Мэдүүлгийн төрөл
Patent
Мэдүүлгийн төрөл
PCT National Phase Entry
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 10-2024-0007281 2022.10.10
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 10-2024-0007281
A
2025.04.30
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
FR 2110722
2021.10.11
(51) IPC ангилал
(72) Зохион бүтээгч
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Жи Эн & Ко., ЗБН. : #9, 27 Bldg., 220 Myangat,
(54) Нэр
(MN) Өрөмдлөгийн үед геологийн тогтоц дахь тодорхой бүс нутгийн ураны агууламж ба устөрөгчийн сүвэрхэг чанарыг үнэлэх төхөөрөмж ба холбогдох арга
(EN) DEVICE FOR EVALUATING A URANIUM CONTENT AND A HYDROGEN POROSITY OF A PARTICULAR REGION IN A GEOLOGICAL FORMATION WHEN DRILLING AND ASSOCIATED METHOD
(57) Товч тайлбар
(MN)

Товч мэдээлэл 

Шинэ бүтээл нь өрөмдлөгийн явцад ураны агууламж ба устөрөгчийн сүвэрхэг чанарыг үнэлэх төхөөрөмж (10)-тай холбоотой юм. Төхөөрөмж (10) нь дараахь зүйлийг агуулна: - нейтроны пульс ялгаруулах пульсийн нейтрон үүсгүүр (36) ба нэг нейтрон илрүүлэгч (38) бүхий датчик (16), - устөрөгчийн цөмөөс буцаж тархсан хэд хэдэн нейтрон болон ураны цөмтэй харилцан үйлчлэлийн үр дүнд үүссэн хэд хэдэн хурдан хуваагдах нейтроныг цаг хугацааны явцад хэмжих нейтрон тоолох нэгж (26); - буцаж тархсан нейтроны нийт тоог ашиглан устөрөгчийн сүвэрхэг чанарыг үнэлэх устөрөгчийн сүвэрхэг чанарын үнэлгээний нэгж (28), - шуурхай задралын нейтроны нийт тоог ашиглан ураны агууламжийг үнэлэх ураны үнэлгээний нэгж (30).

(EN)

Томьёолол

Геологийн тогтоцын сонирхож буй бүс (12)-дэхь цооногт ураны агууламж ба устөрөгчийн сүвэрхэг чанарын үнэлгээ хийх төхөөрөмж (10)-ын ялгаа нь төхөөрөмж (10) нь дараахаас бүрдэнэ: - сонирхож буй бүс (12) тийш харсан цооног (14) руу оруулах зориулалттай датчик, датчик нь дор хаяж нэг нейтроны пульс ялгаруулахаар тохируулсан пульсийн нейтрон үүсгүүр (36) ба пульсийн нейтрон үүсгүүр (36)-с салаалан угсарсан дан нейтрон илрүүлэгч (38)-ээс бүрдэнэ, дурдсан нейтроны дор хаяж нэг хэсэг нь сонирхсон бүс (12) рүү ялгардаг, дурьдсан нейтрон илрүүлэгч (38) нь нейтрон үүсгүүр (36)-н ялгаруулж буй нейтронууд ба сонирхсон бүс (12)-ын хоорондын харилцан үйлчлэлийн үр дүнд бий болсон олон тооны нейтроныг илрүүлэхэд тохиромжтой ба цаашид датчик (16) нь нейтрон илрүүлэгч (38)-ийг тойрсон хамгаалалтын төхөөрөмж (40)-с бүрдэх ба хамгаалалтын төхөөрөмж (40) нь хязгаарласан энергиэс бага энергитэй олон тооны нейтроныг, ба нейтрон үүсгүүр (36)-с ялгаруулж буй нейтрон ба сонирхож буй бүс (12)-ийн харилцан үйлчлэлийн үр дүнг шингээхэд тохиромжтой,

- нейтрон илрүүлэгч (38)-тэй холбогдсон нейтрон тоолох нэгж (26), нейтрон тоолох нэгж (26) нь дор хаяж тухайн сонирхсон бүс (12)-ийн устөрөгчийн цөмөөр эргэн тархсан нейтроны тоог эхний хугацааны интервал (240)-ын турш цаг хугацааны явцад, нейтрон үүсгүүр (36) ба сонирхсон бүс (12)-д байгаа ураны цөмийн ялгаруулж буй нейтронуудын хоорондын харилцан үйлчлэлийн үр дүн дэхь хурдан хуваагдах нейтронуудын тоог хоёр дахь хугацааны интервал (250)-ын турш цаг хугацааны явцад хэмжихээр тохируулагдсан байдаг, хоёр дахь хугацааны интервал (250) нь эхний хугацааны интервал (240)-ын дараа байна. - эхний хугацааны интервал (240)-д хэмжсэн нийт нейтроны тоог ашиглан сонирхож буй бүс (12)-ийн устөрөгчийн сүвэрхэг чанарыг үнэлэхээр тохируулсан устөрөгчийн сүвэрхэг чанарын үнэлгээний нэгж (28), - хоёр дахь интервал (250)д хэмжсэн нийт нейтроны тоог ашиглан сонирхож буй бүс (12) ийн ураны агууламжийг үнэлэхээр тохируулсан ураны үнэлгээний нэгж (30).

2. Төхөөрөмж (10)-н томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь датчик (16) нь хамгаалалтын төхөөрөмж (40) ба нейтрон илрүүлэгчийн (38) хооронд байрлуулсан зохицуулагч (42)-с бүрдэнэ, зохицуулагч (42) нь хамгаалалтын төхөөрөмж (40)-өөр дамжсан нейтроныг удаашруулахад тохиромжтой.

3. Төхөөрөмж (10)-н томьёоллын 1 эсвэл 2 дугаарын ялгаа нь пульсийн нейтрон үүсгүүр (36) ба нейтроны илрүүлэгч (38) нь датчик (16)-ийн үндсэн суналтын чиглэл (L) тэй үндсэндээ нийлсэн эсвэл түүнтэй параллель чиглэлийн дагуу тэлнэ;

4. Төхөөрөмж (10)-н томьёоллын 1-3 дугаарын аль нэгийн ялгаа нь ураны үнэлгээний нэгж (30)-р үнэлэгдсэн ураны агууламж нь хоёр дахь хугацааны интервал (250)-д хэмжсэн нейтроны нийт тоотой үндсэндээ тэнцүү байна;

5. Төхөөрөмж (10)-н томьёоллын 1-4 дүгээрийн аль нэгийн ялгаа нь ураны үнэлгээний нэгж (30) нь устөрөгчийн сүвэрхэг чанарын үнэлгээний нэгж (28)- р үнэлэгдсэн устөрөгчийн сүвэрхэг чанарын ашиглан ураны агууламжийг тодорхойлохоор тохируулагдсан.

6. Төхөөрөмж (10)-н томьёоллын 1-5 дугаарын аль нэгийн ялгаа нь ураны үнэлгээний нэгж (30) нь хоёр дахь хугацааны интервал (250)-д хэмжсэн нейтроны тооны цаг хугацааны өөрчлөлтийг төлөөлөх параметрийг ашиглан үнэлэгдсэн ураны агууламжийг засахаар тохируулагдсан.

7. Төхөөрөмж (10)-н томьёоллын 1-6 дугаарын аль нэгийн ялгаа нь устөрөгчийн сүвэрхэг чанарын үнэлгээний нэгж (28) нь цаашид датчик (16) болон цооног (14)-ийн дотоод хана (34) хоорондын зайг ашиглан устөрөгчийн сүвэрхэг чанарыг үнэлэхээр тохируулагдсан.

8. Геологийн тогтоцын сонирхсон бүс (12) дэхь цооногийн ураны агууламж ба устөрөгчийн сүвэрхэг чанарынгаргын томьёоллын 1-7 дугаарын аль нэгийн дагуу үнэлэх төхөөрөмж (10) –ыг ашиглан үнэлэх аргын ялгаа нь арга нь дараахь алхмуудаас бүрдэнэ: - нейтрон үүсгүүр (36)-р дор хаяж нэг нейтроны пульс ялгаруулах, дурьдсан нейтронуудын дор хаяж нэг хэсэг нь сонирхож буй бүс (12) тийш ялгарах, - дор хаяж нэг эхний хэмжилт хийх, эхний хэмжилт нь сонирхсон бүс (12)-ийн пульсийн нейтрон ба устөрөгчийн цөм хоорондын харилцан үйлчлэлийн үр дүнд үүссэн олон тооны буцаж тархсан нейтронуудын эхний хугацааны интервал (240) дахь хэмжилтээс бүрдэнэ, - дор хаяж нэг хоёрдахь хэмжилт хийх, хоёр дахь хэмжилт нь сонирхсон бүс (12)-ийн пульсийн нейтрон ба ураны цөмийн хоорондын харилцан үйлчлэлийн үр дүнд үүссэн олон тооны хурдан задралтай нейтроны хоёр дахь хугацааны интервал (250) дахь хэмжилтээс бүрдэнэ, - эхний хэмжилтийг ашиглан сонирхож буй бүс (12)-ийн устөрөгчийн сүвэрхэг чанарыг үнэлэх, - хоёр дахь хэмжилтийг ашиглан сонирхож буй бүс (12)-ийн ураны агууламжийг үнэлэх.

9. Аргын томьёоллын 8 дугаарын ялгаа нь ураны агууламжийн үнэлгээг устөрөгчийн сүвэрхэг чанарыг ашиглан хийнэ.

10. Аргын томьёоллын 8 эсвэл 9 дугаарын ялгаа нь устөрөгчийн сүвэрхэг чанарын үнэлгээг датчик (16) ба цооног (14)-ийн хананы (34) хоорондох зайг ашиглан гүйцэтгэнэ.

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2022.10.10Filed
PCT National Phase Entry2022.10.10PCT National Phase
Publication2025.04.30Published