ТОВЧ ТАЙЛБАР
Энэ шинэ бүтээл алт, зэс, никель, цайр, уран мэтийн металлыг, дурдсан металлын агуулгыг багтаасан хүдрээс гарган авах аргад хамаарна. Уг арга нь 5мм-ээс бага боловч 1мм-ээс их P80 бүхий металлын агуулга багтаасан элсийг хангахын тулд хүдрийг (10) бутлах; 0.15мм-ээс том Р10 ширхэглэгийн хэмжээ болон 25-аас бага ба 3-аас их P90 / P10 -ийн харьцаа бүхий ангилсан элсийг бүрдүүлэхийн тулд нарийн фракцуудыг арилгаж элсийг ангилах; ангилсан элсээс овоолгыг үүсгэх; ба баяжмал шүүдэс дэх элсээс үнэт агуулгыг шүлтжүүлэхийн тулд овоолго дундуур шүлтжүүлэгч ба агаарыг тарааж, түүнээс шүлтжүүлсэн агуулгыг гарган авах үе шатыг багтаана. Шинэ бүтээл түүнчлэн энэхүү аргаар боловсруулсан хүдрээс үүсгэсэн овоолгод хамаарна.
ТОМЬЁОЛОЛ
1. Овоолгын шүлтжүүлэлт дэх металлын агуулгыг багтаасан хүдрийг бэлтгэх ба шүлтжүүлэх аргын ялгаа нь дараах шатуудыг агуулна:
- 5 мм-ээс бага ба 1 мм-ээс том Р80 ширхэглэгийн хэмжээ бүхий металлын агуулгыг багтаасан элсийг бүрдүүлэхийн тулд металлын агуулгыг багтаасан хүдрийг бутлах;
- 0.15 мм-ээс том Р10 ширхэглэгийн хэмжээ болон 25-аас бага ба 3-аас их P90 / P10 -ийн харьцаа бүхий ангилсан элсийг бүрдүүлэхийн тулд элсийг ангилах;
- ангилсан элсээс овоолгыг үүсгэх; ба
- элсээс металлын агуулгыг шүлтжүүлэхийн тулд овоолго дундуур шүлтжүүлэгч ба агаарыг тараах;
- энд элсийг 5 метрээс илүү өндөртэй өндөрлөгт овоолно.
2. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь хүдрийг 3 мм-ээс бага P80 эсвэл 2 мм орчим P80 хэмжээнд бутална.
3. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ангилсан элс 0.15 мм-ээс том Р10, 0.25 мм-ээс том Р10, эсвэл 0.3 мм-ээс том Р10, эсвэл 0.4 мм-ээс том Р10 хэмжээтэй байна.
4. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ангилсан элс 20-иос бага P90 / P10 - ийн харьцаа, эсвэл 18-аас бага P90 / P10 -ийн харьцаа, эсвэл 15-аас бага P90 / P10 -ийн харьцаатай байна.
5. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ангилсан элс 5-аас их P90 / P10 -ийн харьцаа эсвэл 8-аас их P90 / P10 -ийн харьцаатай байна.
6. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ангилсан элс болон ангилсан элсээс бүрдүүлсэн овоолго нь 10-5 м/с-ээс их ус нэвтрүүлэх чадвар, эсвэл 5х10-4 м/с-ээс их ус нэвтрүүлэх чадвартай байна.
7. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь элсийг овоолон шүлтжүүлэх нь хүдрээс үнэт агуулгыг гарган авах анхдагч арга бөгөөд хүдрийн 50 %-иас илүүг элсэн овоолгын шүлтжүүлэлтээр боловсруулах, эсвэл 60 %-иас илүүг элсэн овоолгын шүлтжүүлэлтээр боловсруулах, эсвэл 70 %-иас илүүг элсэн овоолгын шүлтжүүлэлтээр боловсруулна.
8. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь элсэн овоолгын шүлтжүүлэлтийг суурин болон динамик овоолгод 2 жилээс бага хугацаагаар, эсвэл 6 сараас бага, эсвэл 3 сараас бага шингэлтийн хугацаагаар гүйцэтгэнэ.
9. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь усалгааг зогсоосноос хойш 2 долоо хоногийн дотор, эсвэл 1 долоо хоногийн дотор, эсвэл 3 хоног орчимд 15 %- иас бага агуулагдсан усыг овоолго багтаана.
10. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь агааржуулалт ба шүлтжүүлэлтийг дараалан сайжруулахын тулд овоолгыг нэгээс олон услах ба нэвчүүлэх мөчлөгт хамруулна.
11. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь чулуулгыг арилгах, дараа нь элсний овоолгоос үнэт бүрэлдүүн хэсгүүдийг гарган авахын тулд олон уусгагчийг дараалан ашиглана.
12. Аргын томьёоллын 11 дүгээрийн ялгаа нь зэс, алтыг хоёуланг нь агуулсан хүдрийг эхлээд овоолон шүлтжүүлж зэс гаргаад усаар угаах ба дараа нь ялгаатай урвалжаар шүлтжүүлэн алт гаргаж авна.
13. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ангилсан элсийг, гидравлик эсвэл механик төхөөрөмж ашиглан гадагшлуулах цэгээс цацаж овоолго дээр хуримтлуулна.
14. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь элсийг 10 метрээс дээш өндөртэй, эсвэл 20 метрээс өндөртэй, эсвэл 40 метр хүртэлх өндөртэй өндөрлөгт овоолно.
15. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь элсийг динамик нуруулдан шүлтжүүлж, түүнийг дараа нь гидравлик олборлолтын аргаар динамик дэвсгэрээс зайлуулна.
16. Аргын томьёоллын 15 дугаарын ялгаа нь овоолго дахь бүсүүдийн исэлдэн ангижрах потенциал болон температурыг хянахын тулд овоолгыг агаар шахах цэгүүдтэй байгуулсан байна.
17. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь металлын агуулга нь алт, зэс, никель, цайр ба уранаас сонгогдсон байх ба дурдсан металлын агуулгыг багтаасан хүдрүүд нь алтны хүдэр, зэсийн хүдэр, никелийн хүдэр, цайрын хүдэр ба ураны хүдрээс сонгогдсон байна.
18. Овоолон шүлтжүүлэхэд зориулагдсан элсэн овоолгын ялгаа нь металл агуулгыг багтаасан хүдрээс бэлдсэн элсийг агуулах ба уг элс нь 5 мм-ээс бага P80 ширхэглэгийн хэмжээ, 0.15 мм-ээс том Р10 ба 25-аас бага ба 3-аас дээш P90 / P10 харьцаатай байж, энд 5 метрээс дээш өндөртэй өндөрлөгт элсийг овоолно.
19. Элсэн овоолгын томьёоллын 18 дугаарын ялгаа нь элс 0.15 мм-ээс том Р10 ширхэглэгийн хэмжээ, эсвэл 0.25 мм-ээс том Р10 ширхэглэгийн хэмжээ, эсвэл 0.3 мм-ээс том Р10 ширхэглэгийн хэмжээ, эсвэл 0.4 мм-ээс том Р10 ширхэглэгийн хэмжээтэй байна.
20. Элсэн овоолгын томьёоллын 18 дугаарын ялгаа нь элс 20-иос бага ба 5-аас их P90 / P10 -ийн харьцаа, 15-аас бага ба 8-аас их P90 / P10 -ийн харьцаатай байна.
21. Элсэн овоолгын томьёоллын 18 дугаарын ялгаа нь овоолгын ус нэвтрүүлэх чадвар 10-5 м/с-ээс их, эсвэл 5х10-4 м/с-ээс их байна.
22. Элсэн овоолгын томьёоллын 18 дугаарын ялгаа нь 10 метрээс дээш өндөртэй, эсвэл 20 метрээс өндөртэй, ба 40 метр хүртэлх өндөртэй өндөрлөгт овоолно.
23. Элсэн овоолгын томьёоллын 18 дугаарын ялгаа нь металлын агуулга нь алт, зэс, никель, цайр ба уранаас сонгогдсон байх ба дурдсан металлын агуулгыг багтаасан хүдрүүд нь алтны хүдэр, зэсийн хүдэр, никелийн хүдэр, цайрын хүдэр ба ураны хүдрээс сонгогдсон байна.