Мэдүүлгийн төрөл
Patent
Мэдүүлгийн төрөл
Үндэсний
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 10-2023-0007134 2023.06.09
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 10-2023-0007134
A
2024.07.31
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(51) IPC ангилал
(72) Зохион бүтээгч
(MN) Загдрагчаа УУГАНБАЯР : УБ, СХД, 16-р хороо, өнөр хороолол, 25 байр, 87 тоот
(MN) Чойдон ГАНЦЭЦЭГ : УБ, БЗД, 1-р хороо, 12 хороолол, роял кестл 102 байр, 501 тоот
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Д.Дэмбэрэл : УБ, СХД, 18-р хороо, 1-р хороолол, 6-49,
(54) Нэр
(MN) Бэлчээрийн ямааны ноолуурыг бохирдлуудаас нь цэвэрлэж бэлтгэх арга
(57) Товч тайлбар
(MN)

Бэлчээрийн ямааны ноолуурыг бохирдлуудаас нь цэвэрлэж бэлтгэх арга нь хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамаарах ба ноолуур эдлэлийн утас ээрэх үйлдвэрлэлд зориулан боловсруулж бэлтгэсэн технологи юм.

Тогтмол температурт халааж зориулалтын саванд бэлтгэсэн усанд ямааны ноолуурыг хийж түүнийг хутгаж хөвүүлэн гадаргуу хэсгийн хатуу массыг өөрийнх нь жингээр усны саванд унагаан салгасан ноолуурыг тогтоосон орц жороор найруулсан уусмал бүхий устай савуудад өгч тоос, хайрс, хаг, тослогийг дэвтээн уусгаж хөвүүлэн зайлж ноолуураас хаягдлыг нь салган зайлуулж ялгах зориулалттай цуваа дамжлагуудаар боловсруулан цэвэрлэж бэлтгэсэнд энэхүү шинэ бүтээлд хамаарах шийдлийн мөн чанар оршино.

Ноолуурыг дэвтээсний дараа стандартын дагуу бэлтгэсэн хужирын уусмалтай усанд булхуулан цэвэрлэсэн ноолуурыг савантай усаар давтан цэвэрлэж бэлтгэсэнд энэхүү шинэ бүтээлд хамаарах шийдлийн шинэлэг тал, ач холбогдол илэрхийлэгдэнэ.

Бэлчээрийн ямааны ноолуурыг бохирдлуудаас нь цэвэрлэж бэлтгэхдээ дэвтээх дамжлагын дараа хужирын уусмалаар цэвэрлэх дамжлагыг шинээр нэмж энэхүү дамжлагын ард угаах дамжлагууд эцэст үлдэгдэлийг зайлах дамжлагаар гүйцэтгэсний дүнд ноолуурыг бохирдолууд, тослогуудаас нь бүрэн цэвэрлэсэн үзүүлэлтээр ноолуурын борлуулалт нэмэгдэх болон зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдсэн зэрэг үзүүлэлтээр энэхүү шинэ бүтээлд хамаарах шийдлийн үр ашиг илрэн гарна.

(EN)

Томьёолол

1. Бэлчээрийн ямааны ноолуурыг бохирдлуудаас нь цэвэрлэж бэлтгэх аргын ялгаа нь ноолуурыг ялган цэвэрлэж бэлтгэх зорилгоор ангилан ялгасан ноолуурыг дэвтээж, угааж бохирдлоос нь ялган цэвэрлэхдээ халаасан устай эхний дамжлагад дэвтээсэн ноолуурыг тодорхой температурт халаасны дараа тогтоосон орцоор сонгож бэлтгэсэн усаар дүүргэсэн дараагийн дамжлагад нуурын хужир бусад угаах дамжлагуудад шингэн саван, савангийн сонгосон орцуудын нэмэлттэй усанд давтан булхуулж элс шороог живүүлэх, хялгас, тоос, хаг, хайрсыг хөвүүлэн ялгах, тослог эдүүдийг уусган шахаж шавхран зайлуулах эрэмбээр ангижруулан ялгахдаа цуваа, угсраа зургаан дамжлагуудаар гүйцэтгэсний дараа савангийн уусмалын үлдэгдлийг зайлж цэвэршүүлэх аргууд байна.

 

2. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь  +50 - +55°С хүртэл халаасан устай угаах дамжлагад ноолуурыг шүдэт саваагаар аажмаар унагаж 20-25 минут хөвүүлэн угаахдаа 2 цаг тутамд савны ёроол хэсэгт унасан шороо тоостой хэсгийн дээр хөвж буй ноолуурыг сэрээгээр шүүрдэн дэвтээх саванд буцаан хийж дахин дэвтээлтэд оруулж ялгана.

 

3. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь хужрын уусмалаар цэвэрлэх дамжлагад 6л саван агуулсан 8 тн +55 - +60°С халсан усаар цэнэглэж дэвтээх дамжлагад цэвэрлэгдсэн ноолуурыг дээрээс нь аажмаар унагаж өгөх ба энэ процессыг 15-20 мин гүйцэтгэхдээ сэрээдэж угаалтыг эрчимжүүлж мөнхүү угаагдсан ноолуурыг дахин хос булын дээрээс өгч шахалтыг давтан гүйцэтгэж угаана.

 

4. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь угаах 1 дүгээр дамжлагад дэвтээсэн ноолуурыг +50 - +55°С халсан, савангийн уусмал бүхий саванд дээрээс нь унагасан ноолуурын цэвэрлэгээг 20-25 мин булхуулсны дараа угаасан ноолуураа зэрэгцээ байрлуулсан хос булын завсар дээр аажмаар цувуулан өгч ноолуурын усыг шахаж урсган цэвэршүүлнэ.

 

5. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь угаах 2 дугаар дамжлагад +45 - +50°С халсан, савангийн нэмэлт орцтой угаах 1 дүгээр дамжлагад цэвэрлэгдсэн ноолуурыг дээрээс нь аажмаар унаган өгөх ба энэ процессыг 15-20 мин гүйцэтгэхдээ сэрээдэж угаалтыг эрчимжүүлэн угаагдсан ноолуурыг дахин хос булын дээрээс өгч шахалтыг давтан гүйцэтгэнэ.

 

6. Аргын томьёоллын 1 дүгээрийн нь +60 - +62°С халсан усаар цэнэглэж 2 дугаар дамжлагад цэвэрлэгдсэн ноолуурыг угаах 3 дугаар дамжлагад дээрээс нь аажмаар унагаж өгөх ба энэ процессыг 15-20 мин гүйцэтгэхдээ сэрээдэж угаалтыг эрчимжүүлж мөн угаагдсан ноолуурыг дахин хос булын дээрээс өгч шахалтыг давтан гүйцэтгэхдээ ноолуурыг 10000-14000 кг хүчээр давтан шахаж ноолуураас усыг зайлуулна.

 

7. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь +45 - +50°С халсан усаар цэнэглэсэн саванд өмнөх дамжлагад цэвэрлэгдсэн ноолуурыг угаах 4 дүгээр дамжлагад дээрээс нь аажмаар унагаж, энэ процессыг 15-20 мин гүйцэтгэхдээ сэрээдэж угаалтыг эрчимжүүлж мөн угаагдсан ноолуурыг дахин хос булын дээрээс өгч шахалтыг давтан гүйцэтгэж угаах эцсийн дамжлагад шилжүүлнэ.

 

8. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь савангийн үлдэгдлийг зайлах дамжлагад +45 - +50°С халсан 8 тн усаар 15-20 минут хугацаанд зайлж цэвэрлэхдээ ноолуурыг 10000-14000 кг хүчээр давтан шахаж усыг зайлуулна.

 

9. Томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь 2 ба 3-р дамжлагад угаалга үргэлжлэх явцад тэдгээр савуудын ёроолд ялгаран хуримтлагдсан тослог нь хэмжилтээр 10 хүртэл түүнчлэн 10-аас дээш байвал 2 ба 3-р дамжлагын савны дээрээс шингэлсэн саванг дараах орцоор тус тус нэмж угаалгыг үргэлжлүүлнэ. Үүнд:

2-р дамжлагад                         - 10 л

3-р дамжлагад                         -  6 л

 

Тослог нь 10 хүртэл байвал:

1 цаг тутамд 2-р дамжлагад    - 3 л

3-р дамжлагад                          - 2 л давтан нэмэх эсвэл 10-аас дээш бол

2-р дамжлагад                          - 8 л

цаг тутамд                                 - 3 л

3-р дамжлагад                          - 5 л

 

Тослог нь 10-аас дээш байвал:

цаг тутамд                                 -  1,5л тус тус давтан нэмж хэрэглэнэ.

 

 

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2023.06.09Filed
Publication2024.07.31Published