Мэдүүлгийн төрөл
Patent
Мэдүүлгийн төрөл
Үндэсний
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 10-2023-0007125 2023.05.19
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 10-2023-0007125
A
2024.10.30
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(72) Зохион бүтээгч
(MN) Галдансамбуу, САРАН : Баянгол дүүрэг, 2-р хороолол, 27-р хороо, Г-01/05
(MN) Рэнцэндаваа, ДОЛГОРЖАВ : Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 30/19
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Дамдинсүрэн, ДАМДИНБАЯР : Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 45-27
(54) Нэр
(MN) Цеолитон нэмэлттэй керамик мембран болон түүнийг гарган авах арга
(EN) Zeoliton-doped ceramic membrane and its preparation method
(57) Товч тайлбар
(MN)

Товч тайлбар

Тус шийдлийн зорилго нь Монгол орны шаварлаг түүхий эд каолин болон цеолитыг ашиглан ус шүүх зориулалттай Цеолитон нэмэлттэй керамик мембран болон түүнийг гарган авах аргыг гаргахад оршино.

Үндсэн түүхий эдээр каолиныг баяжуулан, байгалийн цеолитыг 0.45 мм-ийн ширхэглэлтэйгээр бутлан авна. Хуурай массын жингийн 10%-д метилцеллюлозыг барьцалдуулагчаар авч холиод, 40%-ийн ус нэмж зуураад 24 цаг битүүмлэлтэй саванд хадгалж чийгийг гомогенжуулсны дараа давхар шурагт вакууман пресс ашиглан хэвлэнэ. Ингэж хэвлэсэн эдлэлийг тасалгааны температурт агаарын хуурай болтол хатаасны дараа 800°С-ийн температурт шатаан цеолитон нэмэлттэй керамик мембраныг гарган авна.

Цеолитон нэмэлттэй керамик мембран нь эх орны түүхий эдийг ашиглан ус цэвэршүүлэх хямд төсөр бүтээгдэхүүн болсон. Үүнийг арьс ширний үйлдвэр, нэхмэлийн үйлдвэрийн усыг шүүж цэвэршүүлэхэд ашиглаж, байгаль орчны бохирдлыг бууруулах улмаар үйлдвэрлэлийг дэмжих ач холбогдолтой.

(EN)

ТОМЬЁОЛОЛ

1. Цеолитон нэмэлттэй керамик мембраны ялгаа нь: баяжуулсан каолинит 40-50%, байгалийн цеолит 50-60%, болон метилцеллюлоз 5-10% бүхий найрлагатай, хоолой хэлбэрийн мембран болно.

2. Томьёолол 1 дүгээрийн ялгаа нь: байгалийн цеолит нь 0.45 мм-ийн шигшүүрээр нэвтрүүлсэн байна.

3. Цеолитон нэмэлттэй керамик мембраныг гарган авах аргын ялгаа нь:

анхдагч каолиныг бутлаад, нойтон аргаар 0.063 мм-ийн шигшүүрээр нэвтрүүлэн баяжуулах шат;

баяжуулсан анхдагч каолиныг хатааж, нунтаглах шат;

байгалийн цеолитыг 0.45 мм-ийн ширхэглэлтэйгээр бутлан авах шат;

буталсан байгалийн цеолит дээр нунтагласан анхдагч каолиныг нэмээд хуурайгаар сайтар холих шат; өмнөх шатанд хольсон хольц дээр нийт хуурай массын 5-10%-д метилцеллюлозыг нэмээд сайтар холих шат;

давхар шурагт вакууман прессээр уян налархай аргаар хэвлэхийн тулд өмнөх шатны хольцын массын 35-40%-д ус нэмээд сайтар холиж, чийгийг нэгэн жигд тархаахын тулд 24 цагийн турш чийгийн битүүмжлэлтэй саванд хадгалах шат;

нэгэн жигд болсон холимгийг вакууман пресст өгч 18 МПа даралтаар шахаж хэвлэн хоолой хэлбэрийн мембраныг шахан гаргах шат; болон

хэвлэсэн хоолой хэлбэрийн мембраныг тасалгааны температурт агаарын хуурай болтол хатаасны дараа 800°С-ийн температурт 1 цаг бариулан шатааж керамик мембраны нягтралт, бэхжилтийг гүйцэтгэх шаттай байна.

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2023.05.19Filed
Publication2024.10.30Published