Товч тайлбар
Хотол нь галын хотолтой үл авалцан, галын хотлын ханын гадна талаар тойрох хоолойнуудаар өөр хооронд нь холбон галын хотлын хөргөлтийн системийн хэлхээг үүсгэх доод болон дээд хүрээтэй байна. Хотлын доторх тоосгон хоолойг хөргөлтийн системийн тусламжтайгаар дээд хүрээний хүрээнд тулгана. Галын хотлын дээр дээд хүрээнд утаа хуримтлуулах хөндийг зохиомжилж, хотлын гадна талаар байрлах утааны хүхээгээр дамжин холбогдож доод хүрээнд гагнагдсан тэгш өнцөгт хоолойгоор хотолтой холбоно. Коксын болон хагас коксын нийт босоо давхрагаар, босоо давхрагаар нэвтрэх утааг босоо шаталтын гадуур шатаан утааг галын дөлд хувирган, утгааг галын дөлнөөс салган, налархай наалдамхай массаар утааг хотолд орохоос хамгаалж, утааг галын дөлнөөс өөр замаар чиглүүлэн, утааны хэм болон утаа хуримтлуулах хөндийн хэмийн ялгавараар утаа хуримтлуулах хөндий рүү утааг оруулна.
Томьёолол:
1. Тоосгон хананы (4) дагуух хоолойгоор (3) холбосон доод хүрээ (1) болон дээд хүрээ (2), хотлын (18) дотор байрлан дээд хүрээний хүрээнд (20) тулсан ган хоолой, тоосгон өрлөгийн ирмэгээр үүсгэсэн хөргөлтийн системийн хоолойнууд, дээд хүрээнд (2) бэхэлсэн утаа гаргах шилжүүлэгчээс бүрдэх Галын хотлын ялгаа нь дээд (2) болон доод (1) хүрээг холбосон хоолойнуудыг (3) галын хотлын гадна талаар тойруулан, дээд хүрээний (2) хүрээнд (5) бэхлэн, хөргөлтийн системийн хоолойнуудад (6) тоосгон хоолой (17) өрж, хотлоос (21) гарах утааны (23) нээлхийг (19) галын хотлын арын хананд байлгана.
2. Дээд (2) болон доод хүрээг (1) холбосон хоолойг (3) тоосгон хананы (4) дагууд зохиомжилсноор хэм ихсэхэд хоолойн (3) урт өөрчлөгдөн, тоосгон хананд (4) завсар үүсгэн, хотлын (6) болон хоолойн дээрх хөндийн доторх (15) битүүмжлэл алдагддаг Хотлын битүүмжлэлийг хадгалах аргын ялгаа нь халахгүй, хоолойн уртад өөрчлөлт орохгүй, тоосгон хананд (18) завсар үүсэхгүй, хотлын битүүмжлэл (21) болон утаа хуримтлагдах хөндийн (8) эзлэхүүнийг алдагдуулахгүйн тулд дээд (2) болон доод (1) хүрээг холбосон хоолойнуудыг (3) хотлын тоосгон ханатай (18) хүрэлцүүлэлгүйгээр, хотлын тоосгон хананы (18) гадна талаар тойруулна.
3. Тоосгон өрлөгийн имрэгээр үүсгэсэн хөргөлтийн системээр хөрөх тэгш өнцөгт ган төмрөн хоолойн доор үүсдэг нам хэмийн бүс, периметрийн дагууд үүсэх шатаагүй нүүрсний хөндлөн зурвас, нүүрсний босоо давхаргын үл шатах дээд хэсэг, хотлын нийт өндрөөр бус үүсэх босоо шаталтат давхарга, ган төмрийн зарим хэсгийн деформаци, тоосгон өрлөгийн ирмэгээр үүсгэсэн доторлогооны хөдлөлт, нуралт, хөргөлтийн системийн тусгаарлалт алдагдал, хотлын хэм бууралт бүхий Хотлын нийт өндрөөр босоо давхрага үүсгэх, хотлын нийт өндрөөр нүүрсний босоо шатаалт үүсгэх, хотолд өндөр хэмийг хадгалах аргын ялгаа нь тоосгон өрлөгөөр үүссэн тоосгон хоолойн (17) доод хэсэгт өндөр хэмийг хадгалж, тоосгон хоолойн периметрийн дагууд гадна талаар хотлын (21) нийт өндрөөр босоо давхарга (29) үүсгэн, хотлын нийт өндрөөр (21) босоо давхаргаар шатааж, хөргөлтийн системийн тусгаарлалтыг эвдэлгүй, хотолд өндөр хэмийг барина.
4. Хөргөлтийн системээр хөргөгдөх тэгш өнцөгт төмөр хуудасны доод хэсэгт нам хэмийн бүс, периметрээр шатаагүй нүүрсний хөндлөн зурвас үүсгэн, энэ зурваст коксын болон хагас коксын босоо шаталтат давхарга үүсэлгүй, үл шатах нүүрсний зурвасаар нэвтрэх утаа нь шаталгүй, хотлоор нэвтрэн галын дөлд хувиралгүйгээр галын дөлний хамтаар хотлоос гадагшлахаас бүрдэх Коксын болон хагас коксын босоо шаталтат давхаргад утааг шатаан галын дөлнөөс утааг салгах, утааг галын дөлнөөс өөр замаар чиглүүлэх аргын ялгаа нь хавтгайгаар нь өрсөн тоосго бүхий тоосгон хоолойн (17) доод хэсэгт өндөр хэмийг барьж, тоосгон хоолойн периметрийн дагууд шатаагүй нүүрсний хөндлөн зурвас үл үүсгэн, коксын болон хагас коксын босоо шаталтат давхаргын (30) гадна хэсэг хотлын нийт өндрөөр байж, босоо шаталтат давхаргаар нэвтрэх утааг (23) шатаж буй кокс болон хагас кокс нь бүрэн шатааж, утааг галын дөлд (25) хувирган, утааг гадны дөлнөөс салгаж, налархай наалдамхай масс (28) болон шаталтын давхрага нь хотолд (21) утаа (23) нэвтрэхээс хамгаалж, утааг (23) галын дөлнөөс өөр замаар чиглүүлэн, босоо шаталтат давхаргын доторх утааны хэмийн болон утаа хуримтлуулах хөндийн (8) доторх хэмийн ялгаагаар, утаа хуримтлуулах хөндий (8) рүү утааг сорно.
5. Галын хотлын дотор дээд хүрээн (2) дээрх хаах хэрэгслээр (13) үүсгэн, хотлын (15) доторх хоолойн дээр байрлан утааны хүхээгээр (16) дамжин хотлоор (6) нэвт үнсний савтай холбосон Хөндийн ялгаа нь галын хотлын дээд хэсэгт, дээд хүрээн (2) дээрх их биеийн (7) хэрэгслээр утаа хуримтлуулах хөндийг (8) үүсгэн, тэгш өнцөгт хоолойгоор (10) дамжуулан хотолд, хотлын гадна талаар утааны хүхээгт (12) холбоно.
6. Хотлын (15) дээрх хөндийгөөс утааны хүхээг (16) нь үнсний саваар (10) дамжин хотлоор (6) нэвтрэхдээ халж, деформацид орон, утааны хүхээгт (16) сорох хүч ихсэж, халсан утаа нь үнсний саванд хүчилтөрөгчтэй урвалд орж аяндаа шатах магадлал бүхий Утааны аяндаа шаталт үүсэхээс, утааны хүхээгт сорох хүч ихсэхээс, утааны хүхээг деформацид орохоос сэргийлэх аргын ялгаа нь утааны хүхээгт (12) сорох хүчийг ихэсгэхгүй, халаахгүй, эвдрэлд оруулахгүй, утаа нь (23) хүчилтөрөгчтэй урвалд орон аяндаа шатахгүй байлгахын тулд, утааны хүхээгийг (12) галын хотлын гадуур тойруулна.
7. Үнсний савнаас шатаагүй утаа хотолд (6) нэвтрэх, сам (7) үнсээр бөглөрсөн үед хотолд шаталтын эрчим болон татах хүч өөрчлөгдөн, үнсний саваар (10) дамжин хотолд (6) орох утааг сорох хүч өөрчлөгдөн эсрэг чиглэлд хотлын дотор дээд хөндий (15) рүү сорогдон улмаар өрөөнд орох Утааг хотол руу буцаан оруулах аргын ялгаа нь сам (13) үнсээр бөглөрөх үед хотол (21) руу буцан орох утааны (23) урсгал зогсохгүй, утааг хотол руу сорох хүч буурахгүй, сорох хүч ихсэхгүй, утаа хуримтлуулах хөндийд (8) утаа буцаж орохгүй, утааг өрөөнд оруулахгүйн тулд утааг (23) шууд хотол руу (21) оруулна.
8. Үнсний савнаас (10) шатаагүй хий хотолд (6) ордог, босоо шаталтат давхаргыг тойрон сам (7) үнсээр бөглөрөхөд шатаагүй хий нь коксын болон хагас коксын босоо шаталтат давхаргыг алгасан шилжүүлэгч (17) рүү орон, шаталгүйгээр хотлоос гардаг Утааг босоо шаталтат давхрагад шатаах аргын ялгаа нь тэгш өнцөгт хоолойгоор (10) дамжуулан хотлын урд хэсгээр оруулсан утаа (23) нь хотлын эсрэг ар талд байрлах нээлхийгээр (19) гарахдаа коксын болон хагас коксын босоо шаталтат давхаргын (30) гадна хэсэгт албадан шүргэгдэн, шатна.
9. Хөргөлтийн системээр хөргөгдөх тэгш өнцөгт төмөр хоолойн халалт жигд бус, түүнийг шүргэсэн нүүрс налархай наалдамхай масст хувиран наалдаж, салахдаа жигд бус эсвэл үл наалдан, түүнчлэн, төмөр хавтан деформацид орж, ан цав гарснаар нүүрс доош унахад саад үүсгэж, босоо шаталтат давхаргын шаталт жигд бус үед босоо шаталтат давхарга хэсэгчлэн алдагдаж, хотолд нүүрс асгарахад хүрээлэн буй орчинд утаа тархах Хотлыг нүүрсээр тасралтгүй хангах, хотолд нүүрс шаталтыг тогтвортой, удаан барих аргын ялгаа нь тоосгон хоолойг (17) өндөр хэм хүртэл жигд халаан, деформацид оруулалгүй, хомхлолгүй, түүнд нүүрс тээглүүлэлгүй, нүүрс наалдалт, салалтыг хурдан гүйцэтгэх маягаар нүүрсийг тасралтгүй доош асган хотолд (21) нүүрсний шаталтыг удаан, тогтвортой барина.