Товч тайлбар
Бид Мушгай худаг ордын монацит агуулсан апатитын хүдрээс мишметаллын түүхий эд бэлтгэх туршилтыг явуулан гарган авсан нэгдлийн найрлагыг тодорхойлох зорилгоор рентген фазын (XRD) шинжилгээг хийж үзэхэд гарган авсан дээжинд церийн оксид 50.66%-83,32%, гидрооксилбастнезит-Се 3,94-9.02%, ильменит (CdGeOa) 9.98 %, магнетит 16.60%, ильменит 13.71%, 9.69% хүртэл агуулгатай илэрсэн. Бидний үндсэн зорилго мишметаллын түүхий эд гарган авахад чиглэгдсэн бөгөөд дээжинд илэрсэн эрдсүүдээс гидрооксилбастнөзит-Се-ийн эрдэс илэрсэн нь эх дээжинд агуулагдаж буй карбонатитын эрдсүүд мөн баяжигдсан гэж үзэж байна.
Туршилтын үр дүнд гарган авсан мишметаллын 83.32%-ийн церийн оксид агуулсан дээжинд SEM-EDX-ийн шинжилгээгээр цери 55.56%, лантан 2.19%, төмөр 2.09%,хөнгөнцагаан 0,035% хөнгөнцагаан зэрэг металлууд тодорхойлогдсон нь монацит эрдэс агуулсан апатитын хүдрээс мишметаллын түүхий эд гарган авах бүрэн боломжтойг харуулж байна.
ГХЭ-ийн хүдэр баяжмалыг боловсруулах гидрометаллургийн аргаар шүлтийн уусгалтаар задлах, хүчлээр тунадасжуулах процессын талаархи хэвлэлийн материал урвалын бүтээгдэхүүн, хатуу үлдэгдлийн шинж чанар рөнтгенфаз, хими анализ,БЕМ-ЕОХ-ийн шинжилгээний дүнд үндэслэн мишметаллын түүхий эд гарган авах процессын химийн урвалыг дараахи байдлаар илэрхийлж байна.
REP04 + 3NaOH = RE(OH)3 + Na3PO4 (1)
Th3(P04)4 + 12NaOH = 3Th(OH)4 + 4Na3PO4 (2)
Th(OH)4 + 4HCI = ThCk + 4H2O (3)
RE(OH)3 + 3HCI = LnCI3 + 3H2O (4)
RE2O3 + Me2O3 + 12HNO3 -> 2RE(NO3)3 + 2Me(NO3)3 +6H2O (5)
Me=(Fe, Al)
2Ce(NO3)3 + 3H2C2O4 -> Ce2(C2O4)3 + 6HNO3 (6)
2La(NO3)3+ 3H2C2O4 —» La2(C2O4)3 + 6HNO3 (8)
2Me(NO3)3 + 3H2C2O4 — Me2(C2O4)3 + 6HNO3 (9)
Се2(С2О4)з+ 6NaOH - 2Ce(OH)3 + 2Me(OH)3 3Na2C2O4 (10)
La2(C2O4)3 + 6NaOH -+ 2La(OH)3 + 3Na2C2O4 (11)
Me2(C2O4)3+ 6NaOH — 2Ce(OH)3 + 2Me(OH)3 3Na2C2O4 (12)
t°
2Ce(OH)3-4 Ce2O3 + 3H2O (13)
t°
2La(OH)3^ La2O3 + 3H2O (14)
t°
2Me(OH)3 Me2O3 + 3H2O (15)
Томьёолол
Монацит агуулсан апатитын хүдрийг боловсруулах мишметаллын түүхий эд гарган авах аргын ялгаа нь
- Монацитын баяжмалын дээжийг 8.75N натрийн гидроксидын уусмалаар 140°С-т Х:Ш фазын харьцаа 1:2.5 байхаар тооцон 3 цаг үйлчлэн уусгах,
- Хатуу үлдэгдлийг цаашид 37%-ийн давсны хүчлийн уусмалаар үйлчлэн хүчиллэгжүүлж рН=3.5-4 үед монацитын баяжмалд агуулагдах торийг бүрэн салгасаны дараа шүүгдэс дэх ГХЭ-ийг (рН=11) аммонийн гидрооксидоор үйлчлэн тунадасжуулан гарган авсан суспензийг азотын хүчлээр үйлчлэн нитрат хэлбэрт уусмалд шилжүүлж, өндөр цэвэршилттэй ГХЭ-ийн оксид гарган авахын тулд ахин хурган чихний хүчлийн ханасан уусмалаар тунадасжуулаад ГХЭ-ийн оксалатын давс гарган авч, ГХЭ-ийн оксалатыг натрийн гидрооксидын 50%-ийн уусмалаар тунадажуулж гарган асан нийлбэр ислийг 650°С-т 1 цаг шатааж мишметаллын түүхий эд гарган авна.