Мэдүүлгийн төрөл
Patent
Мэдүүлгийн төрөл
Үндэсний
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
10-0005411 2024.11.18
Статус
Active
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 10-2022-0007033 2022.11.23
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 10-2022-0007033
A
2024.07.31
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(72) Зохион бүтээгч
(MN) Баттогтох, БАДАМХОРОЛ : Баянгол дүүрэг, 4-р хороо, 53в-604, Арта системс ХХК
(MN) Мөнхтөмөр, БАГА-ӨРНӨЛТ : Баянгол дүүрэг, 4-р хороо, 53в-604, Арта системс ХХК
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Дамдинсүрэн, ДАМДИНБАЯР : Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 45-27
(54) Нэр
(MN) Шим тэжээл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн платформ
(57) Товч тайлбар
(MN)

Товч тайлбар

Тус шийдлийн зорилго нь: хэрэглэгч ашиглахад дөхөмтэй Шим тэжээл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн платформ гаргахад оршино.

Тус шийдлийн Шим тэжээл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн платформ нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн үйлчилгээ үзүүлэх зориулалттай бөгөөд, Мэдээллийн нэгдсэн сан агуулсан Сервер, Хэрэглэгч байгууллагын төхөөрөмж, Асран халамжлагчийн төхөөрөмж, Киоск, эдгээрийг холбосон Холбооны сүлжээнээс бүрэлдэнэ. Сурагч Киоск дээр хоолны захиалга хийн, Картаараа төлбөрийн тооцоо хийнэ. Сурагчийн асран халамжлагч төхөөрөмжөөрөө системд хандан сурагчийн захиалсан хоол болон түүний шим тэжээлийн тухай мэдээллийг харж, хянах боломжтой. Хэрэглэгч байгууллагын төхөөрөмжөөр системд хандан, мэдээллийн сангаас хүнсний материалын мэдээлэл, түүний шим тэжээлийн мэдээллийг авч, хоолны цэс зохиоход ашиглана.

(EN)

ТОМЬЁОЛОЛ

1. Мэдээллийн нэгдсэн сан агуулсан Сервер, Хэрэглэгч байгууллагын төхөөрөмж, Асран халамжлагчийн төхөөрөмж, болон эдгээрийг холбосон Холбооны сүлжээнээс бүрэлдэж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн үйлчилгээ үзүүлэх зориулалттай Шим тэжээл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн платформын ялгаа нь:

уг Хэрэглэгч байгууллагын төхөөрөмжөөс хандан, уг Мэдээллийн нэгдсэн санд хадгалагдаж байгаа хүнсний түүхий эдийн жагсаалтаас хоолны орц найрлагад орох түүхий эдийн шим тэжээлийн үзүүлэлт, болон хоолны цэс ба технологи ажиллагааг бүртгэсэн Технологийн картыг ашиглан хоолны цэс боловсруулах үйлдэл, уг Асран халамжлагчийн төхөөрөмжөөс хандан Хэрэглэгчийн захиалсан хоол болон түүний шим тэжээлийн тухай мэдээллийг харах үйлдэлтэй байна.

2. Шим тэжээл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн платформын томьёоллын 1 дүгээрийнялгаа нь:

Уг платформ нь: Хэрэглэгч байгууллагын хоолны газрын тухайн өдрийн хоолны цэсийг харуулах үйлдэл, хэрэглэгч сонгосон цэсийг нэгтгэн харуулах хийх үйлдэл, хэрэглэгчийн картыг Карт уншигч хэрэгслээр уншин, хэрэглэгчийн захиалгын төлбөрийн тооцоог хийх үйлдэл, уг тооцоог хийсний дараа төлбөр хийсэн баримтыг Хэвлэх хэрэгслээр хэвлэн гаргах үйлдэл бүхий Киосктой байна.

3. Шим тэжээл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн платформын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь:

уг Сервер нь хүнсний түүхий эдийн шимт үзүүлэлт болох уураг, өөх тос, болон нүүрсусыг бүртгэсэн Хүнсний шимт үзүүлэлтийн мэдээллийн сантай байж, уг Сервер нь уг түүхий эдийн шим тэжээлийн үзүүлэлтийг, уг Хүнсний шимт үзүүлэлтийн мэдээллийн санг ашиглан, 100 граммд агуулагдах илчлэгийг “Илчлэг = (Уураг x 4)+(Өөх тос х 9)+(Нүүрсус х 4)” томьёогоор тооцоолох үйлдэлтэй байна.

4. Томьёолол нэгдүгээр эсвэл хоёрдугаарын Шим тэжээл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн платформын ялгаа нь: уг Сервер нь уг Технологи картыг тооцоолохдоо хоолны цэсэд орох нийт орцуудын илчлэгийг цэвэр жингээр тооцоолж, тухайн бүтээгдэхүүний цэвэр жингээс илчлэгийг процентын аргаар тооцоолж бодох үйлдэлтэй байна.

5. Шим тэжээл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн платформын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь:

уг Сервер нь: Хэрэглэгч, Хэрэглэгчийн асран халамжлагч, Хэрэглэгч байгууллагын дансны мэдээллийг агуулсан Дансны мэдээллийн сан, Хэрэглэгч болон Хэрэглэгчийн асран халамжлагчийн мэдээллийг агуулсан Хэрэглэгчийн мэдээллийн сан, Хэрэглэгч байгууллагын мэдээллийг агуулсан Хэрэглэгч байгууллагын мэдээллийн сан, Хэрэглэгчийн захиалсан хоол болон ирцийн мэдээлэл агуулсан Ирцийн мэдээллийн сан, Хүнсний түүхий эдийн мэдээлэл, түүний шим тэжээлийн мэдээллийг агуулсан Хүнсний түүхий эдийн мэдээллийн сан, Хэрэглэгч байгууллагын хоолны газарт шаардлагатай бараа материалын мэдээллийг агуулсан Бараа материалын мэдээллийн сан, Хэрэглэгч байгууллага ашиглах төлбөрийн хэрэгсэл болох касс эсвэл киоскийн мэдээллийг агуулсан Кассын мэдээллийн сан, болон хоолны орц найрлага, түүний шим тэжээлийн үзүүлэлт, технологи ажиллагааг бичсэн хоолны цэсийн мэдээллийг агуулсан Технологийн картын мэдээллийн сан, болон хоолны газрын хоолны дээж, хоолны хэмл, ариутгал халваргүйтлийн мэдээллийг агуулсан Эрүүл ахуйн мэдээллийн сангаас бүрэлдэх группээс сонгогдох 1 эсвэл түүнээс дээш мэдээллийн сантай байна.

6. Шим тэжээл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн платформын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь:

уг Сервер нь: хоолны захиалга хийх зориулалттай Захиалга хийх модуль, Хэрэглэгч байгууллагын өдөр бүрийн хоолны дээж, хоолны хэмийн мэдээлэл, дулааны боловсруулалт хийсэн бүртгэл, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийн мэдээлэл, тогооч гал тогооны ажилтнуудын эрүүл мэнд ариун цэврийн үзлэгийн бүртгэл болон цэвэрлэгээний хуваарийг жагсаалтаар харах, хянах, нэмж бүртгэх, засах боломжтой Эрүүл ахуйн бүртгэлийн модуль, Хоолны материалын татан авалтын мэдээлэл, хүнсний түүхий эдийн жагсаалт, хангамжийн материалуудын жагсаалтыг харах, засах, хянах мөн нэмж бүртгэх боломжтой Татан авалтын мэдээллийн модуль, Системд бүртгэлтэй бүх хоолнуудыг үзүүлж, хоолны газраас гарч буй хоол, бүтээгдэхүүний үнэ, харагдах байдал, үлдэгдлийн жагсаалтыг харуулах Хоолны жагсаалт гаргах модуль, Хоолны жагсаалтад оруулсан бүх хоолны орц найрлага шим тэжээл технологи ажиллагааг бүртгэсэн Технологи карт гаргах модуль, Хэрэглэгч байгууллагын Хоолны газраас гарсан хоолны цэс, зургуудыг харуулах, хоолны цэс зохиож нэмэх, устгах, хэвлэж авах боломжтой Меню зохиох модуль, тухайн өдрийн хоолны Технологи картын дагуу шаардлагатай бараа материалыг шаардсан Шаардах хуудас гаргах зориулалттай зориулалттай Шаардах хуудас гаргах модуль, болон уг Шаардах хуудсыг хянаж зөвшөөрсөн, татгалзсан эсэх жагсаалт харагдуулах, энэ жагсаалтыг хэвлэх, засварлах боломжтой Бараа материал гаргах зөвшөөрлийн модультай байна.

7. Шим тэжээл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн платформын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь:

уг Асран халамжлагчийн төхөөрөмжөөр нэвтрэн ороход уг Сервер нь: тухайн өдрийн хэрэглэгчийн сонгосон хоолыг зураг хэлбэрээр харуулах, хэрэглэгчийн дансны гүйлгээг харуулах, дансны үлдэгдэл болон Хэрэглэгчийн картны QR кодыг харуулах үйлдэл,Хэрэглэгчийн асран халамжлагчийн төхөөрөмж тухайн хэрэглэгчийн дансны хуулгыг харуулах, тухайн хэрэглэгчийн захиалж авсан нийт хоолыг зураг хэлбэрээр харуулах, мөн хэрэглэгчийн картны QR кодыг харагдуулах, хэрэглэгчийн Картыг цэнэглэх үнийн дүнгээ оруулан гүйлгээний утга бичин оруулахад, картыг цэнэглэх, улмаар оруулсан нэхэмжлэлийг QR код болгон харагдуулж, хэрэглэгчид банкны программ хангамж ашиглан картыг нь цэнэглэх боломж олгох үйлдэл, хэрэглэгч картын үнийн дүнг оруулж төлөх товчин дээр даран төлж карт дахин захиалах боломж олгох үйлдэлтэй байна.

8. Шим тэжээл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн платформын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь:

тус Шим тэжээл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн платформыг байгууллагын хоолны газар, ресторан, баар, кафе, цайны газар, гуанз, зочид буудал, жуулчны бааз, болон сувиллын газраас бүрдэх группээс сонгогдох хоол хүнсээр үйлчилдэг газарт ашиглах ба, уг байгууллага нь бага сургууль, дунд сургууль, ахлах сургууль, их дээд сургууль, боловсролын байгууллага, цэцэрлэг, төрийн байгууллага, үйлдвэрийн газар, үйлчилгээний байгууллага, болон хувийн компаниас бүрдэх группээс сонгогдох байгууллага байна.

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2022.11.23Filed
Publication2024.07.31Published
Registration2024.11.18Registered
Activation2024.11.18Active