Мэдүүлгийн төрөл
Patent
Мэдүүлгийн төрөл
Үндэсний
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 10-2022-0007052 2022.12.27
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 10-2022-0007052
A
2024.10.30
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(51) IPC ангилал
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(54) Нэр
(MN) Хонины ноосон дүүргэлттэй матрас хийх арга
(EN) Production method of wool cloth fiber mattress
(57) Товч тайлбар
(MN)

Товч тайлбар
Монгол улс жил бүр 30,0 мянга орчим ноос бэлтгэдэг боловч бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүйгээс үнэ хямд, зарим тохиолдолд тухайлбал нэхийний ноос ашиглагдахгүй
хаягддаг. Билчээрийн маллагаатай монгол хонины ноос дэлхийн бусад орны хонины
ноосноос ялгарах шинж чанаруудтай. Монгол хонины ноосны ширхэгт бүдүүн, ээрмэлийн
үйлдвэрлэлд тохиромж муутай, хялгасан ширхэгт нь ноосныхоо 60 орчим хувийг эзэлдэг
голоороо хөндийтэй. Гэвч үүнээс гадна жингийхээ 40 хувьд нь хүртэл чийгийг шингээх,
дулаан хадгалах өндөр шинж чанар бүхий үзүүлэлттэй, нөхөн баяждаг үнэт түүхий эд.
Ноос нь хөвсгөр шинж чанартай эзэлхүүний 80% хувь нь агаар байдаг. Ноосоор хийсэн
бүтээгдэхүүнүүд нь хүйтэнд дулаан, халуунд сэрүүн байж чийг үнэрийг биедээ шингээж
гадагшлуулдаг.
Ийм шинж чанар бүхий түүхий эдээр хийсэн матрасанд дээрхи сайн чанарууд бүрэн
хадгалагдаж хүний эрүүл мзндэд нэн таатай нөлөөлөлийг үзүүлэх болно. Матрасны
хэмжээ, нягтарлыг ямарч шийдлээр хийх боломжтой. Шийдлээр илэрхийлж байгаа
бүдээгдэхүүнийг бүрэн гар ажиллгаагаар хийхээс гадна ноос бутлах, сэмлэх, самнах
машиныг оролцуулан хийж болно.

(EN)

Томьёолол

1. Монгол хонины ноосоор матрасны дүүргэгч хийх аргын ялгаа нь матрасны гадна даавуун бүрээсийг бэлдээд дотор талд нь ижил талбай бүхий таславч хаалтуудыг тавьж  тасалгаанууд үүсгээд тасалгаануудаа хонины бүдүүн ба бүдүүвтэр ширхэгтэй, угааж цэвэрлэсэн, хялгасан ширхэгт ба ноолууран ширхэгтийг нь ялгаагүй ижил жин хэмжээтэй   ноосоор дүүргэсний дараа таславч хаалтаа авч матрасныхаа бүрээсийг битүүлж оёод матрасны гадаргуугийн хоёр талаас ижил зайтай цэгүүдэд хавж оёно.

2. Монгол хонины ноосоор матрасны дүүргэгч хийх аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь урьдчилан жигнэж бэлдсэн ноосоо  самнах машинаар самнаж, самнагдсан ноосоо матрасны хэмжээ бүхий талбайд дамжуулагчаар жигд нугалан авч матрасны бэлдсэн уутанд хэлбэр хэмжээг алдагдуулахгүйгээр хийж, битүүлж оёно.

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2022.12.27Filed
Publication2024.10.30Published