Товч тайлбар
Эрдэмтдийн судалгаагаар үхрийн фермийн аж ахуйгаас хоногт дунджаар нэг үхрээс 15 кг баас ялгарч улсын хэмжээнд нийт 1500 тонн органик компост бордооны үнэт түүхий эд болох үхрийн баасыг фермийн хашаа, саравч, гуу жалга, бэлчээрийн талбайд хур хог хаягдал болж буйг шинжлэх ухааны судалгаа шинжилгээн дээр үндэслэн болосвруулах бөгөөд баталгаажилтыг стандартаар баталгаажуулан Монгол улсын дутагдаж буй компост бордоог нөхөх болон уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй хүлэмжийн хийг бууруулахад бодит үр дүнг үзүүлэх болно. Бид Монгол компост (сайжруулсан хөрс) бордоогоо MNS6507:2015 Компост бордоо Техникийн шаарлага стандарт үзүүлэлтийг баримтлан дүгнэлт хийж үзэхэд
компостын физик үзүүлэлтээр хар хүрэн ба хар бараан өнгөтэй тохирч байгаа бөгөөд, ойн хөрсний үнэртэй ба үнэр ижил, агаарын хуурай чийгийн агууламжаар 10 хувиар бага, харин анхны чийгийн дүн ойролцоо үзүүлэлтгэй байна. Компостын агрохимийн үзүүлэлтээр органик бодис өндөр, нийт азотын агууламж тэнцүү буюу 0.24 хувиар их, хөдөлгөөнт фосфор 4-8 дахин их, кали, хялбар задрах азотоор их, урвалын орчин ижил, хорт бодисын агууламжийн
үзүүлэлтээр хром 137.9 мг, хар тугалга 65.2 мг-аар бага бол кадми байхгүй, микробиологийн үзүүлэлтээр халуунд тэсвэртэй гэдэсний савханцрын TOO (E.coli), салмонелл болон гэдэсний бүлгийн бусад эмгэг төрөгчид үзүүлэлт нь ойролцоо байна. Энэ нь Монгол улсын Компост бордооны техникийн шаардлага стандартыг үндэслэн харьцуулалт, үнэлэлт дүгнэлт хийж компост бордоог хийх, хянахад сөрөг нөлөөгүй, харин үзүүлэлтүүд ижил төстэй, ойролцоо байгаа нь Монгол компост (сайжруулсан хөрс) бордоо нь стандарт шаарлагыг хангаж байгааг буюу сайн үр дүнг илтгзж байна.
Томьёолол
Бууцаар компост бордоо үйлдвэрлэх аргын ялгаа нь түуний үндсэн түүхий эд болох органик хаягдал буюу малын өтөг, бууц (ургамлын үлдэгдэл)- аар овоолго (нуруу) үүсгэж: тогтмол 50-60 хувийн чийгтэй байхаар тооцож усалгааг жигдхэн зөөлөн шүршиж хийх ба түүхий эдийг эргүүлж холих замаар агаарын солилцоо явуулж, биологийн дулаанаар ялзмагжиж бий болсон компостыг техникийн дулаан буюу +120°С уурын дулаанаар 45-90 минут ариутган боловсруулна.