Товч тайлбар
Тус шийдлийн зорилго нь Хавтаг навчит хусын үе зайдмын эксплантаас ургамал нөхөн төлжүүлэх арга гаргахад оршино. In vitro орчинд Хавтаг навчит хусын ариутгасан үрийг Модлог ургамал (WPM)-ынтэжээлийн орчинд суулган соёолуулж, 30 хоногтой ариун цухуйцын үе зайдмын эксплантыг БАП болон НЦХ гормонуудыг дангаар агуулсан WPM үндсэн тэжээлийн орчинд суулгаж өсгөвөрлөн нахиа нөхөн төлжүүлнэ. Үүссэн нахиаг үргэлжлүүлэн БАП болон НЦХ гормонуудыг дангаар агуулсан Модлог ургамал (WPM)-ын тэжээлийн орчинд субкултур хийж, үндэс үүсгэнэ. In vitro орчинд ургасан 2-3 сартай бичил ургамлыг ex vitro орчинд хүлэрт хөрс:хар шороо 1:1 харьцаатай байхаар бэлдсэн хөрсөнд шилжүүлэн суулгаж ургуулна.
Томьёолол:
1. Хавтаг навчит хус (Betula platyphylla Sukaczev.)-ын үе зайдмын эксплантаас ургамал нөхөн төлжүүлэх аргын ялгаа нь: тус арга нь in vitro нөхцөлд: Хавтаг навчит хус (Betula platyphylla Sukaczev.)- ургамлын ариутгасан үрийг Модлог ургамал (WPM)-ын тэжээлийн орчинд суулган соёолуулж ариун цухуйц гаргах шат, ариун цухуйцын үе зайдмын хэсгийг сонгон авч, бензиламинопури гормоныг дангаар агуулсан Модлог ургамал (WPM)-ын тэжээлийн орчинд суулгаж, өсгөвөрлөн нахиа нөхөн төлжүүлэх шат, болон дээрх нөхөн төлжүүлэх шатанд нөхөн төлжсөн нахиаг үргэлжлүүлэн, нафтилцууныхүчил гормоныг дангаар агуулсан Модлог ургамал (WPM)-ын тэжээлийн орчинд субкультур хийж үндэс үүсгэх шаттай байна.
2. Аргын томьёолол 1 дүгээрийн ялгаа нь уг үндэс үүсгэх шатны Модлог ургамал (WPM)-ын тэжээлийн орчин нь 1.0 мг/л нафтил цууны хүчил дангаар агуулсан тэжээлийн орчин байна.
3. Аргын томьёолол 1 дүгээрийн ялгаа нь дээрх нахиа нөхөн төлжүүлэх шатанд уг үе зайдам болгон 30 хоногтой ариун цухуйцын үе зайдмын хэсгийг ашиглана.
4. Аргын томьёолол 1 дүгээрийн ялгаа нь Хавтаг навчит хус ургамлын үрийг этанол, NaOCI бодисоор ариутгана.
5. Аргын томьёолол 1 дүгээрийн ялгаа нь дээр дурдсан ариун цухуйц гаргах шат, нахиа нөхөн төлжүүлэх шат болон үндэс үүсгэх шатнууд нь Цельсийн 25±2 хэм дулаантай, 16 цаг гэрэлтэй, 8 цаг харанхуй байх гэрлийн үетэй, 1500-2000 люкс гэрлийн эрчим бүхий гэрэлтэй орчинд байх ба, уг тэжээлийн орчныг 3-4 долоо хоног тутам субкультур хийнэ.
6. Аргын томьёолол 1 дүгээрийн ялгаа нь In vitro орчинд ургасан 2-3 сартай бичил ургамлыг ex vitro орчинд хүлэрт хөрс: хар шороо 1:1 харьцаатай байхаар бэлдсэн хөрсөнд шилжүүлэн суулгаж ургуулна.