Мэдүүлгийн төрөл
Patent
Мэдүүлгийн төрөл
PCT National Phase Entry
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 10-2023-0007169 2021.04.25
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 10-2023-0007169
A
2024.10.30
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
CN 202110119389.1
2021.01.28
(72) Зохион бүтээгч
(MN) FENG, Zhengjun : No.92 Wucheng Rd.Taiyuan, Shanxi 030006
(MN) SHEN, Wuyan : No.92 Wucheng Rd.Taiyuan, Shanxi 030006
(MN) SHI, Xiaokai : No.92 Wucheng Rd.Taiyuan, Shanxi 030006
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Bayankhan LLC : 307 Amar Str. 22
(54) Нэр
(MN) Нүүрсэд суурилсан хатуу хог, хаягдлыг ашиглан нүүрсний хольцын овоолгыг нөхөн сэргээх, боловсруулах арга
(EN) METHOD FOR RESTORATION AND TREATMENT OF COAL GANGUE MOUNTAIN USING COAL-BASED SOLID WASTE
(57) Товч тайлбар
(MN)

ХУРААНГУЙ 

Нүүрсэнд  суурилсан  хатуу  хог  хаягдлыг  ашиглан  нүүрсний  хольцын  овоолгыг  нөхөн  сэргээх, боловсруулах арга. Ус зайлуулах системийг бий болгох, гал унтраах, битүүмжлэх,   тусгаарлах,  холимог  шороон  хучилт,  ургамлын  давхарга  бий  болгох  үйл  ажиллагааг  нүүрсний  хольцын  овоолгын  биет  дээр  тодорхой  дэс  дарааллаар  явуулах  бөгөөд  нүүрсэнд суурилсан хатуу хог хаягдал нь нүүрсний хольцын овоолгын түймэр зэрэг олон  бэрхшээлийн үндэс болдог. Асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхийн тулд гал унтраах, галын  аюулаас  урьдчилан  сэргийлэх,  ус  хамгаалах  байгууламж  барих,  ногоон  байгууламж  байгуулах  гэх  мэтийг  багтаасан  багцаар  нь  авч  үздэг.  Нүүрсэнд  суурилсан  хатуу  хог  хаягдлыг нүүрсний хольцын овоолгыг цэвэрлэх материал бэлтгэх үндсэн түүхий эд болгон  ашиглаж байгаа нь байгалийн гаралтай материалыг хэмнэхээс гадна хатуу хог хаягдлын  хуримтлал, газрын эвдрэлээс үүдэлтэй байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх  ач холбогдолтой юм

(EN)

1. Нүүрсний хольцын овоолгыг нөхөн сэргээх, менежмент хийхэд нүүрсэнд суурилсан хатуу хог хаягдлыг ашиглах аргын ялгаа нь дараах үе шатуудыг агуулна; Үүнд:

S1. Ус зайлуулах системийг барьж байгуулах: нүүрсний хольц хаягдлын овоолгыг багасгаж, бэхжүүлж, налууг 20-40° болгож овоолгын хажуугийн налуу дагуу дээрээс нь доош нь ус цуглуулж зайлуулах шуудуу хийж улмаар ойр орчмын гол мөрөн рүү урсдаг суваг үүсгэх эсвэл хөндлөн огтлолцох далан дээр голын оролт, гарц руу чиглэн урсах сувагт ус нэвчүүлэх урвалын ханын ус цэвэршүүлэх системийг суурилуулах;

S2. Гал унтраах систем: нүүрсний хольцын овоолго өөрөө аяндаа шатах тохиолдолд хатуу хог хаягдал дээр суурилсан гал унтраах зуурмагийн шахуургын тусламжтайгаар овоолгын дотор талд шахах; 

S3. Битүүмжилж тусгаарлах: гал унтраах систем суурилуулсны дараа нүүрсний хольцын овоолгын гадаргуу дээр хаягдалд суурилсан цементэн битүүмжлэх материалыг цутгаж цементэн материал хатуурсны дараа уян битүүмжлэх материалыг блок бүрийн ан цавыг шүршиж битүүлэх;

S4. Холимог хаягдал хөрсөөр хучих: битүүмжилж тусгаарласан овоолгын гадаргууг холимог хаягдал хөрсөөр хучиж, дараа нь экологийн дахин сэргээлт хийх;


S5. Ургамлын бүрхэвч хийх: нүүрсэнд суурилсан хатуу хог хаягдлыг дахин сэргээлт хийх материал болгон ашиглаж, мөөгөнцөрт бордоо хийж, тэгшитгэсэн нүүрсний хольцын овоолгыг зүлэгжүүлэх, налуу энгэрийг ургамалжуулах ажлыг хийх тус тус багтана.

2. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь S1 шатны ус нэвчдэг реактив ханын ус цэвэршүүлэх систем нь хананы их бие ба дүүргэгчээс тогтох ба хананы их бие нь хатуу хаягдал дээр суурилсан сүвэрхэг тоосгоор хийгдсэн байх бөгөөд хатуу хаягдал дээр суурилсан сүвэрхэг тоосго бэлтгэхдээ дараах аргаар хийнэ;

Үүнд: үнс, цемент, шохой, гөлтгөнө зэргийг 60-80:5-20:10-15:0-5 массын харьцаагаар жигд хольж, шингэн-хатуу харьцаа 0.60~0.75-ийн дагуу ус нэмж жигд хутгаад дараа нь 0.7- 3% хөнгөн цагааны нунтаг нэмж 20-60°С-т 4-12 цагийн турш хөөсрүүлэх ба шаардлагатай хэмжээгээр нь блок болгон хэрчин зууханд хийж 160-200°C-тэй зуухны утаанд 2-6 цагийн турш хатааж, хатуу хаягдал дээр суурилсан сүвэрхэг тоосго үйлдвэрлэх;

дүүргэгч нь хатуу хаягдал дээр суурилсан сүвэрхэг хатуу биет, төмрийн үртэс, идэвхтэй био массаас бүрдэх ба массын харьцаа нь (50-60):(10- 15):(30-40) байх; ба
хатуу хаягдал дээр суурилсан сүвэрхэг хатуу биет нь нарийн үнс/нүүрсний хольцод суурилсан сүвэрхэг керамзит, нарийн үнс, идэвхтэй коксын тоосонцруудын 2-8 мм ширхэгийн хэмжээтэй дээр дурдсан материалуудын нэг буюу хэд хэдийн хослол байх;

идэвхтэй биомассыг модны үртэс, сүрэл, будааны хальс зэргийг 3-8мм ширхэгийн хэмжээтэй болтол буталж, тасалгааны хэмд тодорхой хугацаанд усанд дэвтээж, гадаргуу дээр нь нүдэнд харагдахуйц бичил биетний флокуляци үүсгэснээр гаргаж авна.

3. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь хатуу хог хаягдал дээр суурилсан гал унтраах зуурмагийг ерөнхийдөө хольцын овоолгод гүн өрөмдлөгө хийж шахах эсвэл, түүний гадаргууг шүрших замаар хэрэглэдэг;

зуурмаг нь нэвтрэлт болон тархалтын замаар овоолгын нүх цоорхойг битүүлж, хүчилтөрөгчийг тусгаарлаж, овоолгын гүн дэх нүүрсний хольцын шаталтыг зогсоох; ба

хатуу-уян хатан битүүмжилсэн тусгаарлах давхарга буюу S2-р шат нь нүүрсний хольцын овоолгыг бүхэлд нь бүрхэж, агаарын замыг тусгаарлаж, хольцтой овоолгын доторх агаарыг шавхаж дахин өөрөө шатахаас сэргийлэх арга болно;

хатуу хог хаягдал дээр суурилсан гал унтраах зуурмаг нь нарийн үнс, шохой, цементийн (50-80):(15-25):(10-25) массын харьцаатай, зуурмагт холих натри эсвэл калийн силикатийн хэмжээ нь цементийн 3-8% байна;

зуурмагийн шингэн-хатуу харьцаа нь 0.6-0.8 байх ба хатуу хэсгийн үнс нь нунтагласан шингэрүүлсэн түлштэй нүүрсний зуухны үнс эсвэл зуухны утаанд агуулагддаг нунтаг үнс байх;

S3 шатад тодорхойлсон хатуу хаягдал дээр суурилсан гель бүхий битүүмжлэх материал нь нунтаг нүүрс байх ба энэ нь: хэт нарийн үнс: массын харьцаа (6-8) байх үед цемент харьцаа: (1-2): 1 байх ба шингэн-хатуу харьцаа (2-3): 10 байх үед хатуу хог хаягдал дээр суурилсан гельжсэн битүүмжлэх материалыг 5-15 см зузаантайгаар хучих;

S3 шатад тодорхойлсон битүүмжлэх материалын нунтаг болон шингэнийг хутгаж, холих замаар гаргаж авах бөгөөд шингэний болон нунтаг массын харьцаа нь (0.65-0.75):1 байх үед нунтаг нь үнс, цементийг агуулдаг, шингэн ба массын харьцаа (60-90):(40-10); шингэн материалд органик эмульс, ус ба органик эмульс болон нунтаг массын харьцаа (0.1-0.3):1 байна.

4. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь жижиг хэсгүүд нь 10см-ээс бага хэмжээтэй нүүрсний хольцыг овоолгын гадаргуугийн давхаргын зузаан 30- 80 см байхаар 10-40% -иар овоолгод нэмнэ.

5. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь S5-д заасан нүүрсэнд суурилсан хатуу хог хаягдлыг нөхөн сэргээх материалыг бэлтгэхдээ: нүүрсэнд суурилсан хатуу хог хаягдлын сүвэрхэг материал, сул зэрэглэлийн нүүрс, хаягдал органик бодисыг (3-6):(2-4):(2-6), массын харьцаагаар холих явцад нянгийн хурдан ялзрах бодис 0.1-0.3%-иар нэмж, аэробикийн аргаар 10-30 хоног исгэж, тунадасжуулах саванд 7 хоног байлгасны дараа хатуу хог 10 хаягдлын нөхөн сэргээх материалыг 1- 8мм хэмжээтэй буталж, шигших замаар тус материалыг гаргаж авах;

микориза мөөгөнцрийн хатуу холимогийг бэлтгэхэд 2-5 мм-ийн нүүрсэнд суурилсан хатуу хог хаягдлын сүвэрхэг материал бэлдэх, өсгөвөрлөх субстрат гаргаж авахын тулд ялзмагтай холих; 

микоризийн спороор бордсон ургамлын үрийг 10-20 см зузаантай өсгөвөрлөх орчинд цацах, Хоагландын шим тэжээлийн уусмал нэмж, чийгийг 30-50%, температурыг 20-35 °C-д барих ба өсгөвөрлөх орчинд 1-6 сар байлгасны дараа микориза мөөгөнцрийн идэвхтэй спор, гифүүд нь өсгөвөрлөх субстрат даяар тархсаны дараа микориза мөөгөнцрийн хатуу бордоо шинээр гарган авахын тулд өсгөвөрлөх субстратыг ургамлын үндсийн хэмжээ 0.6 см-ээс бага байхаар буталж микориза мөөгөнцрийн хатуу бордоог шинэ өсгөвөрлөх орчинд 10-15%-ийн харьцаатай хийж нэмэгдсэн хэмжээтэй микориза мөөгөнцрийн хатуу бордоог гаргаж авах;

хатуу хог хаягдал дээр суурилсан сүвэрхэг материал нь нүүрсний нунтаг 40-80%, үнс 0-40%, цемент 5-20%, хүхэргүйжүүлэгч гөлтгөнө 0-10%, шохой 0-5%, хөөс үүсгэгч бодис 0.7-3% мөн шингэн ба хатуу бодисын харьцааг 0.6-0.8-д байлгах хэмжээний усыг тус тус агуулсан байх ба түүнийг гаргаж авахдаа бутлуурт нүүрсний хольцын нунтаг, үнс, хүхэргүйжүүлсэн гөлтгөнө хийж, зуурмагийг хийх усанд хөөсрүүлэгч бодисыг хольсны дараа шингэн-хатуугийн харьцаагаар усыг бутлуурт шүрших замаар хийж дараа нь бутлуур, шигшүүрийн тусаламжтайгаар 1-8 мм хэмжээтэй жижиг хэсгүүд бүхий материал гаргаж авсны дараа хатууруулах төхөөрөмжид хийж тоосонцор үүсгэж түлэгдээгүй сүвэрхэг мөхлөгт материалыг авахын тулд зуухны утаа, уурыг хатууруулах төхөөрөмжид оруулах ба бутлуур ба шигшүүрийн температур 30-50°C; уурын зуухны утаа, хатаагч уурын температур 160-200°C, хатуурах хугацаа 2-6 цаг байх ба хөөсрүүлэгч бодис нь хөнгөн цагааны нунтаг, устөрөгчийн хэт исэл, натрийн перборатын аль нэг байна.

6. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь S5 шатны ажилбарыг тодорхойлсны дагуу хольцын овоолгыг тэгшилсний дараа ургамалжуулах нүүрсэнд суурилсан хатуу хог хаягдлыг нөхөн сэргээх материалын масс болон микориза мөөгөнцрийн хатуу бордооны харьцаа нь 200-500:2-10; овоолгын шавар хучилт, нүүрсэнд суурилсан хатуу хог хаягдлыг нөхөн сэргээх материал, микориз мөөгөнцрийн хатуу бордооны тун, ургамлын үрийн харьцаа: (40т- 60т): (10т-20т): (1кг-10кг): (2кг-10кг) байх ба шингэн- хатуугийн харьцааг 0.8-1.2 барина.

7. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь сул зэрэглэлийн нүүрсэд өгөршсөн нүүрс, сул чанартай хүрэн нүүрс, нүүрсний шавар, хаягдал органик бодис буюу малын бууц, лаг багтана.

8. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь тэгшлэсэн нүүрсний хольцын овоолгыг ургамалжуулах ажилбарын үе шатуудад:


тэгшилсэн нүүрсний хольцын овоолгыг хөрсөөр хучигдсаны дараа жижиг нүхнүүд ухаж ба нүх бүрд нүүрсэнд суурилсан хатуу хог хаягдлыг нөхөн сэргээх материал, хатуу микориза мөөгөнцрийн бордоог жигд цацаж ургамлын суулгацын нүхнүүдэд суулгаж тэгшлээд хөрстэй болтол нь дүүргэж, цаг тухайд нь усалж байна;

нүүрсний хольцын овоолгын налууг ургамалжуулах шавар хучилт, нүүрсэнд суурилсан хатуу хог хаягдлыг нөхөн сэргээх материал, микориза мөөгөнцрийн бордоо, үрийг устай хольж зуурмаг болгон цацах материал бэлтгэх, зуурмаг цацах материалыг налуу дээр жигд цацах, нүүрсний хольцын овоолгыг жигд цацна.

9. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ургамлыг гольдролын сувгаас усны сувгийн хананы их бие болон түүний дүүргэгчээр нэвчүүлэх замаар цэвэршүүлсэн усыг усалгаанд дахин ашиглана.

 

 

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2021.04.25Filed
PCT National Phase Entry2021.04.25PCT National Phase
Publication2024.10.30Published