Мэдүүлгийн төрөл
Patent
Мэдүүлгийн төрөл
PCT National Phase Entry
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 10-2023-0007168 2021.12.01
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 10-2023-0007168
A
2024.10.30
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
CN 202110119396.1
2021.01.28
(72) Зохион бүтээгч
(MN) FAN, Yuan : 92 Wucheng RoadTaiyuan, Shanxi 030006
(MN) FENG, Zheng Jun : 92 Wucheng RoadTaiyuan, Shanxi 030006
(MN) FU, Yuanhong : 92 Wucheng RoadTaiyuan, Shanxi 030006
(MN) ZHU, Tao : 92 Wucheng RoadTaiyuan, Shanxi 030006
(MN) ZOU, Yan : 92 Wucheng RoadTaiyuan, Shanxi 030006
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Bayankhan LLC : 307 Amar Str. 22
(54) Нэр
(MN) Хатуу хаягдал дээр суурилсан сүвэрхэг материал болон түүнийг бэлтгэх арга, түүнийг ашиглан нүүрсний хольцын овоолгыг экологид ээлтэйгээр нөхөн сэргээх арга
(EN) SOLID WASTE-BASED POROUS MATERIAL, PREPARATION METHOD THEREFOR AND METHOD FOR ECOLOGICAL RESTORATION OF COAL GANGUE MOUNTAINS
(57) Товч тайлбар
(MN)

ХУРААНГУЙ 

Хатуу  хаягдал дээр суурилсан сүвэрхэг материал  болон  түүнийг  бэлтгэх арга,  түүнийг ашиглан  нүүрсний хольцын овоолгыг экологид ээлтэйгээр нөхөн сэргээх арга. 

Нүүрсэнд суурилсан хатуу  хог  хаягдлыг  нөхөн  сэргээх  материалыг  микоризийн  бактерийн  хатуулаг  бодистой  хольж, нүүрсний хольцын овоолгыг нөхөн сэргээх; нүүрсэнд суурилсан хатуу хог хаягдлыг нөхөн сэргээх материалыг нүүрсэнд суурилсан хатуу хог хаягдлын сүвэрхэг материал, бага зэрэглэлийн нүүрс  болон  хаягдал  органик  бодисыг  бичил  биетний  хурдан  задалдаг  бодистой  хольж,  дараа  нь  аэробик  исгэх,  тунадасжуулах  замаар  бэлтгэх;  хатуу  хог  хаягдал  дээр  суурилсан  сүвэрхэг  материалд ачаалагдсан  хатуу микориз  бактери  нь  удаан  хугацааны туршид үйл ажиллагаагаа  хадгалах боломжтой бөгөөд энэ нь шингэн бактерийн бодисоос илүү хадгалахад тохиромжтой;  сүвэрхэг  материал  нь  микоризийн  мицелийн  аюулгүй,  тохиромжтой  өсөлтийн  орон  зайг  хангадаг; микоризийн  бактерийн  тусламжтайгаар  ялгардаг  бодисууд  нь  сүвэрхэг материалын  үйлчилгээнд  нөлөөлж,  сүвэрхэг  материал  ба  хөрсний  хэсгүүдийн  харилцан  үйлчлэлийг  сайжруулдаг. Иймээс энэхүү шинэ бүтээл нь сүвэрхэг материал дээр тулгуурлан хөрсний дүүргэгч үүсэхийг ажиллагааг дэмжих боломжтой юм. Нүүрсэнд суурилсан хатуу хог хаягдлын сүвэрхэг  зөөвөрлөгч  материал  ба  микориза  бактерийн  идэвхжил  хоорондын  бүтэц‐үйл  ажиллагааны  хамаарал  нь  микориз  бактерийн  өсөлт,  ургамлын  үндэсжилтийг  дэмжиж,  нүүрсний  эрчим хүчний баазын экологийн эмзэг талбайг экологийн нөхөн сэргээлтэд хүргэдэг. 

(EN)

Томьёолол:

1. Хатуу хаягдал дээр суурилсан сүвэрхэг материалын ялгаа нь жингийн харьцаагаар дараах түүхий эдүүдийг агуулсан байна. Үүнд: 40-80% нүүрсний хольцын нунтаг, 0-40% нунтаг үнс, 5-20% цемент, 0-10 % хүхэргүйжүүлэгч гипс, 0.7-3% хөөсрүүлэгч бодис, шингэн-хатуугийн харьцаа 0.6-0.8 байх хэмжээний усны агуулга тус тус багтана.

2. Хатуу хаягдал дээр суурилсан сүвэрхэг материалын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь хөөсрүүлэгч бодис нь хөнгөн цагааны нунтаг, устөрөгчийн хэт исэл эсвэл натрийн перборатын аль нэг байх хатуу хог хаягдал дээр суурилсан байна.

3. Хатуу хаягдал дээр суурилсан сүвэрхэг материалыг бэлтгэх аргын ялгаа нь нүүрсний хольцын нунтаг, үнс, цемент, хүхэргүйжүүлэгч гипс, шохойг чулууг хольж, шингэн-хатуу харьцааны дагуу агуулагдах материалын хольцын ус руу хөөсрүүлэгч бодисыг хэд хэдэн удаа хийж нэмэн халуун утааны хийгээр хатууруулсны дараа хатуу хаягдал дээр суурилсан сүвэрхэг материалын 1-8 мм хэмжээтэй жижиг хэсэгтэй тоосонцрыг нунтаглагчаар бэлдэж хаягдал дээр суурилсан сүвэрхэг материал бэлтгэх арга байна.

4. Хатуу хаягдал дээр суурилсан сүвэрхэг материалыг бэлтгэх аргын томьёоллын 3 дугаарын ялгаа нь бутлуур эсвэл шигшүүрт нунтаглагчийн температур 30°C-50°C-ийн хооронд байх ба зуухны утааны хатууруулах халуун хий болон уурын температур 200°C-аас дээш байхад зуухны утаа ба уураар сүвэрхэг материалыг хатууруулах температурыг 160°C-200°C-ийн хооронд байлгаж 2-6 цагийн хооронд хатууруулна.

5. Хатуу хаягдал дээр суурилсан сүвэрхэг материалыг ашиглан нүүрсний хольцын овоолгыг экологийн аргаар нөхөн сэргээх аргын ялгаа нь дараах үе шатуудаас бүрдэнэ. Үүнд:

S1. Нүүрсэнд суурилсан хатуу хог хаягдлын сүвэрхэг материал, сул зэрэглэлийн нүүрс, хаягдал органик бодисыг (3-6):(2-4):(2-6), массын харьцаагаар холих явцад нянгийн түргэн ялзрах бодис 0.1-0.3%-иар нэмж, аэробикийн аргаар 10-30 хоног исгэж, тунадасжуулах саванд 7 хоног байлгасны дараа хатуу хог хаягдлын нөхөн сэргээх материалыг 1-8 мм хэмжээтэй буталж, шигших замаар тус материалыг гаргаж авах;

S2. микориза мөөгөнцрийн хатуу холимгийг гаргаж авахдаа: 2-5 мм-ийн нүүрсэнд суурилсан хатуу хог хаягдлыг сүвэрхэг материал бэлдэх, өсгөвөрлөх субстрат гаргаж авахын тулд ялзмагтай холих;

Микоризийн спороор бордсон ургамлын үрийг 10-20 см зузаантай өсгөвөрлөх орчинд цацах, Хоагландын шим тэжээлийн уусмал нэмж, чийгийг 30-50%, температурыг 20- 35°C-д барих тус тус орох ба өсгөвөрлөх орчинд 1-6 сар байлгасны дараа микориза мөөгөнцрийн идэвхтэй спор, гифүүд нь өсгөвөрлөх субстрат даяар тархсаны дараа микориза мөөгөнцрийн хатуу бордоо шинээр гарган авахын тулд өсгөвөрлөх субстратыг ургамлын үндсийн хэмжээ 0.6 см-ээс бага байхаар буталсны дараа микориза мөөгөнцрийн хатуу бордоог шинэ өсгөвөрлөх орчинд 10-15%-ийн харьцаатай хийж нэмэгдсэн хэмжээтэй микориза мөөгөнцрийн хатуу бордооны матриц гаргаж авах бөгөөд нэмэгдсэн хэмжээтэй микориза мөөгөнцрийн хатуу бордоог гаргаж авахын тулд S2 шатыг давтагдсан циклээр хийх;

S3. дараахыг багтаасан тэгшилсэн нүүрсний хольцын овоолго болон нүүрсний хольцын овоолгын налууг ургамалжуулах арга; Үүнд: Нүүрсний хольцын овоолгыг хөрсөөр хучигдсаны дараа жижиг нүхнүүд ухах ба нүх бүрд S1 шатанд гаргаж авсан нүүрсэнд суурилсан хатуу хог хаягдлыг нөхөн сэргээх материал, S2 шатанд гаргаж авсан хатуу микориза мөөгөнцрийн бордоог жигд цацаж нүхэнд үр тарих хөрсөөр хийж газрын түвшинтэй тэгшрэх хүртэл дүүргэх бөгөөд цаг тухайд нь хангалттай услах; дараахыг багтаасан нүүрсний хольцын овоолгын налууг ургамалжуулах шат, Үүнд: шаварлаг хучилтын материал, нүүрсэнд суурилсан хатуу хог хаягдлыг нөхөн сэргээх материал, микориза мөөгөнцрийн бордоо, ургамлын үрийг устай хольж зуурмаг материал бэлтгэх; нүүрсний хольцын овоолгын налууг энэ зуурмаг материалаар жигд цацаж бэлдэх тус тус багтана.

6. Хатуу хаягдал дээр суурилсан сүвэрхэг материалыг ашиглан нүүрсний нүүрсний хольцын овоолгыг экологийн аргаар нөхөн сэргээх аргын томьёоллын 5 дугаарын ялгаа нь S3 шатанд нүүрсний хольцын овоолгыг тэгшилсний дараа ургамалжуулахад нүүрсэнд суурилсан хатуу хог хаягдлыг нөхөн сэргээх материал болон S2 шатанд гаргасан микориза мөөгөнцрийн хатуу бордооны масс харьцаа нь (200- 500):(2-10) байх ба овоолгын налуу энгэрийг ургамалжуулахад шавар хучилт, нүүрсэнд суурилсан хатуу хог хаягдлыг нөхөн сэргээх материал, микориза мөөгөнцрийн хатуу бордооны тун, ургамлын үрийн массын харьцаа гектар бүрд: (40т-60т):(10т-20т):(1кг- 10кг):(2кг-10кг) байх ба шингэн-хатуугийн харьцаа 0.8-1.2 байна.

7. Аргын томьёоллын 5 дугаарын ялгаа нь сул ангиллын нүүрс нь дор хаяж өгөршсөн нүүрс, хүрэн нүүрс эсвэл нялцгай нүүрс байна.

8. Аргын томьёоллын 5 дугаарын ялгаа нь хаягдал органик бодис нь малын бууц, лаг байна.

 

 

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2021.12.01Filed
PCT National Phase Entry2021.12.01PCT National Phase
Publication2024.10.30Published