Мэдүүлгийн төрөл
Patent
Мэдүүлгийн төрөл
Үндэсний
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 10-2023-0007155 2023.07.19
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 10-2023-0007155
A
2024.10.30
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(51) IPC ангилал
(72) Зохион бүтээгч
(MN) Жаргал БАТТУЛГА : Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 22-р хороо Зайсан-52-1-402 тоот
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(54) Нэр
(MN) Эд мөрийн баримтын үзлэг шинжилгээний вакуум ширээ
(57) Товч тайлбар
(MN)

Товч тайлбар
Эд мөрийн баримтын үзлэг шинжилгээний "FEB-2" вакуум ширээний онцлог нь төрөл бүрийн салбарт ашиглагддаг техник хэрэгслүүдийг хууль зүйн салбарт ялангуяа Шүүх шинжилгээний байгууллагад ажлын онцлогтой уялдуулан ашиглахаар зохион бүтээсэн бөгөөд хүний амь нас хохирсон болон золгүй байдлаар нас барсан хзргийн газраас хураан авсан элдэв үнэр орсон, өтсөн, бөөс, хуурс, хачиг болон биологийн гаралтай зүйлүүдээр бохирлогдсон хувцас, даавуун эдлэл, бусад объектуудтай шууд харьцахгүйгээр үзлэгээ хийх, мөн шинжээч объектоо гараар бичих, түүнийгээ компьютерт шивж цаг алдахгүйгээр шинжилгээгээ хийх
бүрэн боломжтой юм. Энэхүү ширээг ашигласнаар шинжээчид элдэв үнэр үнэртэх, янз бүрийн шавьж, хорхой, биологийн гаралтай бохирлогдсон зүйлээс болон халдварт өвчнөөс
өөрийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй орчинд ажиллахаас гадна хөдөлмөр хөнгөвчлөх, цаг хугацаа болон зардал мөнгө хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг давуу талтай юм.

(EN)

Томьёолол

1. Эд мөрийн баримтын үзлэг шинжилгээний вакуум ширээний ялгаа нь төмөр металлаар хийсэн хөл (2) дээр гурвалжин хэлбэрийн вакуум тасалгаа үүсгэх тавцангийн хүрээ (4) болон вакуум хэсгийн хүрээ (8)-г тунгалаг өнгөгүй хуванцар хавтан (6, 7, 9)-гаар тал бүрийг битүүмжилэн бүрж вакуумжуулсан дээд хэсэг болон ширээний хөлнүүд (2)-ийг холбосон хавтан хаалт (11) бүхий шүүгээ (3)-тэй доод хэсгээс бүрдэнэ.

 

2. Эд мөрийн баримтын үзлэг шинжилгээний вакуум ширээний томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ширээнии дээд талын хажуу гурвалжин хэсэгт вакуум хаалга (10)-ыг суурилуулж түүний эсрэг талын дээд хэсэгт хоргоны доторх агаарыг гадагшлуулах шүүлтүүр (16), мотор (15)-ыг хооронд нь залгаж угсран байрлуулах ба нүүрэн талын налуу дөрвөлжин хэсгийн доод талд  хоргоны вакуум байдлыг үл алдагдуулах резинэн манжлага бүхий тунгалаг өнгийн хулдаасан ханцуйвч (5)-тай гар оруулах хоёр нүх гаргаж өгсөн. 

 

3. Эд мөрийн баримтын үзлэг шинжилгээний вакуум ширээний томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь вакуумжуулсан хоргоны  дотор талд гэрэл зургийн аппаратыг дээш, доош гүйлгэх босоо бага зам (17), уг босоо замд гэрэл зургийн аппаратыг ширээний төв цэгт байршуулах хөндлөн суурь (19), түүний үзүүр хэсэгт обьектын гэрэл зургийг авах гэрэл зургийн аппарат (18)-ыг байрлуулж  гэрэл зургийн аппарат (18)-ыг компьютер (13)-тэй холбосон байна.

 

4. Эд мөрийн баримтын үзлэг шинжилгээний вакуум ширээний томьёоллын 3 дугаарын ялгаа нь объектын ерөнхий болон нарийвчилсан гэрэл зургийг авахдаа тавцангийн хоёр талд суурилуулсан (29, 30) удирдлагаар гэрэл зургийн аппарат (18)-ыг ширээний доор байрлуулсан мотор (23)-ын тусламжтай дээш, доош гүйлгэн тохирох хэмжээнд байрлуулна.

 

5. Эд мөрийн баримтын үзлэг шинжилгээний вакуум ширээний томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь обьектын гэмтлийг нарийвчлан харах, мөрийг илрүүлэх, гэрэл зургийн чанарыг сайжруулан харахад зориулсан таазанд бэхэлсэн лед гэрэл (20), гэмтлийн гэрэл зургийг нэвт харуулахад зориулсан ширээний тавцангийн доод талд байрлуулсан  гэрэл (21), үл үзэгдэх мөрийг илрүүлэхэд зориулсан   хэт ягаан туяаны гэрэл (24, 27), үзлэгийн явцад ширээний дотор талыг   ариутгах кварцын гэрэл (26)-үүдийг вакуум хоргоны дотор талд суурилуулж  унтраалга (14)-аар удирдана.

 

6. Эд мөрийн баримтын үзлэг шинжилгээний вакуум ширээний томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь вакуум хоргоны доторх үнэрийг шүүлтүүр бүхий агааржуулалтын сэнсээр гадагшлуулна. 

 

 

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2023.07.19Filed
Publication2024.10.30Published