Мэдүүлгийн төрөл
Utility Model
Мэдүүлгийн төрөл
Ашигтай загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
20-0003567 2025.01.28
Статус
Active
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 20-2024-0004828 2024.10.18
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 20-2024-0004828
A
2025.01.28
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(54) Нэр
(MN) Зам төмөр, гулдмайг царигийн гадна гаргах тэргэнцэр
(57) Товч тайлбар
(MN)

ТОВЧ ТАЙЛБАР
Зам төмөр, гулдмайг царигийн гадна гаргах тэргэнцэр бүтээл нь уулзваргүй зам барих ажилд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү бүтээл нь төмөр замын дээд бүтцийн угсралтын ажилд ашиглагдах ба үет замын зам төмрийг /25 метр урттай зам төмөр гулдмайгаар /300 метр урттай зам төмөр/ сольбуулан буулган уулзваргүй төмөр зам барих ажилд зам төмрийг царигийн гадна талд байрлуулах зорилгоор ашиглагдана. Үетэй зам хуулах, урт гулдмайг солих, үетэй замыг царигийн гадна талд гаргах гээд 3 өөр төрлийн, өөр өөр технологит ажлыг гулдмай солих 3 тэргэнцрийг ашиглан нэг явалтаар нэг дор гүйцэтгэх ажлын өндөр бүтээмж сайтай, аюулгүй ажиллагаа багатай, гараар хийх ажлыг 100 хувь хөнгөвчилсөн төхөөрөмж
юм.

(EN)

1. Зам төмөр, гулдмайг царигийн гадна гаргах тэргэнцрийн ялгаа нь тэргэнцрийг хөдөлгөх үндсэн үүрэг бүхий тэргэнцрийн дугуй (11)-н хоёр талд үндсэн тулгуур их бие (2)-ийг хөндлөн чиглэлд царигийн хэмжээнд хязгаарлагч (4) байрлах ба их бие (2)-ийн дээр тэргэнцрийг царигийн хэмжээнд барих хөндлөвч (1) болон тэргэнцрийн дугуйн хэмжээнд тэгш хэмд барих зорилготой богино хөндлөвч (5)-ийн урд налуу хавтан мөн их бие (2)-ийн дээр тэргэнцрийн босоо тулгуур хэсэг болох хязгаарлагч (4)-ийн босоо баганын дотор талд зам төмрийг өнхрүүлэх үүрэгтэй өнхрүүлэг (7)-ийн эргэлтийг саадгүй эргүүлэх холхивчны үүр (8)-ийн доор өнхрүүлгийн суурь (12) байрлах бол хязгаарлагч (4)-ийн хөндлөн чиглэлийн доор зам төмрийн толгойг чиглүүлэх үүрэгтэй хүчжүүлсэн бэхэлгээ (9), хязгаарлагч өнхрүүлэг (10), хязгаарлагч өнхрүүлгийн суурь (13)-ийг холбож хийцийг зохиомжилсон.


2. Зам төмөр, гулдмайг царигийн гадна гаргах тэргэнцрийн 1 дүгээрийн ялгаа нь хөндлөвч (1) болон богино хөндлөвч (5)-ийг тэргэнцэрт байрлуулснаар их бие (2)-ийг царигийн хэмжээнд тэгш хэмд барина.


3. Зам төмөр, гулдмайг царигийн гадна гаргах тэргэнцрийн 2 дугаарын ялгаа нь богино хөндлөвч (5) дээр налуу хавтан (6)-г байрлуулснаар зам төмрийг царийн гадна талд буулгах боломжийг илүү хялбар болгоно.


4. Зам төмөр, гулдмайг царигийн гадна гаргах тэргэнцрийн 1 дүгээрийн ялгаа нь хүчжүүлсэн бэхэлгээ (9), хязгаарлагч өнхрүүлэг (10), хязгаарлагч өнхрүүлгийн суурь (13)-ийг хязгаарлагч (4)-д ган холбоосоор холбосноор зам төмрийн толгойг буулгах чиглэлд зөв чиглүүлэх боломж бүрдэнэ.


5. Зам төмөр, гулдмайг царигийн гадна гаргах тэргэнцрийн 1 дүгээрийн ялгаа нь их бие (2)-ийн хөндлөн чиглэлд их биеийн холбоос (3)-ыг хийж өгснөөр их бие (2)-ийг царигийн хэмжээнд холбож өгнө.

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2024.10.18Filed
Registration2025.01.28Registered
Publication2025.01.28Published
Activation2025.01.28Active