Товч тайлбар
Овъёос, үр тариагаар баяжуулсан эрдэст, уурагт тэжээл бэлтгэх арга, тэжээлийн найрлага нь мал аж ахуйн салбарт хамаарах ба малын тэжээлийн үйлдвэрлэлд ашиглахад зориулагдсан болно. Мал, гэрийн тэжээвэр амьтныг эрдэс, уураглаг тэжээлээр тухайн үед нь хангах, ялангуяа байгалийн гамшиг, зудын бэрхшээлтэй үед зориулж хэрэглэх эрдэслэг, амин дэмээр баялаг тэжээлийн нэр төрлийг нэмэгдүүлэх, тээврийн болон бусад өртөг зардлыг бууруулахын тулд үр тариа, будааны сонгосон төрлүүд дээр овъёосыг түлхүү, улмаар ясны гурил, хужир нэмснээр шинэ нэрийн тэжээлийн найрлагыг гарган авах, улмаар энэ найрлагатай тэжээлийг ургамлын сөлтэйд бэлтгэж түүнчлэн орон нутаг, отрын бүсэд урьдчилан хүргэж нөөцлөх зорилго тавьсан болно. Үр тариа, будааны сонгосон төрлүүд, байгалийн хужир шүү, ясны гурилын тодорхой хольц дээр овъёосыг илүү орцоор нэмж баяжуулан тэдгээрийн уураглаг эрдэс, амин дэмүүдийн агууламжийг ашиглахын тулд хооронд нь зохицтой харьцаагаар сонгон хольж багсармал болон хорголжин байдлаар бэлтгэсэнд шинэ бүтээлд хамаарах энэхүү шийдлийн мөн чанар оршино. Үр тарианы багсармал болон хорголжин тэжээлийг мал амьтны ялангуяа бэлчээрийн малын ашиг шимийн онцлогт тохируулан нэмэлт тэжээлээр өгөх бөгөөд уургаар баялаг орц болгосноор нэг малаас авах үр өгөөжийг 30-40% нэмэгдүүлэх боломжтой юм. Тухайлбал: - Бод малын махны гарц 20%, сүүний гарц 12% нэмэгдүүлэх - Бог малын махны гарц 15%, сүүний гарц 10% нэмэгдүүлэх - Малын ноолуурын гарц 14% нэмэгдүүлэх - Малын төлжилт, насжилтын эргэцийг 6 сараар наашлуулж хугацаа хэмнэх - Үнийн хувьд чанараар ойролцоо импортын тэжээлээс 30-40% хямд - Манай улсад одоогоор ашиглагдаж байгаа бусад төрлийн тэжээлтэй харьцуулахад зардал болон хөдөлмөр зарцуулалтыг 6-10 дахин бууруулсан. - Малд бага хэмжээгээр өгөхөд бусад тэжээлээс илүү үр ашигтай учраас хөдөө орон нутагт тээвэрлэж хүргэх, хадгалалтын зардал болон хөдөлмөр зарцуулалтыг бууруулна. - 40кг-аар савласан 1 шуудай тэжээл нь 5кг-аар савласан 6.4 шуудай хивэг, 11 боодол хадлангийн өвстэй тэнцэхүйц чанартай нь тогтоогдсон. Эдгээр үзүүлэлтүүд нь энэхүү шинэ бүтээлээр дэвшүүлж байгаа шийдлийн чанар, эдийн засгийн болон бусад үр дүнг илэрхийлнэ.
Томъёолол
1. Овъёос, үр тариагаар баяжуулсан эрдэст уурагт тэжээл бэлтгэх арга, тэжээлийн найрлагын ялгаа нь малын уургийн дутагдлыг нөхөх, тарга хүчийг хадгалах, тэжээсэн малын таваарлаг чанарыг өсгөх, өртөг зардал хэмнэх зорилгоор тэжээлийн багсармал хольцийг бэлтгэхдээ хөц будаа, овьёос, гурвалжин будаа, цагаан будааг тус бүр 3 удаа, шар будааг 2 удаа 0.2 мм хүртэл бутлагчаар тээрэмдэж нунтагласны дараа ясны гурил, хүнсний хивэг, хужир нэмж холигчид 1 талдаа 2 минут, бүгд 10 минут тус тус хутгаж холих ба хорголжин тэжээлийг хэвлэгчээр 2-6 мм-ээр хэвлэж савлана.
2. Томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь эрдэст, уураглаг багсармал болон хорголжин тэжээлийн найрлага нь дараах орцтой байна. (кг/100кг)
Овьёос 25.0
Ясны гурил 14.5
Цагаан будаа 12.5
Гурвалжин будаа 12.5
Хөц будаа 12.5
Шар будаа 12.5
Хүнсний хивэг 8.0
Хужир 2.5