шахах найрлагыг бэлтгэх төхөөрөмж (1)-ийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь битүүмжлэх зориулттай шахах найрлагыг бэлтгэхэд зориулсан төхөөрөмж (1) нь доод тал нь тодорхой хэмжээний хоёр дахь хольц шахах төхөөрөмж (7)‐г агуулах ба энэ шахах төхөөрөмж (7) нь хоёр дахь хольц (6) үүсгэх төхөөрөмжийн гаралтын хэсэгт суурилуулсан байна. 

3. Шахах найрлагыг бэлтгэх төхөөрөмж (1)-ийн өмнөх томьёоллын аль нэгийн ялгаа нь бэлтгэлийн төхөөрөмж (1) нь нэг талаас дор хаяж силикат бүрэлдэхүүнийг хурдан хатуурдаг силикат давирхай буюу тогтворжуулах хурдасгуурыг хадгалах хэрэгсэл (2а)‐д хадгалагдах ба нөгөө талаас удаан тогтворж дог силикат давирхайд суурилсан силикат бүрэлдэхүүн хэсгийг хадгалах хэрэгсэл (2b)‐ийг агуулсан байх ба төхөөрөмж (1)нь тодорхой хэмжээний хурдан хатуурдаг силикат давирхайд суурилсан силикат бүрэлдэхүүн хэсэг эсвэл хатууруулагч хурдасгуурыг дор хаяж тодорхой хэмжээний удаан тогтворждог силикат давирхайд суурилсан силикат бүрэлдэхүүн хэсэгтэй хослуулах нэмэлт завсрын хольц (8) үүсгэх төхөөрөмжийг агуулсан байна. 

4. Шахах найрлагыг бэлтгэх төхөөрөмж (1)-ийн өмнөх томьёоллын аль нэгийн ялгаа нь бэлтгэх төхөөрөмж (1) нь хадгалах хэрэгсэл (2а, 2б, 3, 4)‐д хадгалагдсан хоёроос доошгүй бүрэлдэхүүн хэсгээр холимог (5, 6, 8)‐ийг үүсгэх төхөөрөмж дээр суурилагдсан команд ба удирдлагын хэсэг (9)‐ийг багтаасан байна. 

5. Шахах найрлагыг бэлтгэх төхөөрөмжийн томьёоллын 4 дүгээрийн ялгаа нь бэлтгэх төхөөрөмж (1)-ийн хуваарилах команд ба удирдлагын хэсэг (9) нь дор хаяж нэг гадаад параметрийг хянах дор хаяж нэг мэдрэгч (10)‐тэй байна. 

6. Шахах найрлагыг бэлтгэх төхөөрөмжийн томьёоллын 4, 5 дугаарын ялгаа нь бэлтгэх төхөөрөмж (1)-ийн хуваарилах команд ба удирдлагын хэсэг (9) нь дор хаяж нэг хэрэглэгчийн интерфейс (91)‐тэй холбоотой байна. 

7. Шахах найрлагыг бэлтгэх төхөөрөмжийн томьёоллын 2, 4, 5, 6 дугаарын ялгаа нь бэлтгэх төхөөрөмж (1)-ийн хуваарилах команд ба удирдлагын хэсэг (9) нь шахалтын төхөөрөмж (7)‐тэй холбогдсон байх ба шахалтын төхөөрөмж (7)‐ийг ажиллаж байх үед ажиллахаар тохируулагдсан байна. 

8. Шахах найрлагыг бэлтгэх төхөөрөмж (1)-ийн өмнөх томьёоллын аль нэгийн ялгаа нь бэлтгэх төхөөрөмж (1)-ийн эхний хольцыг (5) төхөөрөмж нь дор хаяж нэг холих механизм (51) агуулсан байна. 

9. Шахах найрлагыг бэлтгэх төхөөрөмжийн томьёоллын 1-8 дугаарын ялгаа нь бэлтгэх төхөөрөмж (1)-ийн хоёр дахь хольц (6) үүсэх төхөөрөмж нь дор хаяж нэг статик холигчтой байна. 

10 Шахах найрлагыг бэлтгэх төхөөрөмжийн томьёоллын 1-8 дугаарын ялгаа нь бэлтгэх төхөөрөмж (1)-ийн хоёр дахь хольц (6) үүсгэх төхөөрөмж нь дор хаяж нэг динамик холигчтой байна. 

11. Шахах найрлагыг бэлтгэх төхөөрөмж (1)-ийн өмнөх томьёоллын аль нэгийн ялгаа нь бэлтгэх төхөөрөмж (1) нь өөр өөр бүрэлдэхүүн хэсгүүдийг хамтруулан тээвэрлэх боломжтой зохион байгуулагдсан дор хаяж нэг хүрээ үүсгэгч тулгуур байгууламжийг агуулсан байна. 

12. Томьёолол 1‐11 дүгээрт дурдсан шахах найрлагыг бэлтгэх төхөөрөмжөөр гарган авсан битүүмжлэх зориулттай Шахах найрлагын ялгаа нь битүүмжлэх найрлага нь дор хаяж дараахыг агуулна, үүнд: 

-  дор хаяж нэг силикат давирхайгаас бүрдэх, дор хаяж удаан тогтворждог давирхай ба/эсвэл хурдан хатуурдаг давирхай ба/эсвэл тогтворжуулах хурдасгуураас бүрдсэн силикат бүрэлдэхүүн хэсэг,

-  дор хаяж дифенилметан ди‐изоцианатын хольцоос үүссэн MDI бүрэлдэхүүн хэсэг,

-  органик эсвэл эрдэс дүүргэгч байна.

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2022.06.06Filed
PCT National Phase Entry2022.06.06PCT National Phase
Publication2025.03.28Published