Товч тайлбар
Шинэ бүтээл нь ашигт малтмал боловсруулахад зориулсан шингэн зутангийн насост, шингэн зутангийн насост зориулсан насосны их биед хамаарна. Насосны их бие нь урд хэсэг, үзүүрийн хэсэг, болон арын хэсгээс бүрдэнэ. Үзүүрийн хэсэг нь хуйлрах урсгал үүсгэхэд тохируулсан нэг буюу хэд хэдэн эхний шүднүүд ба/эсвэл ухамуудтай байна.
Томьёолол
1. Их бие, их биеийн дотор байрласан ажлын дугуй, ажлын дугуйг эхний тэнхлэгийг тойруулан эргүүлэх голоос бүрдэх ашигт малтмал боловсруулах зориулалттай Шингэн зутангийн шахуургын ялгаа нь их бие нь урд хэсэг, арын хэсэг болон ус зүсэх бүс бүхий үзүүрийн хэсэгтэй байх ба их бие нь дор хаяж ус зүсэх бүсэд байрлуулсан нэг буюу хэд хэдэн эхний шүднүүд ба/эсвэл ухамуудтай бөгөөд нэг буюу хэд хэдэн шүднүүд ба/эсвэл ухамуудыг хуйлрах урсгал үүсгэхээр тохируулсан байна.
2. Шингэн зутангийн шахуургын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь нэг буюу хэд хэдэн эхний шүднүүд ба/эсвэл ухамууд нь эхний тэнхлэгтэй параллелиар уртааш үргэлжлэх нэг буюу хэд хэдэн ирмэг хэлбэртэй байна.
3. Шингэн зутангийн шахуургын томьёоллын 1-2 дугаарын аль нэгийн ялгаа нь их бие нь металл байх ба үзүүрийн хэсгийг цутгасан байна.
4. Шингэн зутангийн шахуургын томьёоллын 1-3 дугаарын аль нэгийн ялгаа нь үзүүрийн хэсэг нь U-хэлбэрийн хөндлөн огтлолтой эхний булан болон хоёр дахь буланг үүсгэж, үзүүрийн хэсгийн үзүүрийн гадаргуу нь эхний буланд урд гадаргууд шилжиж, үзүүрийн гадаргуу нь хоёр дахь буланд арын гадаргууд шилжинэ.
5. Шингэн зутангийн шахуургын томьёоллын 4 дүгээрийн ялгаа нь нэг буюу хэд хэдэн эхний шүднүүд болон/ухамууд нь эхний буланд ба/эсвэл хоёр дахь буланд байрлана.
6. Шингэн зутангийн шахуургын томьёоллын 1-5 дугаарын аль нэгийн ялгаа нь үзүүрийн хэсгийн эхний секц нь ус зүсэх бүс үүсгэж, эхний нэг буюу хэд хэдэн шүднүүд ба/эсвэл ухамууд нь дор хаяж эхний секцэнд байрлана.
7. Шингэн зутангийн шахуургын томьёоллын 6 дугаарын ялгаа нь үзүүрийн хэсгийн эхний секц нь их биеийн гаралтын нүх байна.
8. Шингэн зутангийн шахуургын томьёоллын 1-7 дугаарын ялгаа нь үзүүрийн хэсэг нь дугуй байх ба үзүүрийн хэсгийн дотор периметрийн дагууд байрласан олон тооны эхний шүднүүд ба/эсвэл ухамуудаас бүрдэнэ.
9. Шингэн зутангийн шахуургын томьёоллын 8 дугаарын ялгаа нь олон тооны эхний шүднүүд ба/эсвэл ухамууд нь хоорондоо адил хэмжээний зайтай байрлана.
10. Шингэн зутангийн шахуургын томьёоллын 8 эсвэл 9 дүгээрийн ялгаа нь олон тооны эхний шүднүүд ба/эсвэл ухамууд нь үзүүрийн хэсгийн дотор периметрийн дагууд нэлэнхүйд нь хуйлрах урсгал үүсгэхэд тохируулсан байна.
11. Шингэн зутангийн шахуургын томьёоллын 1-10 дугаарын аль нэгийн ялгаа нь их биеэс гарсан гаралтын хэсэгтэй, байх ба гаралтын хэсгийн дотор гадаргууд хуйлрах урсгал үүсгэхэд тохируулсан нэг буюу хэд хэдэн хоёр дахь шүднүүд ба/эсвэл ухамуудыг гаралтын хэсэгт байрлуулна.
12. Шингэн зутангийн шахуургын томьёоллын 1-11 дүгээрийн аль нэгийн ялгаа нь нэг буюу хэд хэдэн шүднүүд ба/эсвэл ухамуудын өндөр нь 1-10 мм, нарийвчилбал 3-5 мм байна.
13. Ашигт малтмал боловсруулах шингэн зутангийн шахуургын ажиллагааг боловсронгуй болгоход зориулсан урд гадаргуу, арын гадаргуу болон ус зүсэх бүстэй үзүүрийн гадаргуу бүхий их биетэй Шинэчилсэн бүрдлийн ялгаа нь шинэчилсэн бүрдлийн урд гадаргуу нь их биеийн дотор эхний тэнхлэгийг тойрон эргэх ажлын дугуй руу харан байрлана,
арын гадаргуу нь урд гадаргуугийн эсрэг, ажлын дугуй руу харан байрлана, үзүүрийн гадаргуу нь урд гадаргуу болон арын гадаргуугийн хооронд үргэлжилнэ,
их бие нь дор хаяж ус зүсэх бүсэд байрлуулсан нэг буюу хэд хэдэн эхний шүднүүд ба/эсвэл ухамуудтай байх ба нэг буюу хэд хэдэн шүднүүд нь хуйлрах урсгал үүсгэхэд тохируулсан байна.
14. Шинэчилсэн бүрдлийн томьёоллын 13 дугаарын ялгаа нь их биеэс гаргахад тохируулсан гаралтын хэсэгтэй ба гаралт нь гаралтын хэсгийн дотор гадаргууд хуйлрах урсгал үүсгэхэд тохируулсан нэг буюу хэд хэдэн хоёр дахь шүднүүд ба/эсвэл ухамуудтай байна.
15. Шинэчилсэн бүрдлийн томьёоллын 13-14 дүгээрийн ялгаа нь цаашид урд хэсэг, болон арын хэсэгтэй байх ба үзүүрийн хэсэг болон урд хэсэг нь эхний тэнхлэгт перпендикуляр үргэлжлэн, ажлын дугуй руу харан байрлах их биеийн урд гадаргууг үүсгэхэд тохируулсан,
үзүүрийн хэсэг болон арын хэсэг нь урд гадаргуугийн эсрэг эхний тэнхлэгт перпендикуляр үргэлжлэн, ажлын дугуй руу харан байрлах их биеийн арын гадаргууг үүсгэхэд тохируулсан байна.
16. Ашигт малтмал боловсруулахад зориулсан шингэн зутангийн шахуургын элэгдлийг бууруулах аргын ялгаа нь дараах үе шатуудаас бүрдэнэ, үүнд;
томьёолол 1-12-ын аль нэгд дурдсан шингэн зутангийн шахуургаар хангах,
шингэн зутангийн шахуургаар шингэн зутанг шахах бөгөөд уг шингэн зутангийн шахуурга нь элэгдэл бууруулах хуйлрах урсгал үүсгэхээр тохируулагдсан байна.
17. Ашигт малтмал боловсруулахад зориулсан шингэн зутангийн шахуургад зориулсан Шахуургын их биеийн ялгаа нь шахуургын их бие нь урд хэсэг, арын хэсэг, болон ус зүсэх бүс бүхий үзүүрийн хэсгээс бүрдэх ба их бие нь дор хаяж ус зүсэх бүсэд байрлуулсан нэг буюу хэд хэдэн эхний шүднүүд ба/эсвэл ухамуудтай, эдгээр нэг буюу хэд хэдэн шүднүүд ба/эсвэл ухамууд нь хуйлрах урсгал үүсгэхээр тохируулагдсан байна.