Товч тайлбар
Мэдүүлж буй шийдлээрээ нүүдлийн аж ахуйд сур элдэх төхөөрөмжийг хүний оролцоо бага байлгах, хүний оролцоогүугээр сурийг элдэж ахуйн хэрэглээнд бэлдэх, төхөөрөмжийг ажиллуулахад шаардлагатай эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр шийдэх шинэ хийцийг санал болгож байна. Мэдүүлж буй төхөөрөмжийн шийдэл нь хөдөө аж ахуй, нүүдлийн аж ахуй зэрэг тогтмол эрчим хүчний үүсвэргүй газарт сэргээгдэх эрчим хүчний үүсвэрээр сур элдэх, сур элдэх хугацаанд хүний оролцоогүйгээр сур элдэх үүрэг гүйцэтгэнэ. Мздүүлж буй сур злдэх шинэ шийдэл нь хөтлөх зээрэнцэг бүхий дээд эргэлдэгч биед сурыг оосорлон бэхэлж сурны доод хэсгээр төвөөс зугтах хүчний үлйчлэлд ажиллах масс бүхий доод зээрэнцэгт сурны сул үзүүрийг оосорлоно. Сзргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс дээд зээрэнцгийг хөдөлгөөний чиглэлийг харгалзан хугацааны тодорхой агшинд цахилгаах хөдөлгүүрийг ажиллуулана. Цахилгаан хөдөлгүүрийн эргэлтийн чиглэл хугацааны горимыг удирдлагын нэгж тодорхойлно. Дээд зээрэнцзг тасралтгүй үрэглжлэх үечилсэн ажиллагаагаар сурыг элдэж бүрэн боловсруулна. Энэ мэдүүлж буй төхөөрөмжийи шийдлийг үйлдэврлэлд нэврүүлснээр хямд өртөгтэй өндөр чанартай элдсэн сур үйлдвзрлэж зах зээлийн эрэлт, хөдөө аж ахуйн хэрэгцээг хангах боломжийг олгоно.
Томьёолол
1. Нарны хавтан, цахилгаан энерги хураагуур, удирдлагын нэгж, цахилгаан хөдөлгүүр, эргэлтийн чиглэл мэдрэгч, үндсэн гол, тулгуур хавтан, тулах хөл, доод зээрэнцэг, тэнцвэржүүлэгч ачаа, инерцийн ачаалал үүсгэгчээс бүрдэх Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй босоо тэнхлэгт сур элдэх автомат төхөөрөмжийн ялгаа нь сурны дээд болон доод талд зээрэнцэг байрлуулан доод зээрэнцэг хийцийн доод талд тэнцвэржүүлэгч ачаа болон инерцийн ачаалал үүсгэгчийг тогтоож хөлний дээд талд тулгуур хавтан суурилах ба дээд зээрэнцэгт суусан үндсэн голоор хөдөлгүүртэй холбогдоно.
2. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй босоо тэнхлэгт сур элдэх автомат төхөөрөмжийн 1 дүгээрийн ялгаа нь хөлний дээд хэсэгт зээрэнцгийн эргэлт мэдрэгч суурилуулсан бөгөөд нарны хавтангаар цахилгаан энерги хуримтлуулж түүгээр цахилгаан хөдөлгүүрийг ажиллуулна.