Товч тайлбар
Дэвшүүлж буй шинэ бүтээл нь хүнсний үйлдвэрлэл болон анагаах ухааны салбарт хамаарах ба шинэ бүтээл нь соёолсон үр тариа, самар (цаашид “Молочко” гэж нэрлэе)-наас уураг-аминдэм-эрдэс бодис бүхий бие даасан бүтээгдэхүүн мөн дархлаа дарангуйлах, бактерийн эсрэг, вирусын эсрэг шинж чанартай, төрөл бүрийн тусгайлсан үйлчлэл зориулалттай бүтээгдэхүүний суурь болгон хоол тэжээл болон өвчин, халдвараас (коронавирус гэх мэт) урьдчилан сэргийлэх зориулалттай хүнсний бүтээгдэхүүн гаргаж авах төхөөрөмж, үйлдвэрлэлийн аргуудыг хамарсан байна.
1. Хүнсний бүтээгдэхүүн гарган авах үр тариаг боловсруулах төхөөрөмж ба аргын ялгаа ньтөхөөрөмж нь нэг суурь рам (5) дээр ар араасаа дэс дараалсан, эсвэл нэг эгнээ болон байрласан эсвэл “Г” үсгийн хэлбэр үүсгэн байрласан эсвэл өөр дурын хувилбараар байрлаж болох доорх гурван зангилаа (“Биопроцессор”) хэсгээс бүрдэнэ, Үүнд:
- “Биопроцессор 1” нь эзэлхүүнт сав (1), босоо голын цахилгаан хөдөлгүүр (2), босоо гол (З), хутга (4), суурь тулгуур (5), гаргах жалюзан шнек (7а), гаргах хавхлага (6), шнекны цахилгаан хөдөлгүүр (7)-ээс бүрдэх ба босоо гол дээр бэхлэгдсэн хутга(4)-ны эргэлтээр соёолсон үр тариа, самар гэх мэт бусад түүхий эдийг усан орчинд жижиглэх ажиллагааг гүйцэтгэнэ,
- “Биопроцессор 1”-ын дор байрлах “Биопроцессор N°2” нь түүхий эдийн сав (9), биопроцессорын гадар их бие (10), мөнгөний нано мөхлөгүүд бүхий усан уусмалыг өгөх хоолой (8), торон шүүлтүүр (11), цорго (12), хатуу хэсгийг цуглуулагчийн хөдөлгүүр (13), цорго (14), тээрмийн хөтлөгч хөдөлгүүр (15), дээд тээрмийн чулуу (16), ховилтой эргэдэг тээрмийн чулуу (17), түүхий эдийг чиглүүлэн оруулах хоолой (18)-ноос бүрдэх ба үүссэн зуурмаг маягийн массыг чулуун тээрмээр тээрэмдэн уургийн мембраныг эвдэж нээх ажиллагааг гүйцэтгэнэ.
- “Биопроцессор N°2”-ын ард байрлах “Биопроцессор N°3” нь бүтээгдэхүүний сав (19), чиглүүлэгч хоолой (20), биопроцессорын их бие (21), тор (22), цорго (23), дамжуулгын механизм (24), дээд ган диск (25), эргэдэг мушгирсан диск (26), бэлэн бүтээгдэхүүний гаралтын цорго (27)- оос бүрдэх ба шахуургаар шахагдан дискний сувгуудаар дамжин орж ирсэн бүтээгдэхүүний уургийн (амин хүчлүүд) гадуур байгалийн элементүүдээр бүрхүүл үүсгэх ажиллагааг гүйцэтгэнэ.
2. Төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь “Биопроцессор 1”-ын гаргах жалюзан шнек (7а)-ын харалдаа дор “Биопроцессор 2”-ын түүхий эдийн сав (9), “Биопроцессор 2”-ын Органик уусмал гарах цорго (14)-ын харалдаа “Биопроцессор 3”-ын фитонцид болон “Молочко” бүтээгдэхүүний сав (19) байрлахаар суурь тулгуур (5)-т бэхэлнэ.
3. Төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь төхөөрөмжийн эд ангиуд хүнсний үйлдвэрлэлд зориулсан зэвэрдэггүй гангаар хийгдсэн байна.
4. Хүнсний бүтээгдэхүүн гарган авах үр тариаг боловсруулах аргын ялгаа нь 1-2 мм-ийн соёололтын нахиа гартал цэвэрлэж, угаасан үр тариа болон самрын үрийн соёолсон үрийг “Биопроцессор N°1”-т устай жингийн 1:2 харьцаагаар хольж 20-300С хэмд төхөөрөмжийн хутгаар жижиглэн буталж гарган авсан зуурмаг маягийн зуурамтгай массыг “Биопроцессор N°2”-т ус болон халдваргүйжүүлэх/антисептик бодисын (мөнгөний нано мөхлөг) усан уусмалтай жингийн 1:4 харьцаатай хольж тээрэмдэн хоёр дахь бүтээгдэхүүн буюу нянгийн эсрэг шинж чанартай “Молочко”-г гарган авч түүнийг “Биопроцессор N°3”-т байгалийн элементээр (фитонцид) 20-30°С хэмд үйлчилэн гадуур нь бүрхүүл үүсгэн гурав дахь бүтээгдэхүүн буюу нянгийн эсрэг, дархлаа дэмжих тусгайлсан үйлчлэл бүхий ундаа (суспензия) ХНЗ гарган авна.
5. Хүнсний бүтээгдэхүүн гарган авах үр тариаг боловсруулах аргын томьёоллын 4 дүгээрийн ялгаа нь “Биопроцессор N°2”-т зуурмаг маягийн массын хатуу хэсгүүд (эслэг болон бусад) сепаратораар дамжин дээд хэсгээр гадагшлан гарна.