Мэдүүлгийн төрөл
Utility Model
Мэдүүлгийн төрөл
Ашигтай загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
20-0003573 2025.04.30
Статус
Active
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 20-2024-0004831 2024.11.04
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 20-2024-0004831
A
2025.05.01
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(72) Зохион бүтээгч
(MN) Батсайхан ГАНТҮВШИН : Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 21-р хороо, Горькийн 18 гудамж, 490 тоот
(MN) Батчулууны АМГАЛАН : Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 6-р хороо, Нүхт 23 гудамж, 409 тоот
(MN) Ванчигравданы ТҮМЭНЖАРГАЛ : Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 21-р хороо, Горькийн 28-р гудамж, 1241 тоот
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Б.Уянга : Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 41в байр, 45 тоот
(54) Нэр
(MN) 4КВТ-ААС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ДУЛААНЫ ДЭД СТАНЦ, УС ХАЛААХ ЗУУХАНД ЗОРИУЛАГДСАН ХАР ТОРТОГ, ХОРТ УТААНЫ ШҮҮЛТҮҮР (ФИЛТЕР)
(EN) The black soot and poisonous smoke filter for a thermal substation with a capacity more than 4 kilowatt and steam boiler
(57) Товч тайлбар
(MN)

Монгол Улс, тэр дундаа Улаанбаатарт нэн тулгамдаад буй асуудлуудын нэгд утаа буюу агаарын бохирдол хамаарна. Улаанбаатар хот дэлхийн хамгийн бохирдол ихтэй нийслэл хотуудын нэгд багтдаг ба жилийн хамгийн хүйтэн өдөр PM2.5 бохирдлын өдрийн дундаж шоо метрт 687 микрограм хүрч байгаа нь ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүй төвшнөөс 27 дахин их үзүүлэлт юм.

Аливаа шүүлтүүргүй эсхүл норм алдагдсан яндангаас гарах хар утаа нь агаарын болон хөрсний бохирдол үүсгэж, хүний бие махбод, сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсээр байна.

Манай улсад агаарын бохирдлын асуудал бий болсноос хойш түүний нөлөөнд хүүхдүүд хамгийн ихээр өртөж, үндэсний хэмжээнд 5 хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа орж, агаарын бохирдлын улмаас хүүхдүүд бронхит, астам зэрэг хүнд өвчтэй болж, хичээлдээ явж чадахгүйгээс сурч, хөгжих боломж алдагдахад хүрснийг UNICEF анхааруулжээ. Өнгөрсөн 10 жилд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдэж, 10,000 хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдол 2.7 дахин нэмэгдсэн зэрэг харамсалтай тоон үзүүлэлтүүд гарсан.

Дээрх учир шалтгааны улмаас бид байгалын болон физикийн шинжлэх ухааны ололтыг практикт ашиглаж түгээмэл түүхий эдээр галд илүү тэсвэртэй, улирал болон нөхцөл харгалзахгүйгээр суурилуулж ашиглах боломжтой, хар тортогт хорт утааны шүүлтүүрийг загварчилснаар импортыг орлох эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, Монгол Улсад тулгамдаад буй агаарын бохирдол, утааны хоруу чанарын асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “4квт-аас дээш хүчин чадал бүхий дулааны дэд станц, ус халаах зууханд зориулагдсан хар тортог, хорт утааны шүүлтүүр (филтер)” шийдлийг дэвшүүлэв.

Энэ нь эрчим хүчний техникийн салбарт хамаарах бөгөөд 4квт-аас дээш хүчин чадал бүхий дулааны дэд станц, уурын зууханд ашиглагдана.

(EN)

ТОМЬЁОЛОЛ

1. 4 квт-аас дээш хүчин чадал бүхий дулааны дэд станц, ус халаах зууханд зориулагдсан хар тортог. хорт утааны шүүлтүүр (филтер)-ийн ялгаа нь шүүлтүүр нь их бие (1) болон түүн дотор клингрид (2.1), нэг дэх силикат нэгдэл бүхий материал (2.2), декан (2.3), хоёр дахь силикат нэгдэл бүхий материал (2.4), клингрид (2.5) гэх 5 давхаргыг давхарлан металл тороор нэгтгэн багласан шүүлтүүр (2)-ээс бүрдэнэ.

 

2. 4квт-аас дээш хүчин чадал бүхий дулааны дэд станц, ус халаах зууханд зориулагдсан хар тортог, хорт утааны шүүлтүүр (филтер)-ийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь шүүлтүүрийн их бие (1)-ийг галд тэсвэртэй цилиндр хэлбэртэй хэд хэдэн төмрийг хооронд нь резьба (4)-гаар холбож дээд болон доод хэсэг нь задгай байхаар угсарч бэлтгэх ба их бие (1)-ийн уртын 1/4 зай тутамд арматур төмөр (З)-ийг тэг голоор нь хөндлөн цоолж дамнуургаар ашиглахаар бэхлээд, арматур төмөр (З)-ийн хоёр үзүүр хэсгийг гадна талаас нь боолт (5)-оор бэхэлж, дээр нь шүүлтүүр (2)-ийг байрлуулах зориулалттай торон тавцан (7)-г суулгана.

 

3. 4квт-аас дээш хүчин чадал бүхий дулааны дэд станц, ус халаах зууханд зориулагдсан хар тортог, хорт утааны шүүлтүүр (филтер)-ийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь дугуй хэлбэртэй шүүлтүүр (2) нь их биеээс 0.5-0.8 см-ээр бага диаметртэй байх ба шүүлтүүрийн их биед бэхэлсэн торон тавцан  (7) дээр бэхлэгдэнэ.

(58) Citations
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2024.11.04Filed
Registration2025.04.30Registered
Publication2025.05.01Published
Activation2025.05.01Active