Товч тайлбар
Шинэ бүтээл нь өрмийн хошууг өөрөө өрөмддөг чулуулгийн болтны хөндий бариултай холбох адаптерт хамаарах бөгөөд уг адаптер нь алсын төгсгөл ба ойрын төгсгөлийн хооронд тэнхлэгийн дагуу сунадаг их бие, төгсгөлүүдийн хооронд сунадаг гуурсан хоолой, их биеийг ойрын болон алслагдсан хэсэг болгон хувааж их биеийн гадна талыг үүсгэх хамар гадаргуугаас бүрдэх бөгөөд ойрын хэсгийн хамгийн багадаа нэг хэсэг нь ойрын төгсгөл рүү нарийссан эхний шовгорыг агуулдаг ба хамгийн багадаа холын хэсэг нь алслагдсан төгсгөл рүү нарийссан хоёр дахь шовгорыг багтаасан бөгөөд эхний шовгор ба хоёр дахь шовгор нь бариулын цооног болон өрмийн хошууны завсарт тус тус холболтонд тохирсон байна.
Tомьёолол
1.Өрмийн хошууг өөрөө өрөмддөг чулуулгийн болтны хөндий бариултай холбох адаптерын ялгаа нь адаптер нь
алсын төгсгөл ба ойрын төгсгөлийн хооронд тэнхлэгийн дагуу сунаж үргэлжлэх их бие,
төгсгөлүүдийн хооронд сунаж үргэлжлэх гуурсан хоолой, их биеийг ойрын болон алслагдсан хэсэг болгон хувааж их биеийн гадна талыг үүсгэх хамар гадаргуугаас бүрдэх бөгөөд энд
ойрын хэсгийн хамгийн багадаа нэг хэсэг нь ойрын төгсгөл рүү нарийссан эхний конусыг, холын хэсгийн хамгийн багадаа нэг хэсэг нь алслагдсан төгсгөл рүү нарийссан хоёр дахь конусыг багтаасан байх ба эхний конус болон хоёр дахь конус нь бариулын цооног болон өрмийн хошууны хөндийд тус тус холбогдохоор тохирсон байна.
2. Холболтын тохируулгатай өрмийн хошууны иж бүрдлийн ялгаа нь иж бүрдэл нь
өрмийн хошуу,
хошуу нь нүүр ба арын үзүүрийн хооронд тэнхлэгийн дагуу сунаж үргэлжлэх өрмийн хошууны их биеээс бүрдэх ба их бие нь арын үзүүрт байрлах конус хөндий,
өрөмдлөгийн нүүрэн талын үзүүрт хөндий нүхтэй дор хаяж нэг гуурсан хоолойноос бүрдэнэ,
өрмийн хошууг өөрөө өрөмддөг чулуулгийн болтны хөндий бариултай холбох адаптер,
адаптер нь алсын төгсгөл ба ойрын төгсгөлийн хоорондох тэнхлэгийн чиглэлд сунаж үргэлжлэх их бие,
төгсгөлүүдийн хооронд сунаж үргэлжлэн байрлах гуурсан хоолой, их биеийг ойрын хэсэг болон алслагдсан хэсэг болгон хувааж их биеийн гадна гадаргууг үүсгэх хамар гадаргуугаас бүрдэх ба
энд ойрын хэсгийн хамгийн багадаа нэг хэсэг нь ойрын төгсгөл рүү нарийссан эхний конусыг агуулдаг ба холын хэсгийн хамгийн багадаа нэг хэсэг нь алслагдсан төгсгөл рүү нарийссан хоёр дахь конусыг багтаасан байх ба эхний конус ба хоёр дахь конус нь бариулын цооног болон өрмийн хошууны конусан хөндийд тус тус холбогдохоор тохирсон байна.
3. Өрмийн хошууны ялгаа нь өөрөө өрөмддөг чулуулгийн болтны хөндий бариултай холбох холболттой тохирсон байх өрмийн хошуу нь
өрмийн нүүр болон арын үзүүрийн хооронд тэнхлэгийн дагуу сунаж үргэлжлэх өрмийн хошууны их бие,
төгсгөлүүдийн хооронд сунаж үргэлжлэх гуурсан хоолой,
их биеийг ойрын хэсэгт хувааж их биеийн гадна гадаргууг үүсгэх өрмийн нүүрний төгсгөлд төгсдөг хамар гадаргуу,
алслагдсан хэсгээс бүрдэх ба
энд алслагдсан хэсгийн ядаж нэг хэсэг нь арын үзүүр рүү нарийссан конусыг агуулах ба уг конус нь бариулын цооногийн холболтонд тохирсон байна.