Мэдүүлгийн төрөл
Patent
Мэдүүлгийн төрөл
Үндэсний
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 10-2023-0007079 2023.02.13
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 10-2023-0007079
A
2024.10.30
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(51) IPC ангилал
(72) Зохион бүтээгч
(MN) Дамдин БАЯРЛХАГВА : УБ, СБД, 7-р хороо, 11-р хороолол 7-104 тоот
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(54) Нэр
(MN) Мал, ан амьтны гаралтай био-материалын, төрөл зүйлийн харьяаллыг мтДНХ-ийн баркодын шинжилгээгээр тодорхойлох арга
(EN) Methods for determining species affiliation of animal and wildlife bio-materials by mtDNA barcode analysis
(57) Товч тайлбар
(MN)

ТОВЧ ТАЙЛБАР
Амьтны аймгийн амьд биесийг зүйлийн түвшинд ялган таних боломж бүхий мт-ДНХ-ийн өвөрмөц дарааллын тодорхой хэсэг нь амьтны биеийн аль нэг хэсэг, биологийн шингэн, түүнчлэн морфологийн шинж тэмдэг нь механик эвдрэлд орж танигдахгүй болсон түүхий эд, биоматериалыг зүйлийнх нь хувьд ямар амьтан болохыг тогтооход хэрэглэх молекул түвшний содон шинж тэмдэг мөн. Энэ хэсгийг баркод гэж нэрлэдэг байна. Бидний туршилт судалгааны үр дүнд бий болгосон ДНХ-ийн баркодын секвенцийн лавлагаа болгон хөхтөн амьтны гаралтай дээж, түүхий эд, био материалымэдээллийг биологийн зүйлийн хувьд ямар амьтан болохыг "blast" шинжилгээний харьцуулалтыг ашиглан шинжилснээр 99% -иас дээш өндөр нарийвчлалтайгаар тогтоон, олон улсын генетик мэдээллийн сан (NCBI)-д бүртгүүлэн дугаар аваад байна. Баркодын маркёр болгон хэрэглэх шалгуурыг хангах. амьтны геномын тодорхой хэсэг нь дараах хоёр нөхцлийг хангасан байх шаардлагатай гэж үздэг.
1.ДНХ-ийн молекулын энэ хэсэгт байрлах нуклеотидуудын дараалал (секвенци) нь тухайн зүйлд хамаарах амьд биесийн бүх төлөөлөгчдөд үндсэндээ адилхан (ялгаа нь 1%-аас илүүгүй) байх.
2.Бусад зүйлүүдийн ДНХ-ийн энэ хэсгүүдэд байрлах нуклеотидуудынхаа дарааллаар өөр хоорондоо (2%-аас багагүй) ялгаатай байх.
Амьтны аймгийн нийт зүйлүүдийн хувьд баркодын маркёр болж чадах ийм хэсэг бол митохондрийн ДНХ-ийн цагираг молекулд байрших цитохром С оксидаза ферментийн I дэд хэсгийг кодлогч COl (COX1) генийн 51 -он төгсгөлийн 658 хос нуклеотид дараалал болдог байна [7].
Иймд Митохондрийн геном дахь цитохром С оксидаза ферментийн I дэд хэсгийг кодлогч COI (COX 1) генийн энэ хэсгийг ДНХ-ийн баркодын маркёр болгон ашиглаж байна. COI ген бол митохондри агуулсан бүх амьд биест бүгдэд нь байдаг бөгөөд 1540 хос нуклеотид урт хэмжээтэй, интрон агуулдаггүй онцлогтой. COI-генийн 51 -төгсгөлийн 658 хос нуклеотид хэмжээтэй энэ хэсэг бол амьтны аймгийн бүх амьд биесийг зүйлийн хувьд тодорхойлоход түгээмэл ашигладаг сонгодог маркёр болжээ. Энэ маркёрийг стандарт праймеруудын тусламжтайгаар хялбархан олшруулж болдог (Folmer et al., 1994) [7], Таксономын янз бүрийн бүлэгт хамаарах 13000 орчим амьтны зүйлүүдийг COI- генийн энэ хэсгийн секвенцийн буюу нуклеотидуудын байрлалаар харыдуулахад зүйл хоорондын ялгаа нь 2%-аас багагүй, дундач хэмжээ нь 11.3% байсан байна (Hebert et.al.,2003b) [3],
Зүйлийн доторх бодгалуудын хоорондох ялгаа нь 1% -аас илүүгүй (Hebert et.al.,2003a) байсан байна[8]. П.Хеберт нар судалгааны үр дүнд үндэслэн баркодын маркёрийн 2-3% -ын ялгаа бол зүйлүүдийн хоорондох хязгаар зааг гэж үзжээ (Hebert et.al.,2004a) [9],
ДНХ-ийн баркодын судалгаа бол The Consortium for the Barcode of Life (CBOL,http://www.barcodeoflife.org), The Barcode of life Data systems (BOLD, http://www.barcodinglife.org) зэрэг биологийн зүйлүүдийн ангилал зүйн хамаарал, биологийн олон янз байдлыг илрүүлэхэд ашиглах зориулалттай, ДНХ-ийн өгөгдлийн санг үүсгэх олон улсын томоохон төслүүдийн үндэс болж байна[3]. 2010 оноос The International Barcode of Life (iBOL;http:www.ibol.org) гэсэн нэртэй олон улсын төсөл хэрэгжиж эхлэсэн бөгөөд биологийн зүйлүүдийн баркодын маркёр хэсгийн секвенцийн өгөгдлөөр мэдээллийн нээлттэй санг бий болгохоор ажиллаж байна [5.6],
Амьтны аймгийн хувьд мт-ДНХ-ийн цитохромоксидаза С ферментийн I дэд хэсгийг кодлогч COI генийн 51-он төгсгөлийн 658 хос нуклеотид секвенцийг баркодын маркёр болгон ашигладаг. Баркодын маркёр нь:
1 .Тухайн зүйлийн бүх төлөөлөгч бүхэнд үндсэндээ адилхан байх.
2.Өөр,өөр зүйлүүдийн хувьд статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байх гэсэн үндсэн шаардлагыг хангаж байх ёстой.
Эдийн засаг, нийгмийн,инновацийн ач холбогдол:
Биологийн төрөл зүйл, олон янз байдлыг тогтооход ашиглах генетик баркодын секвенцийн мэдээллээр лавлагаа хийх нь дараах практик ач холбогдолтой.Үүнд:
Байгаль хамгааллын оновчтой менежмент хийх
Экологийн мониторинг хийх
Хүн эмнэлэгт амьтны гаралтай овчний оношилгоо хийх
Мал эмнэлэг, халдвар эрүүл ахуйн хяналт хийх
Хорио цээрийн дэглэм тогтоох үйл ажиллагаа
Шүүхийн шинжилгээ, нотолгоо эксперт
Амьтны гаралтай түүхий эд ,хагас боловсруулсан махан бүтээгдэхүүний гарал үүсэлд
хяналт тавих зэрэг практик хэрэглээ байна.
Үр дүн нь практикт нэвтэрч, эдийн засаг, нийгмийн ач холбогдол нь гарна.
Манай оронд зарим зүйл зэрлэг ховор ан амьтдыг хууль бусаар агнаж, үйлдвэрлэлийн түүхий эд болгох зорилгоор эд эрхтнийг дамлан худалдах гэмт хэрэг олон гарч байгаа нөхцөлд гааль, мэргэжлийн хяналт, амьтан хамгаалал, цагдаа, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг хууль хяналт, төр олон нийтийн байгууллагууд нь энэхүү аргыг ашиглан амьтны гарал үүслийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож болно. Энэхүү аргын эдийн засаг, нийгмийн ач холбогдолыг тодорхойлно.

(EN)

Томьёолол:

1. Мал, ан амьтны гаралтай био-материалын , төрөл зүйлийн харьяаллыг мтДНХ-ийн баркодын шинжилгээгээр тодорхойлох аргын ялгаа нь

- хөхтөн амьтны гаралтай биоматериалаас ДНХ ялгах

- мДНХ-ийн баркодын хэсгийг олшруулахын тулд өвөрмөц хос праймер хэрэглэн, ПГУ (PCR)-ыг тохиромжтой горимд явуулах,

ПГУ-ын бүтээгдэхүүний гарц болон хэмжээг электрофорезын аргаар шалгах үе шатаас бүрдэнэ.

2. Аргын томьёоллын нэгдүгээрийн ялгаа нь праймер холбогдох температур нь 50°С байна.

3. Аргын томьёоллын нэгдүгээрийн ялгаа нь хэрэглэх праймер нь дараах дараалалтай байна.

VF1d -TCTCAACCAACCACAARGAYATYGG -VF1d гэсэн шууд унших праймер,

VR1d-TAGACTTCTGGGTGGCCRAARAAYCA-VR1d гэсэн урвуу унших праймер

4. Аргын томьёоллын нэгдүгээрийн ялгаа нь ПГУ явагдах нийт эзлэхүүн 30 мкл урвалжийг дараах найрлагатай бэлдэх бөгөөд ПГУ явуулахад урвалын давталтын тоо 25 байна

                        10х ПГУ-ын буфер-3.0мкл

                        Нэрмэл ус -20.7мкл

                        дНТФ-2.4мкл

                        хөтлөгч гинжний праймер -0.38мкл

                        хоцрогч гинжний праймер -0.38мкл

                        Такү полимераза - 0.14мкл

                        Дээж- 3.0 мкл

 

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2023.02.13Filed
Publication2024.10.30Published