Товч тайлбар
Энэ шинэ бүтээлийн дагуух нэвтрүүлэлтэт коаксиаль кабель нь гадна талаас дотогшоо зөв дараалалд дэс дараалсан дотор талын дамжуулагч утас, тусгаарлах эхний диэлектрик бүрхүүл, дунд талын дамжуулагч утас, хоёр дахь тусгаарлах диэлектрик бүрхүүл болон гадна талын дамжуулагч утаснаас бүрдэж, дотор талын дамжуулагч утас, дунд талын дамжуулагч утас болон гадна талын дамжуулагч утас нь коаксиаль дэс дараалсан, үелүүлэн нүхэлсэн сүвүүд нь гадна талын дамжуулагч утасны дээр уртын хэд хэдэн сегментэд нээлттэй, дунд талын дамжуулагч утас болон гадна талын дамжуулагч утас нь урсгал нэвтрүүлэх суваг үүсгэж, дотор талын дамжуулагч утас болон дунд талын дамжуулагч утас нь нэвтрүүлэх фидер суваг үүсгэнэ. Энэ шинэ бүтээлийн дагуух нэвтрүүлэлтэт коаксиаль кабель нь фидер нэвтрүүлэлт болон урсгал нэвтрүүлэлтийг нэгтгэн дуал-горимоор нэвтрүүлэх шинж чанартай ингэснээр дотор сигналын олон тооны нэвтрүүлэгч болон олон тооны хүлээн авагчид нэвтрүүлэлтэт коаксиаль кабелийн хэрэглээг өргөжүүлж, дотор суурилуулалтын зардлыг бууруулж, дотор хуваарилалтын системийн сигнал нэмэгдүүлэх болон багтаамж нэмэгдүүлэх боломжгүй байсан дутагдлыг арилгасан. Энэ шинэ бүтээлээр цаашилбал дээрх нэвтрүүлэлтэт коаксиаль кабелийг хэрэглэх дотор орчны хуваарилалтын системийг бий болгосон.
Томьёолол
1. Гадна талаас дотогшоо зөв дараалалд дэс дараалсан дотор талын дамжуулагч утас, тусгаарлах эхний диэлектрик бүрхүүл, дунд талын дамжуулагч утас, хоёр дахь тусгаарлах диэлектрик бүрхүүл болон гадна талын дамжуулагч утаснаас бүрдэх Нэвтрүүлэлтэт коаксиаль кабелийн ялгаа нь дотор талын дамжуулагч утас, дунд талын дамжуулагч утас болон гадна талын дамжуулагч утас нь коаксиаль дэс дараалсан, үелүүлэн нүхэлсэн сүвүүд нь гадна талын дамжуулагч утасны уртын хэд хэдэн сегмент дээр нээлттэй, дунд талын дамжуулагч утас болон гадна талын дамжуулагч утас нь урсгал нэвтрүүлэх суваг үүсгэж, дотор талын дамжуулагч утас болон дунд талын дамжуулагч утас нь нэвтрүүлэх фидер суваг үүсгэнэ.
2. Нэвтрүүлэлтэт коаксиаль кабелийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь үелүүлэн нүхэлсэн сүвнүүд нь гадна талын дамжуулагч утасны дээр нэлэнхүйдээ нээлттэй, эсвэл үелүүлэн нүхэлсэн сүвнүүд нь гадна талын дамжуулагч утасны дээр интервалаар нээлттэй, эсвэл өөр өөрөөр үелүүлэн нүхэлсэн сүвнүүд нь гадна талын дамжуулагч утасны дээр интервалаар нээлттэй байна.
3. Нэвтрүүлэлтэт коаксиаль кабелийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь дотор талын дамжуулагч утас нь хөндий эсвэл цул байна.
4. Нэвтрүүлэлтэт коаксиаль кабелийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь гадна талын дамжуулагч утасны дотоод диаметрийг дунд талын дамжуулагч утасны гадаад диаметрт харьцуулсан харьцаа нь “а”, дунд талын дамжуулагч утасны дотоод диаметрийг дотор талын дамжуулагч утасны гадаад диаметрт харьцуулсан харьцаа нь “b”, ялгаа нь 1.5≤a≤20, 1.5≤b≤20 байна.
5. Нэвтрүүлэлтэт коаксиаль кабелийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь хамгаалалтын бүрхүүл нь гадна талын дамжуулагч утасны гадуур байрлаж, гадна талын дамжуулагч утасны дотоод диаметр нь 9 mm~50mm байна.
6. Системийн төгсгөл дэх олон-сувагт сигналын үүсгүүр, системийн нөгөө төгсгөл дэх терминалын антен, олон-сувагт сигналын үүсгүүр болон терминалын антеныг хооронд нь холбох томьёолол 1-5-ын аль нэгийн дагуух нэвтрүүлэлтэт коаксиаль кабелиас бүрдэх дотор орчны хуваарилалтын системийн ялгаа нь олон-сувагт сигналын үүсгүүр нь эхний сигнал болон хоёр дахь сигналаас бүрдэж эдгээрийг нэвтрүүлэх нэвтрүүлэлтэт коаксиаль кабельд эдгээр нь холбогдож, терминалын антен нь олон-сувагт сигналын үүсгүүрээс алсын удирдлагаар холбогдсон нэвтрүүлэлтэт коаксиаль кабелийн төгсгөлд холбогдож, терминалын антен нь дуал туйлшралтат антенн;
нэвтрүүлэх фидер суваг нь нэвтрүүлэлтэт коаксиаль кабель дээр үүсгэгдэж терминалын антеннаар дамжуулан эхний сигналыг нэвтрүүлэх болон хүлээн авах боломжтой;
урсгал нэвтрүүлэх суваг нь нэвтрүүлэлтэт коаксиаль кабель дээр үүсгэгдэж терминалын антенны хамтаар ачаалал болгон нэвтрүүлэх боломжтой, нүхэлсэн сүвүүдээр болон терминалын антеннаар дамжуулан хоёр дахь сигналыг нэвтрүүлэх болон хүлээн авах боломжтой, эхний сигнал болон хоёр дахь сигнал нь тус бүрдээ дотор орчны олон тооны нэвтрүүлэгч олон тооны хүлээн авагч байх нэвтрүүлэх фидер сувгаар болон урсгал нэвтрүүлэх сувгаар шууд нэвтрэнэ.
7. Дотор орчны хуваарилалтын системийн томьёоллын 6 дугаарын ялгаа нь хоёр буюу түүнээс олон нэвтрүүлэлтэт коаксиаль кабель нь зэрэгцээ ба/эсвэл цувралаар холбогдсон, терминалын хэд хэдэн антен нь олон-сувагт сигналын үүсгүүрээс алсын удирдлагаар холбогдоно.
8. Дотор орчны хуваарилалтын системийн томьёоллын 7 дугаарын ялгаа нь нүхэлсэн сүвнүүд нь адил туйлшралттай хоёр буюу түүнээс олон нэвтрүүлэлтэт коаксиаль кабель дээр нээлттэй, хоёр буюу түүнээс олон тооны нэвтрүүлэлтэт коаксиаль кабель нь адил сигналыг тал бүр тийш нэвтрүүлж, зэрэгцэн байрлах нэвтрүүлэлтэт коаксиаль хоёр кабелийн хоорондох хамгийн бага зай нь дор хаяж 10 cм байна.
9. Дотор орчны хуваарилалтын системийн томьёоллын 7 дугаарын ялгаа нь хамгаалалтын бүрхүүл нь гадна талын дамжуулагч утасны гадуур байрлаж; энд нүхэлсэн сүвнүүд нь өөр өөр туйлшралттай хоёр буюу түүнээс олон тооны нэвтрүүлэлтэт коаксиаль кабель дээр нээлттэй, нэвтрүүлэлтэт коаксиаль хоёр кабель нь нэг бүрхүүлд нэгтгэгдсэн байна.
10. Дотор орчны хуваарилалтын системийн томьёоллын 7 дугаарын ялгаа нь хоёр буюу түүнээс олон тооны нэвтрүүлэх фидер суваг нь цахилгааны эхний салаалагч/холбогчоор дамжин холбогдож; хоёр буюу түүнээс олон тооны урсгал нэвтрүүлэх суваг нь давхар холбогч утсаар эсвэл цахилгааны хоёр дахь салаалагч/холбогчоор дамжин холбогдоно.
11. Дотор орчны хуваарилалтын системийн томьёоллын 10 дугаарын ялгаа нь цахилгааны эхний салаалагч/холбогч нь антентай холбогдож, олон-сувагт сигналын үүсгүүрийн зэргэлдээ хажуудах нэвтрүүлэх фидер суваг нь антенаар дамжуулан эхний сигналыг нэвтрүүлж мөн хүлээн авна.
12. Дотор орчны хуваарилалтын системийн томьёоллын 6 дугаарын ялгаа нь олон-сувагт сигналын үүсгүүр нь хэд хэдэн нэгтгэгчид холбогдож, нэгтгэгч бүр нь холбогчид холбогдож, холбогч бүр нь нэвтрүүлэлтэт коаксиаль кабельд холбогдоно.