Мэдүүлгийн төрөл
Patent
Мэдүүлгийн төрөл
PCT National Phase Entry
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 10-2023-0007098 2021.09.07
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 10-2023-0007098
A
2024.10.30
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
CN 202010937354.4
2020.09.08
(72) Зохион бүтээгч
(MN) CHEN, Lin : No. 3009, BYD Road, PingshanShenzhen, Guangdong 518118
(MN) LIU, Jie : No. 3009, BYD Road, PingshanShenzhen, Guangdong 518118
(MN) XIA, Jun : No. 3009, BYD Road, PingshanShenzhen, Guangdong 518118
(MN) ZENG, Hao : No. 3009, BYD Road, PingshanShenzhen, Guangdong 518118
(MN) ZHOU, Qian : No. 3009, BYD Road, PingshanShenzhen, Guangdong 518118
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Д.Дэлгэрцоо : СБД, 6-р хороо, Бага тойруу-44, Этүгэн их сургууль, 1307 тоот,
(54) Нэр
(MN) ЗАМ ТӨМРИЙН ХЭСЭГ БА ЗАМ ТӨМӨР
(EN) TRACK BEAM UNIT AND TRACK BEAM
(57) Товч тайлбар
(MN)

ТОВЧ ТАЙЛБАР

Шинэ бүтээл нь зам төмрийн хэсэг (100) болон зам төмөр (1000) юм. Зам төмрийн хэсэг нь үндсэн бүрэлдэхүүн хэсэг (1) ба чиглүүлэх бүрэлдэхүүн хэсэг (2)-г агуулна. Үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь зам төмрийн толгой хэсэг (11), ул хэсэг (12) ба хүзүү хэсэг (13)-г агуулна. Чиглүүлэх бүрэлдэхүүн хэсэг нь чиглүүлж эмхлэгч хавтан (21) ба холбогч бүтээц (22)-г агуулна. Чиглүүлж эмхлэгч хавтан нь зам төмрийн толгой ба ул хэсгийн хооронд байршина. Чиглүүлж эмхлэгч хавтан нь дагуу тууш чиглэлд сунаж тогтсон босоо байршилтай хавтгай хавтангийн бүтээц бөгөөд хөндлөн чиглэлд зам төмрийн хүзүү хэсгээс зайтай байна. Холбогч бүтээц нь үндсэн бүрэлдэхүүн хэсэг ба чиглүүлж эмхлэгч хавтантай тус тус угсрагдаж, холбогдоно.

(EN)

ТОМЪЁОЛОЛ

1. Зам төмрийн хэсэг (100)-ийн ялгаа нь зам төмөр нь дараахаас бүрдэнэ,

    үүнд:

       - үндсэн бүрэлдэхүүн хэсэг (1), уг үндсэн бүрэлдэхүүн хэсэг (1) нь

             - зам төмрийн толгой хэсэг (11),

             - зам төмрийн ул хэсэг (12), ба

             - хүзүү хэсэг (13)-с бүрдэх ба ул хэсэг (12) нь толгой хэсэг (11)-н доор   

               байршина; хүзүү хэсэг (13) нь толгой хэсэг (11) ба ул хэсэг (12)-н хооронд  

               холбогдоно;

      - чиглүүлэх бүрэлдэхүүн хэсэг (2), уг чиглүүлэх бүрэлдэхүүн хэсэг (2) нь

             - чиглүүлж эмхлэгч хавтан (21) ба

             - холбогч бүтээц (22)-с бүрдэх ба чиглүүлж эмхлэгч хавтан (21) нь толгой  

               хэсэг (11) ба ул хэсэг (12)-н хооронд байна; чиглүүлж эмхлэгч хавтан (21)  

               нь дагуу тууш чиглэлд сунаж тогтсон босоо байршилтай хавтгай  

               хавтангийн бүтээц бөгөөд хөндлөн чиглэлд хүзүү хэсэг (13)-с зайтай  

               байна; холбогч бүтээц (22) нь үндсэн бүрэлдэхүүн хэсэг (1) ба чиглүүлж

               эмхлэгч хавтан (21)-тай тус тус угсрагдаж, холбогдож, чиглүүлж эмхлэгч

               хавтан (21)-г үндсэн бүрэлдэхүүн хэсэг (1)-тэй холбогч бүтээц (22)-р  

               дамжуулан шууд бусаар холбоно.

 

2. Зам төмрийн хэсэг (100)-ийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь хүзүү хэсэг (13) нь дагуу тууш чиглэлд сунаж тогтсон босоо байршилтай хавтгай хавтангийн бүтээц байна; хүзүү хэсэг (13)-н дээд төгсгөл нь толгой хэсэг (11)- н хөндлөн дунд бүрэлдэхүүн хэсэгтэй холбогдоно; мөн/эсвэл хүзүү хэсэг (13)- н доод төгсгөл нь ул хэсэг (12)-н хөндлөн дунд бүрэлдэхүүн хэсэгтэй холбогдоно.

 

3. Зам төмрийн хэсэг (100)-ийн томьёоллын 1 эсвэл 2 дугаарын ялгаа нь холбогч бүтээц (22) нь үндсэн бүрэлдэхүүн хэсэг (1)-тэй тус тусдаа угсрагдаж, холбогдох ба/эсвэл чиглүүлж эмхлэгч хавтан (21)-тай тус тусдаа угсрагдаж, холбогдоно.

 

4. Зам төмрийн хэсэг (100)-ийн томьёоллын 1 эсвэл 2 дугаарын ялгаа нь холбогч бүтээц (22) нь хүзүү хэсэг (13)-тэй угсрагдаж, холбогдоно.

 

5. Зам төмрийн хэсэг (100)-ийн томьёоллын 1 эсвэл 2 дугаарын ялгаа нь холбогч бүтээц (22) нь дараахаас бүрдэнэ: дагуу тууш холбогч хавтан (221), ялгаа нь дагуу тууш холбогч хавтан (221) нь дагуу тууш чиглэлд сунаж тогтсон хөндлөн байршилтай хавтгай хавтангийн бүтээц байна; мөн дагуу тууш холбогч хавтан (221)-н хоёр төгсгөл нь хүзүү хэсэг (13) ба чиглүүлж эмхлэгч хавтан (21)-тай тус тусдаа холбогдоно.

 

6. Зам төмрийн хэсэг (100)-ийн томьёоллын 1 эсвэл 2 дугаарын ялгаа нь холбогч бүтээц (22) нь дараахаас бүрдэнэ: хөндлөн тохируулгын угсралт (222), ялгаа нь хүзүү хэсэг (13) ба чиглүүлж эмхлэгч хавтан (21)-н хооронд дахь хөндлөн зайг тохируулахын тулд хөндлөн тохируулгын угсралт (222) нь хүзүү хэсэг (13) ба чиглүүлж эмхлэгч хавтан (21) хооронд холбогдоно.

 

7. Зам төмрийн хэсэг (100)-ийн томьёоллын 1 эсвэл 2 дугаарын ялгаа нь холбогч бүтээц (22) нь дараахаас бүрдэнэ: үндсэн тулгуур хэсэг (223), ялгаа нь үндсэн тулгуур хэсэг (223) нь хүзүү хэсэг (13) ба чиглүүлж эмхлэгч хавтан (21)-н хооронд холбогдоно; үндсэн тулгуур хэсэг (223) нь тулгуур нэгж хэсэг (2231)- с бүрдэнэ; мөн тулгуур нэгж хэсэг (2231) нь хөндлөн чиглэлд хүзүү хэсэг (13)- с зайтай орших ба хүзүү хэсэг (13)-тэй ойр орших чиглүүлж эмхлэгч хавтан (21)-н хажуу талд дэмжигдэнэ.

 

8. Зам төмрийн хэсэг (100)-ийн томьёоллын 1-7 дугаарын ялгаа нь үндсэн бүрэлдэхүүн хэсэг (1) дараахаас бүрдэнэ: дагуу тууш хөшүүн хавтан (14), ялгаа нь дагуу тууш хөшүүн хавтан (14) нь дагуу тууш чиглэлд сунаж тогтсон хөндлөн байршилтай хавтгай хавтангийн бүтээц байна; дагуу тууш хөшүүн хавтан (14) нь толгой хэсэг (11) болон ул хэсэг (12)-н хооронд байрших ба чиглүүлж эмхлэгч хавтан (21)-н ойр байх хүзүү хэсэг (13)-н хажуу талд байршина; мөн дагуу тууш хөшүүн хавтан (14)-н хөндлөн төгсгөл нь хүзүү хэсэг (13)- тэй гагнагдана.

 

9. Зам төмрийн хэсэг (100)-ийн томьёоллын 1-8 дугаарын ялгаа нь улмаар дараахаас бүрдэнэ: хязгаарлагч бүтээц (3), ялгаа нь хязгаарлагч бүтээц (3) нь толгой хэсэг (11)-н дээд гадарга дээр байрших ба нээлттэй оройтой ховил (31) нь хязгаарлагч бүтээц (3) ба толгой хэсэг (11)-н хооронд тодорхойлогдоно; эсвэл хязгаарлагч бүтээц (3) нь ул хэсэг (12)-н дээд гадарга дээр байрших ба нээлттэй оройтой ховил (31) нь хязгаарлагч бүтээц (3) ба ул хэсэг (12)-н хооронд тодорхойлогдоно; мөн замын хучилтын бүтээц (4), ялгаа нь замын хучилтын бүтээц (4) нь ховил (31)-д хучигдана.

 

10. Томьёоллын 1-9 дүгээрийн аль нэгийн зам төмрийн угсралт ба зам төмрийн хэсэг (100)-ээс бүрдэх Зам төмөр (1000)-ийн ялгаа нь хоёр зам төмрийн хэсгүүд (100) нь хөндлөн чиглэлд байрших ба хоорондоо зайтай байна; мөн зам төмрийн угсралт нь хоёр зам төмрийн хэсгүүдийн хооронд холбогдоно.

 

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2021.09.07Filed
PCT National Phase Entry2021.09.07PCT National Phase
Publication2024.10.30Published